Дональд Трамптай 2016 онд харилцаа үүсгэж, мөнгө авсан Сторми Даниелс түүний эхнэр Меланиад салахыг зөвлөжээ.
Сторми Даниелс нэгэн нэвтрүүлэгт “ Тэр хоёрын тохиролцоо ямар гэдгийг мэдэхгүй. Гэхдээ Меланиа салах хэрэгтэй. Трамп бол гэмт хэрэгтэн. Би Трамптай нууц харилцаатай байсан учраас сал гэж хэлэхгүй. Зүгээр л Трамп бол хүчирхмйлэгч, муу хүн” гэжээ. Мөн “ "Би хүүхдүүдээ ийм аюултай орчинд оруулахыг хүсэхгүй. Меланиа, Иванка хоёр хоёулаа эх хүмүүс. Бага насны хүүхдүүдтэй ээжүүд хэзээ ч аюултай хүний хажууд хүүхдүүдээ байлгахгүй” гэв.
Зургаан долоо хоног үргэлжилсэн экс ерөнхийлөгчийн шүүх хурлын үеэр тэргүүн хатагтай асан нөхрөө дэмжээгүй бөгөөд нэг ч удаа шүүх хуралд оролцоогүй. Шүүх хурлын үеэр Трампын гэр бүлийн бусад гишүүд түүнийг дэмжиж байсан бол Меланиа 19 жилийн гэрлэлтийн байдлын талаар эргэлзээ төрүүлэхгүйн үүднээс оролцохоос татгалзсан.
Трамп АНУ-ын үндэсний телевизээр хэргийн талаар ярилцлага өгөхдөө Меланиад сэтгэлзүйн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. “Fox & Friends” сувагт өгсөн ярилцлагадаа тэрбээр "Би сайн байгаа. Гэхдээ Меланиад маш хэцүү байна. Миний гэр бүлд надаас илүү хэцүү байна" гэжээ.
Эх сурвалж: Mirror UK
Холбоотой мэдээ