"Ulaanbaatar Urban Festival-2024" спортын 11 төрлөөр болно

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

"Ulaanbaatar Urban Festival-2024" спортын 11 төрлөөр болно

"Ulaanbaatar Urban Festival-2024" спортын 11 төрлөөр болно
“Ulaanbaatar Urban Festival-2024” зургадугаар сарын 6-аас 9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Монголд анх удаа болж буй энэхүү фестиваль нь 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, pickle ball гэсэн спортын 11 төрлөөр зохиогдох юм.
Фестивалийн үеэр хотын спортын төрлүүдийг нийтэд таниулж, хүүхэд залуусыг эдгээр спортоор сонирхон хичээллэх боломжоор хангахаас гадна нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулна.
Хүүхэд, залуус та бүгдийг эдгээр өдрүүдэд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж, дэлхий дахинд өргөн дэлгэр тархаж буй хотын спортоор хичээллэж, цагийг зугаатай өнгөрүүлэхийг урьж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж