Б.Пүрэвдорж тэтгэврийг нь нэмүүлсэн гэж ахмадуудаас хандив "нэхнэ"

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж тэтгэврийг нь нэмүүлсэн гэж ахмадуудаас хандив "нэхнэ"

Б.Пүрэвдорж тэтгэврийг нь нэмүүлсэн гэж ахмадуудаас хандив "нэхнэ"

Сонгуулийн зардлаа босгохын тулд УИХ-ын гишүүд мөнгөгүй, бизнесгүй ядуу хүн болж жүжиг тавьж эхэлсэн бол зарим нь баталсан хуулийнхаа хүрээнд хандив нэхэхээ мэдэгдэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахмад настнуудтай холбоотой гурван хууль УИХ-аар батлуулж, тэтгэвэр тэтгэмжийг нь 480 тэрбумаар нэмэгдүүлсэн гавьяатай тул зөрүүлээд 10 мянган төгрөгийн хандив гуйх гэнэ.

Энэ тухай тэрбээр “Би анхнаасаа бүсчилсэн тойргийг эсэргүүцэж байсан. Яагаад гэвэл сонгуулийн зардлыг нь дийлэхгүй учраас. Тэгээд ч гишүүд саяхан том, том бандгар сэтгүүл тараалаа ш дээ. Ойролцоогоор 300 сая төгрөг зарцуулсан. Би сонгуулийн сэтгүүл хэвлэж чадаагүй. Харин би бүх сумдад очиж тайлангаа тавьсан, дээр нь онлайнаар тайлангаа тавьсан. 1,5 тэрбумын сонгуулийн зардал босгох боломж хүнд байгаа. Манай тойрог дээр энэ мөнгийг юман чинээ тооцохгүй мөнгөтэй хүмүүс дэвшиж байгаа. Түрүүчийн сонгуулиар ойролцоогоор 600 гаруй сая төгрөг зарцуулах ёстой байсан, түүнээс 250 сая төгрөгийг иргэдийн хандиваар босгосон.

Энэ дөрвөн жилийн хугацаанд би нэлээд сүрхий ажилласан. Олон олон ахмадын асуудлыг шийдвэрлэсэн. Зөвхөн миний баталсан гуравхан хуулийн хүрээнд ахмадуудын тэтгэвэр 480 тэрбумаар нэмэгдэж байгаа. Тийм учраас би ахмадуудаасаа 10 мянган төгрөг хандивлаач гэж гуйх гэж байгаа. Дээр нь намайг дэмждэг, Ардчилсан намыг дэмждэг, хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөг дэмждэг хүмүүсийг намайг дэмжинэ гэж найдаж байгаа” гэв.

УИХ-ын гишүүний үндсэн ажил нь хууль санаачилж, батлах. Гэвчиг Б.Пүрэвдорж гишүүний хувьд сонгуулийн зардлаа босгох хожоо бодож, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлан, батлуулав уу гэж хардаж болохоор байгаа юм.

Ер нь ч УИХ-д сонгогдсон гишүүд нь “Би ийм хууль санаачилж, тэдний орлогыг тэдэн тэрбумаар нэмэгдүүлсэн. Хандив гуйна” гээд ажлынхаа хариуг шаардах нь утга учиргүй асуудал юм. Дээр нь сонгуулийн зардлаа босгож дийлэхгүй юм бол УИХ-ын сонгуульд нэр дэвших шаардлагагүй л юм шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж