Монгол хэрхэн 3х3 сагсан бөмбөгийн хүчирхэг гүрэн болсон бэ?

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Монгол хэрхэн 3х3 сагсан бөмбөгийн хүчирхэг гүрэн болсон бэ?

Монгол хэрхэн 3х3 сагсан бөмбөгийн хүчирхэг гүрэн болсон бэ?

FIBA 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээний дараагийн зогсоол зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох Улаанбаатр Мастерс билээ. Хагас талбайн сагсан бөмбөгийн спорт эргэн хамгийн түгээмэл хөгжсөн, алдартай улсдаа ирж байна.

Ердөө гурван сая хүн амтай ч нүүдэлчин монголчууд 3х3 сагсан бөмбөгт гайхалтай амжилтыг үзүүлж, FIBA-ийн сагсан бөмбөгийг хөгжүүлэх том даалгаврын гол төлөөлөгч болжээ.

Монголд сагсан бөмбөгийн спорт 1960-аад оны үед нэвтэрсэн бөгөөд 1990-ээд онд ардчилсан хувьсгал гарч, дэлхийд нээлттэй болсноор байгалийн баялагтай улсад сагсан бөмбөг жинхэнэ утгаараа хөгжиж эхэлжээ.

FIBA ердөө 2010 онд 3х3 сагсан бөмбөгийг албан ёсоор танилцуулж байхад Монголд 2000-аад оны дунд үед гудамжны сагсан бөмбөг хэдийнэ хөгжиж, хүүхэд залуусын дуртай төрөл болчихсон байв. Сүхбаатарын талбайн урд хэсэгт зөөврийн шийдэн дээр хүүхэд залуус үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл өрсөлдөж, аваргуудаа тодруулж байлаа.

Үүнийгээ ч нотлох шиг 2016 оны Азийн элсний наадмаас мөнгөн медаль хүртэж, 2017 оны Азийн аваргыг эх орондоо зохион байгуулах эрхийг авч чадсан түүхтэй. Крокуст болсон тус тэмцээн Монголд 3х3 сагсан бөмбөг дэлгэрэнгүй хөгжих эхлэл байсан юм. Монголын эрэгтэй шигшээ баг Улаанбаатарт нутаг дээрээ анхны алтан медалиа хүртэв. Ингэхдээ сагсан бөмбөгийн хүчирхэг орнууд болох Шинэ Зеаланд, Австралийг дараалан хожиж, өөрсдийгөө тамгалсан.

Тэр цаг үеэс Монголд хамгийн өргөн дэлгэр хөгжсөн спортын нэг бол яахын аргагүй 3х3 сагсан бөмбөг. С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар баатруудын хэмжээнд яригдаж, монголчууд сагсан бөмбөг тоглож, чаддаг гэдгийг тив дэлхийд харуулсан. Үүнээс хойш Монголд олон улсын багагүй тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, өсвөр үе, залуучууд, эмэгтэй шигшээ багууд нь амжилтын буухиаг үргэлжлүүлэв.

3х3 сагсан бөмбөг Монголын топ спортын төрөл болсон гэдгийг О.Хулан харуулсан. Тэрбээр Токиогийн олимпод Монголын багийн тугчийн үүргийг гүйцэтгэж, тугч болсон анхны эмэгтэй тамирчин болов. Сүүлд л гэхэд Сингапурт болсон Азийн аваргаас О.Хулан тэргүүтэй Монголын эмэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртэж, медалийн цангаагаа тайлсан.

Өнгөрсөн жил нь Монголын эрэгтэй шигшээ баг А.Анандын гайхалтай хожлын шидэлтийн ачаар Австралийн ноёрхлыг зогсоож, Азийн аваргын цомоо эргүүлэн авсан билээ.

Мэргэжлийн багуудын түвшинд ч Улаанбаатар ММС Энержи баг гайхалтай байгаа. Тэд өнгөрсөн улирал Шанхайн Мастерст түрүүлж, багийнхаа түүхэн дэх анхны Мастерсын түрүүг хүртсэн. Улаанбаатар Мастерст ч Монголоос гурван баг оролцож байгаа учир ард түмэн, фэнүүдийнхээ өмнө ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.

Энэ жил Улаанбаатар хот 3х3 сагсан бөмбөгөөр амьсгална. Улаанбаатар Мастерсаас өмнө маргааш/2024.06.06/ эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн Сүхбаатарын талбайд эхэлнэ. Харин ирэх намар есдүгээр сард 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж