Г.Занданшатар: Ардчиллын гажуудлыг засах хүч эрчээ аван урагшилж байна

LiveГ.Занданшатар: Ардчиллын гажуудлыг засах хүч эрчээ аван урагшилж байна

Г.Занданшатар: Ардчиллын гажуудлыг засах хүч эрчээ аван урагшилж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр /2024.06.05/ 10.00 цагт эхэллээ.


 

18 : 06
2024-6-5

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг түр завсарлуулж байгаатай холбогдуулж үг хэллээ. 

-УИХ, Засгийн газрын гишүүдийн нэг зүгт харсан нэгдмэл хүч ардчиллын гажуудлыг засч, авлигын үндсийг тасалж, тогтолцооны томоохон өрөчлөлт хийж, энэ УИХ, Засгийн газрын ажил өнгөрсөн дөрвөн жил шинэчлэлт өөрчлөлтийн жил байлаа.

Төр түмний үйл хэрэг төрийн эрх мэдлийн үйл хэрэг, түмэн олны санал бодол хоёр нэг талдаа гарч, ард түмэн ялах, ардчиллын гажуудлыг засах хүч эргэлт буцалтгүй хөдөлгөөн эрчээ аван урагшилж байна. Хамтран зүтгэсэн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын ээлжит чуулган завсарлах гэж байна.

Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна.

Тэдгээрээс зарим онцлог хуулиудыг дурдвал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Ингэснээр манай парламентын хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж, 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хуралдааны дэг ёс шинээр тогтлоо.

Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх, түүний үр шимийг иргэн бүхэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн үндсийг баталгаажуулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал бодитой хэрэгжих боломж бүрдлээ.

Монголын тусгаар тогтнолын нэг бат тулгуур болсон Монгол малчин,  монгол мал, Монголын газар нутаг-бэлчээрийн харилцан шүтэлцээг хангах шинэ эрх зүйн орчныг тогтоолоо. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчдын эрх зүйн байдлын тухай хуулиудаар мал аж ахуйн салбар хэрэглээний биш, үйлдвэрлэн бүтээгч, хөгжлийн салбар болох шинэ замд шилжинэ. Малчдынхаа ахуй амьдрал, үйл ажиллагааг төрөөс дэмжих урт, богино хугацааны бодлого эдгээр хуулиар тодорхойлогдсон. Үр дүн эхнээсээ гарч, малчид зээлээ хойшлуулж, хоршоод хөнгөлөлттэй зээл авч, “Шинэ хоршоо” хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна.   

Энэ чуулганаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, Шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Авлигатай тэмцэх, баялгийн хулгайг илчилж, төр, ард түмний хяналтад авах, гэмт үйлдэлд нь тохирсон ял, хариуцлага ногдуулах шударга ёсны зарчим эдгээр хуулиудаар баталгаажлаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, Монгол Улсын хөгжлийн ирээдүй болсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр томъёоллоо.

Бүхэлдээ энэ хаврын чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэж болохоор байна гэлээ.

УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулаад байна. 

17 : 31
2024-6-5

Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай нам харгалзахгүй тэмцэхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-д талархъя

УИХ-ын сонгуулийн жилд чуулганыг нэг сарын хугацаатай завсарлуулж болно гэж заасан байдаг тул УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн 2024 оны долдугаар сарын 1-н хүртэл чуулганыг нэг сарын хугацаатай түр завсарлуулах захирамж гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

УИХ-ын чуулганыг түр завсарлуулж байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд үг хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Та бүхэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйлд хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Энэ УИХ маш онцлогтой УИХ байлаа. Ерөнхий сайдаар томилогдох үед танхим хуралдаж чадахгүй байсан цаг хугацаа. Бүгд масктай, шилэн хоргоны цаанаас харилцдаг, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эдийн засаг -4,7 хувь, улсын төсөв 30 орчим хувиар тасарсан байсан цаг хугацаа. Цар тахлыг даван туулах Засгийн газрын бодлогыг УИХ дэмжиж ажилласан. Түүний хүчинд вакциныг цаг алдалгүй татан авч, вакцинжуулалтыг хийж чадсан. Улс төр дөхсөн үед парламентын гишүүд намын хувьд өөр үзэл бодолтой ч улсынхаа хувьд том зургаар харж байсанд талархах учиртай. Ингэж чадсаны хүчинд цар тахлыг давсан. Үүний хүчинд хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтыг цуцалж_, олон нийтийн олон үйл ажиллагагаа нээгдэж байсан.

Азидаа цар тахлыг давсан анхны улс боллоо гээд уулзаж байсан. Харамсалтай нь, хоёрдугаар сарын 24-нд Орос, Украйны дайн эхэлсэн. Наран цэргийн тосноос эхлээд нефть шатахууны тасалдал бий болсон.  Засгийн газраас УИХ-д Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оруулж ирсэн. Ингэснээр шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан.

Боомтуудаа нээх, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах. Валютын нөөц хүнд болсон байсан, Оюутолгойн гүний уурхайг эхлүүлэх, хуримтлагдсан өрийг цуцлах, гацсан төслөө урагшлуулснаар валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж гарсан. Олон жил бугширсан авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэх, олон бугширсан асуудлыг ил тод болгох. Дараалсан олон сонсгол хийж, олон санг ил тод болгож, эрх зүйн орчноо чанга болгож, УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэдэг шийдвэр гаргаж чадсан.

Олон намын төлөөлөлтэй парламенттай байхын тулд улс төрийн зөвшилцөл рүү явсан. УИХ-ын гишүүд тойрогт очоод гишүүдийн тоог нэмэх тухай ярихад хүнд байсан.

Гэсэн ч илүү олон ургалч үзэлтэй, нийгмийн сегментийн төлөөллийг хангаж чадах нь туйлын чухал байсан. Бид хийж чадсан. 76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, холимог тогтолцоотой 126 гишүүүнтэй парламенттай болох эрх зүйг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан.

Олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан. Байгалийн баялгаасаа хувь хүртэх, байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутаг түрүүлж хөгжих, боломжтой эрх зүйн суурийг баталсан.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Төрий захиргааны байгууллага нь 700 га д байдаг биш илүү олон тулгууртай, төрийн захиргааны байгууллагууд өөрсдөө манлайлж нүүх боломжийг та бүхэн бүрдүүлж чадлаа.

Дэмжиж ажилласан парламентын гишүүддээ Засгийн газрын гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 

15 : 59
2024-6-5

Нийт 15 асуудлаар санал хураалт явуулна

Нийт 15 асуудлаар санал хураалт явуулж байна. Эхний асуудал нь Шүүхийн тухай хуулийн зарчмын зөрүүтэй хоёр асуудалд санал хурааж байна. 

15 : 42
2024-6-5

"Ногоон автобус худалдан авахдаа 111 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн"

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны  тайлан, санал, дүгнэлт танилцуулав. Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгыг танилцууллаа. 

Тэрбээр "Нийт 20 гаруй байгууллагад хандаж, 6729 хуудас нотлох баримтыг бүрдүүлж ажилласан. Гишүүд 81.8 хувийн ирцтэй оролцсон. Гэрээнд их багтаамжийн 606 автобусны тоог 600 болгож, гэрээний үнэд өөрчлөлт оруулалгүй, хөдөлгүүрийн багтаамж нь бас өөрчлөгдсөн. Энэ тооцоо судалгааг хэрхэн хийсэн нь тодорхойгүй байна. Мөн "Голомт" банк Банкны тухай хуулийн зүйл заалтыг үндэслэн гуравдагч этгээдэд баталгаа гаргасан байсан. Улсын төсвөөс 2023 онд нийтийн тээврийн автобус худалдан авах 272.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны есдүгээр сарын 29-ны хооронд таван удаагийн санхүүжилтээр "Тэнүүн-Огоо" ХХК-д нийт 134.5. төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь 2023 онд ногдох нийт санхүүжилтын 49.4 хувийг эзэлж байна. Улсын төсвөөс 134.5 тэрбум төгрөгөөр БНСУ-ын компанид "Тэнүүн-Огоо" ХХК 21 сая ам.доллар, ачаа тээврийн компанид 838.200 ам.доллар, Хятадын цахилгаан автобусны компанид 62 сая юан, автобусны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын гурван компанид 882.992 юан буюу нийт 111 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон" гэсэн юм. 

Хянан шалгах түр хороо татан буугдсанд тооцлоо. Нотлох баримтуудаа холбогдох байгууллагад шилжүүллээ. 

15 : 38
2024-6-5

"УИХ-ын гишүүд, сайд нарыг дуудаарай"

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Байнгын хороод хуралдаж дууссан уу. Одоо санал хураалт явуулна. УИХ-ын гишүүд, сайд нарыг дуудаарай. “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ явуулж байна. Төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Санал хураалтыг нэгдсэн цаг эхлэхээр явуулна. Одоо дараагийн асуудлаа хэлэлцье.

15 : 34
2024-6-5

Санал хураалтыг түр хойшлуулав

“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Үйлдвэржилтийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Санал хураалтыг түр хойшлуулав. 

15 : 32
2024-6-5

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай хэлэлцэв

“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Анхны хэлэлцүүлгээр нь дэмжих саналыг байнгын хороо гаргав. 

15 : 29
2024-6-5

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэлэлцэв

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Асуулт асуух гишүүн байсангүй. Хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв.

 

13 : 37
2024-6-5

"Дахиад 39 ордыг стратегийн ордод бүртгэх тогтоол гарсан ч хэрэгжээгүй"

Ашигт малтмал хайх ашиглах зориулалтаар газар түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр татвар ногдуулахтай холбоотой хяналт шалгалттай холбоотой үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан санал дүгнэлтийн тогтоолын төслийг хэлэлцэв. Тайланг  УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. 

Хянан шалгах түр хороо 11.1 мянга гаруй хуудас, баримт материалыг нотлох баримтаар цуглуулж, нэг сар гаруй хугацаанд хяналт шалгалтыг явуулж, тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд нээлттэй сонсгол зохион байгуулсан. 1997-2023 оны хооронд нийт ашигт малтмалын хайгуулын 14.299 тусгай зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар газрын нэгдмэл санд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосон газар 6.9 мянган га талбайд хүчин төгөлдөр 2767 тусгай зөвшөөрөл байгаагаас 1731 ашиглалтын, 1036 хайгуулын зөвшөөрөл байна. Нийт тусгай зөвшөөрөл нь улсын газар нутгийн 4.5 хувийг эзэлж байна гэдгийг онцолсон юм. 

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Энэ удаагийн УИХ хэд хэдэн нээлттэй сонсголыг зохион байгууллаа. Байгалийн баялагтаа эзэн байхад онцгой анхаарч ажиллалаа. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-УИХ-ын отгон хуралдаан болж байна. Эрүүгийн хуулийг чангалж, ашиг сонирхлын зөрчилгүй болгосон. Баялгийн сангийн хуулийг баталсан. УИХ-аас батлагдсан хууль, олон сонсголоор өнгөрсөн 30 ямар замбараагүй явж ирснийг илрүүллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-УИХ-аас 2007 оны 27 дугаар тогтоолыг гаргаж байсан. Энэ тогтоолоор стратегийн 16 ордыг тогтоосон юм билээ. Энэ тогтоолын дугаар заалтаар дахиад 39 ордыг стратегийн ордод бүртгэх тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Цаашдаа энэ асуудлыг хөндөх ёстой юм билээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-2020-2024 оны УИХ отгон чуулганаа хийж байна. Нийт 830 орчим хууль Монголд хэрэгжиж байгаа. Хуулийн хэрэгжилт нь их хангалтгүй байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааанд Монгол Улсын хөгжлийн боллого, загварын асуудал ажил болж чадаагүй. Ардчилсан намынхан төрд юуг ч өгөх хэрэггүй гэдэг. Дэлхийн улс болгон хөгжлийн загвартай байдаг. 

Санал хураалтыг хойшлууллаа. 

13 : 35
2024-6-5

Үдээс хойш санал хураалт явуулна

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Үдээс хойш санал хураалт явуулна. 

13 : 33
2024-6-5

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хэлэлцэв.

 Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Үдээс хойш санал хураалт явуулна. 

13 : 29
2024-6-5

Улсын тусгай хамгаалалтын газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай хэлэлцэв

Улсын тусгай хамгаалалтын газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байхгүй. Үдээс хойш санал хураалтыг явуулна. 

13 : 24
2024-6-5

Малчны тухай хуулийг эцэслэн батлуулахаар байнгын хороонд шилжүүлэв

 Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Хуулийн төслийг эцэслэн батлуулахаар байнгын хороонд шилжүүлэв. 

13 : 16
2024-6-5

Шүүхийн тухай хууль хэлэлцэж байна

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр санал байгаа. Үдээс хойш нэгдсэн санал хураалт явуулна. 

Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Санал хураалтыг 14.00 цагт хийнэ.

13 : 12
2024-6-5

Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон эд зүйлийн конвенцийг хэлэлцэв

 Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ч.Номин танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа. 

Санал хураалтыг нийт гишүүдийн олонхоор явуулах учраас 14.00 цагт хойшлуулав. 

13 : 07
2024-6-5

НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн хуулийг хэлэлцэв

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газар танилцуулах ёстой. Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. 

Асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Эцэслэн батлах санал хураалтыг үдээс хойш 14.00 цагаас явуулна.

13 : 04
2024-6-5

Үндэсний баяр наадмын хуулийг хэлэлцэв

 Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Төрийн байгуулалтын байнгын хороонд эцэслэн батлуулахаар шилжүүллээ. 

13 : 00
2024-6-5

"Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг хэлэлцэв

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Уг хуулийг эцэслэн батлуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

12 : 54
2024-6-5

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэв

 Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын нэг томъёолол байгаа. Уг санал хураалтыг түр хойшлуулав. 

12 : 44
2024-6-5

Хот, тосгоны хууль 2025 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Энэ хууль чуулган дуусах үеэр хэлэлцүүлж байгаа учраас гишүүд бага ач холбогдол өгч байх шиг байна. Уг нь их чухал хууль. Энэ хууль хэзээнээс хэрэгжих юм бэ. Дүүргийн Засаг дарга дүүргийн ИТХ-д, цаашдаа ирэх жилээс хотын захирагч хотын зөвлөлүүд энэ эрхийг хэрэгжүүлээд явна гэж ойлгож байгаа. Баталгааг нь хэн гаргах юм бэ. Орон нутгийнхаа өмчийг барьцаалах уу. Эсвэл бонд босгох уу?

Хотын орлогч П.Сайнзориг:

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт өөрчлөлтийг "амьдруулж", зохицуулсан хууль. Том суурь шинэчлэлтийг хийж байгаа учраас 2025 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Төсөв санхүүг нэгжүүд рүү шилжүүлэх асуудлыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжүүлэхээр төлөвлөж байна. Иргэд зөвлөлөө 2028 оноос сонгож эхэлнэ. Нийслэл улсын төсвөөс сүүлийн гурван жил санхүүгийн дэмжлэг аваагүй. Бие даан хөгжиж байгаа. Эсвэл 100 мянгаас дээш хүн амтай хот тосгонд эрчим хүч, дулаан, хог хаягдал, саарал ус, цэвэрлэх байгууламж, хурдны зам, тээвэр ложистикийн төв зэрэг салбарт  төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлнэ. Улсын боло орон нутгийн төсвөөр суурин газруудыг хөгжүүлэх боломжгүй байгаа. 

12 : 11
2024-6-5

"Цагааннуур тосгоны захирагч нь захирамж гаргаж эрхгүй болсон"

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Би үг хэлье. Өнөөдөр энэ парламентын сүүлчийн чуулган. Энэ дөрвөн жилийн хугацаанд багтааж, энэ хуулийг шинэчилсэн найруулгаар оруулж, батлах гэж байна. Хотын даргын баг хамт олонд талархал илэрхийлье. Олон жил яригдсан асуудлыг өнөөдөр эцэслэх гэж байна. Хууль батлагдах нэг хэрэг. Тухайн цаг үед нь хуулийг сайжруулж, батлаад явах байх. Хууль батлагдсанаар олон эерэг давуу талууд гарна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Энэ хуульд зайлшгүй шийдэх ёстой олон асуудал шийдлээ хүлээж байсан. Дархан-Уул аймгийнхан хот болгож өгөөч гэдэг саналыг тавьдаг. Учир нь 100 мянгаас дээш хүн амтай, улсдаа гурав бичигддэг олон хүн амтай аймаг байсан. Энэ асуудал шийдэгдэж байгаад баяртай байна. Төвийн бүсэд долоон тосгон байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх, Түнхэл, Дулаанхаан, Бугант, Рашаант, Хайлааст зэрэг тосгон бий. Завсрын байдалтай байгаа нь иргэдэд хүндрэлтэй, эрүүл мэнд, боловсролын асуудал хэцүү байна гэдгийг хэлж байсан. Энэ хууль батлагдсанаар Багануур, Налайх дүүргийн иргэдийн төрийн үйлчилгээ авах байдал баталгаажих байх гэж бодож байна. 

Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Энэ хууль анх 1993 онд батлагдсан. Үүнээс хойш нийгэм эдийн засгийн байдал нэлээд өөрчлөгдсөн. Энэ удаагийн хуульд тосгон бие даасан зөвлөлтэй байж, захирагчаа сонгоно. Төсвөө баталж, анхан шатны чиг үүргүүдийг бие даан хөгжүүлэх боломжтой болж байгаа. Тодорхой тооны өөрийн удирдлагын байгууллага, бүтэц, хот нийтийн аж ахуйгаа авч явна. Хилийн цэсийн маргааныг энэ хуульд тусгаагүй. Орон нутгийн ИТХ-ын саналыг үндэслэж, УИХ-аар хэлэлцэнэ гэж хуульд тусгасан байдаг. Засгийн газраас өргөн барьж буй Газрын багц хуулийг өргөн барьж шийдэх байх. Хот, тосгон эдэлбэр газартай байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Цагааннуур тосгоныг Ногооннуур сумын харьяат болгочихсон. Хүүхдийн гэрчилгээ авахад 60 км газар явах шаардлагатай болдог. 

Хотын орлогч П.Сайнзориг:

-Тосгодууд тодорхой эдэлбэр газартай. Энэ нь засаг захиргааны нэгж буюу Ногооннуур суманд тус тосгон оршиж байгаа бол газар нутгийн хувьд хил хязгаарыг нь тогтоож, тухайн аймгийн ИТХ-аас тогтоосон эдэлбэр газар дээрээ байна. Тосгон иргэдэд нийгмийн үйлчилгээг ойртуулж байгаа. Газар ашиглах, эзэмших эрхүүдийг тухайн тосгон өгч, хэрэгжүүлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Тэр Цагааннуур тосгоны захирагч нь захирамж гаргаж эрхгүй, Ногооннуур сумын захиргаа нь гаргадаг болгочихсон. Газар нь тусдаа мөртлөө ямар хуулийн цоорхойгоор нэгтгэчихэв. Хуучин цагт дөрвөн том бааз байдаг байсан тосгон. Цагааннуурын чөлөөт бүс нь тэдний харьяанд бас байдаг. Хуульд тодорхой тусгахыг хүсч байна.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын санал хураалтыг түр хойшлууллаа. 

11 : 56
2024-6-5

ҮХЦ-ийн хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж, байнгын хороонд шилжүүлэв

Үндсэн хуулийн Цэцийн 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Гангабаатар танилцуулав. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Байнгын хорооны саналаар санал хураалт явуулна. УИХ-аас 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 хэсэгт цагдаагийн албан хаагчид дараах зүйлийг хориглоно гээд 69.1.8 заалтад нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүн дотор улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэгэ үзүүлэх гэж заасныг үйлдвэрчний эвллийн гэсэн нь Үндсэн хуулийн 16.10 заалтыг зөрчиж, сайн дураараа эвлэлдэн нэгдэх гэснийг зөрчсөн гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжих санал хураалт явуулж, 57.8 хувиар дэмжигдлээ. 

Үндсэн хуулийн Цэцийн 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хоёрдугаар дүгнэлтийг батлах гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 56.4 хувиар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. 

 

11 : 20
2024-6-5

"Гишүүд асуулт асуухгүй, сурталчилгаа хийгээд байна"

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын гишүүд ажлаа сайн хий. Сонгууль дөхөхөөр гэнэт сэрсэн юм шиг зан гаргаж болохгүй. Одоо 21 хуулийн төсөл түүнтэй хамт өргөн барьж, боловсруулсан 113 хуулийн төслийг эцэслэн батална. Ингэсний дараагаар чуулганы хуралдаан завсарлах учиртай. Эцэслэн батлах санал хураалтыг байнгын хороод хуралдаж дуусаад, ирцийн шаардлага хангасан үед явуулахаар шийдвэрлэлээ. 

 “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ явуулж байна. Төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Бүсчилсэн хөгжлийн талаар намууд хөтөлбөр гаргаж, хөгжүүлэх талаар өөр өөрийн үзэл баримтлалын дагуу мөрийн хөтөлбөртөө тусгасан. УИХ-ын гишүүн бүсчилсэн хөгжлийн талаар сонгуулийн хугацаанд ярьж явах ёстой. Сайд Ч.Хүрэлбаатар намайг бүсчилсэн хөгжлийн талаар ажиллаж, аймгуудаас санал авахгүй юм уу гэж ярьсан байна лээ. Бүсчилсэн хөгжлийн талаар тодорхой нам хөтөлбөр гаргаж, энэ дагуу Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг. Цөөнх бол сонгууль дээр санал бодлоо уралдуулна. Хувь хүний үзэл бодлоор хөгжлийн эсрэг ярих нь буруу юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан мөртлөө Увс аймгийг хөгжүүлбэл хөгжүүлэхээр л хугацаа өнгөрлөө. Зам тавьдаг компанитай болохоороо л нутагтаа зам тавих юм шиг байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сүүлийн өдөр хэрүүл маргаанаа багасгамаар байна. Бүсчилсэн хөгжлийг олон жил ярьж байгаа. Ямар ч байсан тогтоол баталж, сонгуулийнхаа системээ таван бүс болгож хуваасныг дэмжиж байгаа. Ялангуяа хангайн тойрог буюу нэгдүгээр тойрог байна. Хархорум хотоор 800 жилийн өмнө бүх зам очдог байлаа. Энэ байдлыг энэ тойрогт нэр дэвшиж байгаа бид хийнэ. Арвайхээр, Цэцэрлэг, Хархорин хотыг холбосон "алтан  гурвалжин"-г сэргээж хийнэ. 

Манай нөхөд сэтгэлийн хөөрлөөр дутуу юм их хийх юм. Би ааваараа Түшээт гүн буюу одоогийн Хархорин сумын гаралтай хүн. Хуучны нийслэлийг сэргээнэ гэдэгт итгэж байна. Нэг намыг удаан хугацаагаар төр бариулах нь буруу юм байна шүү.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Бүсчилсэн хөгжлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байна. Бид 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлогоо батлаад 23 жил өнгөрсөн. Харамсалтай нь энэ талаар олигтой ажил хийж чадаагүй. Нэг шалтгаан нь УИХ-ын тойргийг бүсүүдээ дагуулж баталж өгөөгүйтэй холбоотой байсан юм болов уу. Энэ удаагийн сонгууль бүсчилсэн байдлаар тойргуудаа баталсан учраас бодлогууд нь явах байх. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын гишүүн байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асуусангүй. Сонгуулийн сурталчилгаа хийж, ард түмэнд таалагдах гэсэн үг хэллээ. Одоо санал хураалт явуулна. 16 саналтай байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж дууслаа. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

10 : 40
2024-6-5

"Гэр бүлийн хуулийг өргөн бариад 2 жил болсон ч баталсангүй"

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Үг хэлэхээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар нэрээ ирүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Би 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа нийтдээ 23 хуулийг өргөн барьж, наймыг нь батлуулж, тав нь УИХ-аар хэлэлцэж байна. Мөн есөн хууль даргын зөвлөлд дарааллаа хүлээж байна. Баахан хууль батлуулдаг эргээд ямар үр дүнтэй вэ. Миний батлуулсан гурван хуулийн хүрээнд Хамтын тэтгэврийн тухай хуулийн хүрээнд энэ жил 9.4 тэрбум төгрөг очиж байгаа. Мөн долоо биш 5 жилийн тэтгэврийн хүрээнд 20.6 тэрбум төгрөг, тэтгэврийг индексжүүлэх буюу энэ онд 100 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмсэн. Энэ хүрээнд 449.3 тэрбум ахмадуудын гарт очиж байгааг хэлэхэд таатай байна. Энэ хуулийг батлахад ард түмэн дэмжиж байсан. Одоо шинэ парламентад дараагийн тэмцлээ эхлүүлнэ. Малчдын зээлийг тэглэх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Сүүлий үед нийгэмд айдас хүйдэс бий болж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаа. Бизнесийн салбарынхныг барьж хорьж, дансыг нь хаадаг явдал гарч эхэллээ. Өнөөдөр улс төртэй, даргатай, намтай хамтрахгүй бол үйл ажиллагааг нь хаана гэж дарамталж байна. Өнгөрсөн гурван жил хувийн хэвшлээ шулж амьдарлаа. Сүүлийн гурван жилд аж ахуйн нэгж иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн байна. Анх бид УИХ-аа нээж байхад 11.8 их наяд байсны 91 хувь нь татварын орлого байсан бол одоо татвар төлөгчид 25 их наядыг төлдөг болж байна. 

Мөн сэтгүүлчидтэй хаалтын гэрээ хий гэдэг. Гэрээ хийхгүй бол барьж хорьдог. Тэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн төрийн нууцтай холбоотой асуудлыг нь л хаалттай хэлэлцэх хэрэгтэй шүү дээ. Бусдыг нь нээлттэй хэлэлцүүлье гээд сэтгүүлчид шаардаад байна. Ард түмэнд нээлттэй байх ёстой. 

УИХ-ын зүгээс Гэр бүлийн тухай хуулиа өргөн бариад хоёр жил болсон ч батлуулж чадсангүй. Даргын эрх мэдэлтэй холбоотой хуулиуд яаралтайгаар орж ирээд батлагдаж байна. 

09 : 48
2024-6-5

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй холбогдуулан чуулганы хуралдааныг өнөөдөр завсарлуулна. Энэ удаагийн хаврын чуулганы хувьд 76 гишүүнтэй байх сүүлчийн парламентын хаврын сүүлчийн чуулган гэдгээрээ онцлог. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

ЛХАГВА ГАРАГ /2024.06.05/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дүгнэлт

·     “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүн 2024.05.17-ны өдөр өдөр мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

·        Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·    Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·     “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·     “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны  тайлан, санал, дүгнэлт

·   Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

10.00

“Их Эзэн Чингис хаан”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LauraAlexander 2024-06-05 185.181.247.46

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

RobinMitchell 2024-06-05 109.248.204.216

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

MandyHall 2024-06-05 188.130.143.71

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

Jackie 2024-06-05 188.130.188.34

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

ChristineBryant 2024-06-05 188.130.129.197

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

KarenSosa 2024-06-05 46.8.156.2

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

TinaMarie 2024-06-05 45.87.253.175

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

AmyAnderson 2024-06-05 188.130.137.245

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

RoseDavis 2024-06-05 109.248.14.112

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

StephanieMikkelsen 2024-06-05 46.8.23.213

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

LeilaniMartin 2024-06-05 95.182.124.71

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

AatiyahHaynes 2024-06-05 109.248.142.174

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

NancyBrownlee 2024-06-05 188.130.128.57

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

JodiMitchell 2024-06-05 188.130.137.40

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

SherryLarge 2024-06-05 45.86.1.66

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

LisaLee 2024-06-05 109.248.204.137

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

JessicaFigueroa 2024-06-05 46.8.23.86

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

KristenGriffin 2024-06-05 188.130.129.180

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

WendyHain 2024-06-05 188.130.136.87

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

DominiqueMiles 2024-06-05 194.32.229.115

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

JenniferAlexander 2024-06-05 185.181.245.214

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

AmandaElmore 2024-06-05 45.87.253.15

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

AngelaOrtiz 2024-06-05 109.248.204.199

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

PamelaThompson 2024-06-05 213.226.101.187

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

JuliaSmith 2024-06-05 45.11.21.101

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

AshleyPerez 2024-06-05 46.8.222.156

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

LisaHall 2024-06-05 46.8.16.248

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

ShannonHarris 2024-06-05 45.87.253.242

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

DeborahMartin 2024-06-05 46.8.212.29

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

MonicaHall 2024-06-05 45.84.176.134

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

SusanMonette 2024-06-05 45.81.136.201

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

YolandaWhite 2024-06-05 109.248.15.94

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

BrittanyThompson 2024-06-05 46.8.157.209

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

AndreaSmith 2024-06-05 188.130.142.92

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

JenniferSmith 2024-06-05 109.248.15.17

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

SuzanneLighteyez 2024-06-05 109.248.142.162

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

TiffanyThomas 2024-06-05 45.81.136.24

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

SherryJohnson 2024-06-05 46.8.23.87

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

TheresaSagdalen 2024-06-05 46.8.157.251

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

ToriDaniels 2024-06-05 188.130.136.174

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

AmandaBoyd 2024-06-05 109.248.13.187

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

LizHart 2024-06-05 46.8.23.132

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

SharonDiaz 2024-06-05 46.8.154.225

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

AmySandoval 2024-06-05 188.130.129.197

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

JillMartinez 2024-06-05 46.8.17.105

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

StaceyTan 2024-06-05 45.81.136.103

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

SashaWilliams 2024-06-05 95.182.124.71

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

SusanLee 2024-06-05 45.90.196.51

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

LauraBarlow 2024-06-05 46.8.22.205

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

Кино үзье 2024-06-05 202.126.88.185

Монголчууд Хятадын " Тахианы Өд" гэдэг кино үзээсэй !!! Энэ кинон дээр АЖИЛ, АМЬДРАЛ, БИЗНИС, МӨНГӨ, ХУУЛЬ СТАНДАРТ, УЛС ТӨР, ЁСЗҮЙ, ХАЙР СЭТГЭЛ бүгд гарна, Үнэхээр гоё кино.

