Хятад заналхийлбэл АНУ зүгээр өнгөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Хятад заналхийлбэл АНУ зүгээр өнгөрөхгүй

Хятад заналхийлбэл АНУ зүгээр өнгөрөхгүй
FILE - In this Sept. 24, 2015 file photo, Chinese President Xi Jinping and Vice President Joe Biden walk down the red carpet on the tarmac during an arrival ceremony in Andrews Air Force Base, Md. Chinese leaders hope Washington will tone down conflicts over trade, technology and security if Joe Biden wins the Nov. 3 presidential election. But any shift is likely to be in style, not substance, as frustration with Beijing increases across the American political spectrum. (AP Photo/Carolyn Kaster, File)

Хэрэв Хятад Тайваньд түрэмгийлэх бол АНУ цэргийн хүчийг ашиглахыг үгүйсгэхгүй гэж Жо Байден мэдэгдлээ. Тэрбээр тавдугаар сарын 28-нд Цагаан ордонд “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна. Тус сэтгүүл Мягмар гаригт Жо Байдены ярилцлагийг нийтэлжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпинд Тайванийг тусгаар тогтнуулахыг АНУ эрмэлзээгүй гэдгийг Жо Байден ойлгуулсан гэжээ. Энэ бол АНУ-ын олон жилийн бодлого гэдгийг тэрбээр нэмж тэмдэглэсэн.  Гэвч Хятад халдлага үйлдсэн тохиолдолд АНУ цэргийн хүчийг ашиглана гэжээ. Хэрэв Бээжин Тайванийг хүчээр нэгтгэхийг оролдвол АНУ-ын арми Тайванийг хамгаалах боломжтой гэж ерөнхийлөгч өмнө нь хэд хэдэн удаа дурьдсан юм.

АНУ-ын арми Япон эсвэл Филиппин дэх баазаасаа цохилт өгөх үү гэсэн асуултад Байден "Би үүнд хариулж чадахгүй" гэж хариулжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Хятад хөндлөнгөөс оролцсон уу гэх асуултыг  Байденаас асуухад "Оролцож буйг нотлох баримт бий" гэжээ. Мөн ерөнхийлөгч Байден Хятадын эдийн засаг өсөхгүй байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр Хятадын эдийн засгийг “ унах эрмэг дээр байна" гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж