Болгар, Герман, Украины гурван иргэн өнгөрсөн Бямба гаригт Парисын Эйфелийн цамхагийн ойролцоо таван авс байрлуулаад, саатуулагджээ. Тэдгээр авсыг “Украины франц цэргүүд” гэсэн бичээс бүхий Францын далбаагаар бүтээсэн байжээ.
Тэдний сэдэл тодорхойгүй байна. Гурван залууг Мөрдөн байцаах алба Даваа гаригт байцаагаад суллажээ. Тэд нэмэлт мөрдөн байцаалт хүртэл чөлөөтэй байна. Прокурорын газраас тэднийг санаатайгаар хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгахыг хүссэн. Олон сая жуулчны хөл тасардаггүй Эйфелийн цамхагийн ойролцоо авс байрлуулах нь “сэтгэл зүйн хүчирхийлэл” гэж үзэж байна.
Гурван этгээдийн нэг нь авсыг тээвэрлэж явсан машины жолооч 39 настай болгар иргэн бол нөгөө хоёр нь 25 настай герман, 16 настай украин иргэд байна.
Франц улс ирэх олимпийн наадамтай холбоотойгоор долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй. Парисын олимпийн нээлт Сена мөрөн дээр болох юм.
Эх сурвалж: FRANCE 24
Холбоотой мэдээ