Ерөнхийлөгч Байдены хүү шүүгдэж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Байдены хүү шүүгдэж байна

Ерөнхийлөгч Байдены хүү шүүгдэж байна

Хантер Байден эцгийнхээ Кадиллак машиныг жолоодож байхдаа кокаин ашигласан байсан ба  хууль бусаар буу худалдаж авсан гэх эрүүгийн хэргийн шүүх хурал эхэллээ. АНУ-ын ерөнхийлөгчийн хүү 2018 оны аравдугаар сарын 12-нд Делавэр мужийн Вилмингтон дахь бууны дэлгүүрээс буу, сум худалдаж авахын тулд худал бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт буруутгагдаж байна.
Хантер Байдены өмгөөлөгчид түүнийг хууль бус мансууруулах бодис хэрэглээгүй, бичиг баримтыг үнэн зөв бөглөсөн гэж өмгөөлж буй. Учир нь Хантер хар тамхинаас гарч байсан тул кокаин ашигласан нь хууль бус мансууруулах бодис биш гэж өмгөөлөгчид нь үзсэн.

Уг хэрэг нь АНУ-ын ерөнхийлөгчийн хүү шүүхэд дуудагдаж буй анхны хэрэг болж байна.

Хэрэв Хантер Байден гурван зүйл ангид буруутай нь тогтоогдвол 25 жил хүртэл хорих ял авч магадгүй.
Түүнийг холбооны тусгай зөвшөөрөлтэй буу худалдсан, хар тамхи хэрэглэгч биш хэмээн мэдүүлэгтээ худал мэдүүлсэн, 11 хоногийн турш хууль бусаар буу эзэмшиж байсан хэргээр буруутгаж байгаа юм. Шүүхээс Холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгч Эрика Женсенийг гэрчээр дуудсан. Тэрбээр Хантер Байдены төхөөрөмжөөс хар тамхины тухай дурдсан банкны бүртгэл, бичвэрүүдийн талаар мэдүүлэг өгсөн байна.
Мөн ерөнхийлөгчийн талийгаач хүү Бо Байдены бэлэвсэн эхнэр Халли нь  Хантер Байдентай богино хугацааны харилцаатай байх хугацаандаа  кокайнд донтсон болохыг тангарагтны шүүх илрүүлжээ. Халли нь  11 хоногийн дараа Хантер Байденаас бууг аваад хүнсний дэлгүүрийн хогийн саванд хаясан байна. Учир нь тус зэвсгээр яах бол гэж санаа зовж байсан гэж Халли мэдүүлжээ.
Прокурор Дерек Хайнс тангарагтны шүүхэд  "Хэн ч хуулиас дээгүүр байдаггүй. Чи хэн байх, хэний хүн байх нь хамаагүй” гэж хэлэв.  Хайнсын үзэж буйгаар Хантер Байден буу худалдаж авахдаа "хязгаарыг давсан" бөгөөд холбооны үндэслэлийн шалгалтын талаар худал мэдүүлсэн нь гэм буруутайг илтгэнэ. Хантер Байден мөн есдүгээр сард Калифорнид 1.4 сая ам.долларын татвар төлөөгүй хэргээр шүүхэд дуудагдсан байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж