Энэтхэг: Моди ялсан ч түүний нам олонхи болсонгүй

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Энэтхэг: Моди ялсан ч түүний нам олонхи болсонгүй

Энэтхэг: Моди ялсан ч түүний нам олонхи болсонгүй

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди гурав дахь удаагаа дараалан ялалт байгууллаа. Гэвч, түүний Бхаратия Жаната нам (BJP) эхний дүнгээр олонхи болж чадаагүй. Учир нь нийт 543 суудлаас 272 хүрэхгүй суудал авчээ. Модигийн нам олонхи болоогүй ч түүний эвслийн түншүүд нэмэлт суудал авсан. Сонгуулийн дүн Гужарат мужийн болон улсын ерөнхий сайд, ямагт олонхийн суудал авч, арваад жилийн турш улс төрд ноёрхсон  Модигийн хувьд хувийн цохилт болж байна. Конгресс намаар удирдуулсан сөрөг хүчний эвсэл гэнэтийн сэргэлтийг харуулснаар сонгуулийн өмнөх шинжээчдийн таамгыг эрс няцаав.
Санал хураалт долоон долоо хоног үргэлжилсэн ба 640 сая гаруй хүн саналаа өгсөн. Сонгогдын тоо их байгаа нь  "дэлхийн дээд амжилт" хэмээн үнэлэгдсэн юм. Түүнчлэн бараг тал хувь нь эмэгтэйчүүд байв.

“BJP” нь Энэтхэгийн хамгийн том нам хэвээр байгаа.  Хэрэв Моди холбоотнуудтайгаа хамт олонхи болох юм бол Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн рекордтой тэнцэнэ. Гэвч түүний нам 50 гаруй суудал алдсан. Энэ нь Модигийн сонгуулийн кампанит ажил эвслийн 400 суудалд хүрэхийг зорьж байсныг үгүйсгэж, ямар ч амжилтад хүрээгүй гэсэн үг.

Модигийн “NDA” эвсэл нийлээд 292 суудал авсан бөгөөд үүнээс түүний “BJP” дангаараа 240 суудал авчээ.

Моди гурав дахь удаагаа сонгогдсон нь тогтвортой засаглал, тасралтгүй байдлын сонирхол, үр ашигтай халамжийн хөтөлбөр, Энэтхэгийн дэлхийн нэр хүндийг өсгөсөн гэсэн ойлголт зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэж дэмжигчид нь үзэж байна. Моди Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирын автономит эрхийг цуцалж, Айодхя хотод Рам сүм барьж, маргаантай иргэний харьяаллын тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг амлалтуудыг өгсөн. “BJP”-ийн удирддаг олон мужууд шашин хоорондын гэрлэлтийн зохицуулалтыг чангатгах хуулиудыг хэрэгжүүлсэн. Гэхдээ тус намын суудлын тоо мэдэгдэхүйц буурсан нь ажилгүйдэл, үнийн өсөлт, тэгш бус байдал нэмэгдэж, маргаантай армид элсүүлэх шинэчлэлтэй холбоотой байж магадгүй юм. Модигийн хатуу ширүүн, хагалан бутаргах кампанит ажил, ялангуяа лалын шашинтнуудыг онилсон нь зарим бүс нутгийн сонгогчдыг холдуулсан байж болзошгүй юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж