Баянгол дүүргийн 11-р хороонд байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төв эмнэлэгийн ойр орчмын гараашийг буулгаж өгөх тус эмнэлгийн удирдлагуудын хүсэлтийн дагуу БГД-ийн засаг даргын захирамж гарчээ. Гараашны эзэмшигч нарт өнгөрсөн тавдугаар сарын 22-нд мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус эмнэлгийн ойр орчимд нийт 52 гарааш байдаг аж. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ойр орчимд машины зогсоол, түргэн тусламжийн машин орж гарахад хүндрэлтэй байдаг гэдгийг АШУҮИС-ийн төсөл хариуцсан ерөнхий зохицуулагч Н.Хүрэлбаатар хэлсэн юм. Тэрбээр эдгээр гараашийг чөлөөлбөл эмнэлгийн өргөтгөл барьж ард иргэдийн ая тухтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ гэлээ.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.ЗАГДСАМБАР:
-Нийслэлийн засаг даргын захирамжаар 2024 оны гарааш арга хэмжээ үргэлжилж байна. Улаанбаатар хотод 1500 гаруй гарааш буулгахаас өнөөдрийн байдлаар 700 гаруй гараашийг буулгасан буюу ажлын явц 59 хувьтай байна. БГД-ийн засаг даргын захирамжаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төв эмнэлгийн ойр орчимд байх 52 гараашийг буулгах төсөв тусгагдсан. Оршин суугчдын хувьд эсэргүүцэж байгаа. Гэсэн ч ирэх долоо хоногоос албадан буулгах ажлыг зохион байгуулна. Захирамжийн дагуу 2-3 удаа мэдэгдэл хүргүүлсэн. Мөн гараашны ханан дээр мэдэгдэх хуудсыг наасан. Газрыг чөлөөлж нийтийн эзэмшлийн зориулалтаар автомашины зогсоол болон ногоон байгууламж барих төлөвлөгөө гаргасан байгаа” гэв.