Avatar

MeghanJohnson 2024-06-05 188.130.137.158

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

man 2024-06-05 122.201.20.194

Man gajuudchaad uuruu zasah geed baigaamuu? Ardchilsan huching hezee ch ta nar shig 100% turiin erh barij baigaagui shvv dee. Ardchilsan uls hezee ch baigaagui gesen ug.

Avatar

Нэргүй 2024-06-05 202.126.94.99

Мулгуу УИХ улс орныг тогтолцооны хямралд гун орууллаа!!!

Avatar

HeatherBryant 2024-06-05 188.130.128.57

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

DalmaJusto 2024-06-05 45.84.177.101

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

JenniferChristensen 2024-06-05 45.87.252.232

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

LindsayRoss 2024-06-05 188.130.142.79

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

Иргэн 2024-06-05 139.5.217.51

Өөнөөдөр төрийн удирдлагад байх наад захын бүх шалгуурыг хангасан улс төрч гэвэл Г. Занданшатар болов уу

Avatar

AshleyRodriguez 2024-06-05 46.8.111.96

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

Зочин 2024-06-05 139.5.218.173

Шоронгийн ялтан Баатарбилэг УИХ д суусаар байгаад дууслаа даа .Энэ ариун явдал уу Данхаа

Avatar

BarbaraBaker 2024-06-05 109.248.143.91

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

ХҮН-эсэ л болдог орчлон л доо хө 2024-06-05 202.126.88.185

2000 оноос хойш БУРУУДСАН УЛС ТӨРИЙН Буруу ТОГТОЛЦОО гээч хөө…!!! " Гажуудсан Ардчилал" л гэхийн Ардчилал ямар буруу юм хйисийн !!! бүхнийг Буруудуулагч, Завхруулагч нь ХҮН гэгч амьтад өөрсдөө шүү дээ. БУРУУ, ЗӨВ байх нь ХҮН-ээсээ л болно

Avatar

Нэргүй 2024-06-05 202.126.88.185

өнөөдөр Монголын УЛС ТӨР-ын Тогтолцоо БУРУУ байгаагийн илрэл нь Төр Баригчид нь Өөртөө зориулж Хууль баталдаг, ЗГ, УИХ, ЁӨК, ШҮҮХ 4 биесйихэа ажилд Хутгалдаад зогсохгүй Өөртөө асар Өмчтэй, бүхнийг Хураадаг, Бизнэсийхэнтэйгээ сүлбээтэй, Авилгажсан, дунд, доод шатныхан нь ажлаа мэдэхгүй, хөгжилгүй, цөм тэнэгрэсэн явдал юм.

Avatar

Нэргүй 2024-06-05 59.153.114.146

Ардчиллыг уландаа гишгэсэн МАНгар коммунистууд худлаа орилохдоо ичихгүй дөө.

Avatar

AmyRoss 2024-06-05 46.8.213.111

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

Нэргүй 2024-06-05 66.181.187.59

энэ сайтад олигтойхон сэтгүүлч, редактор бну? үг үсэг, найруулгын алдаа ямар их юм бэ? тэнэг мангар юмнуудын цуглуулга болсон фб биш биз дээ!

Avatar

ZOCHIN 2024-06-05 101.189.22.137

ER N BOL MAN IIG DEMJIJ BNA. OYUN ERDENE BGAA UCHRAAS…GEHDEE ZANDANSHATAR GEDEG NERTEI USAN TENEGUUDEESEE MAN SALAH ESTOI. IREEDUITEI NAS TOGTOJ BGAA ZALUUSAA ZORIGTOI DEMJIH N LSHUUDEE….TOLGOINOOS N US L GARAH HUMUUSSEESEE ZORIGTOI ANGIJRAH N MONGOL HUMUUSTEE NEN CHUHALSHUU…

Avatar

KaylaReeves 2024-06-05 46.8.110.88

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2728143

Avatar

Нэргүй 2024-06-05 202.21.114.170

Эд нарыг нэгийг нь сонгож болохгүй

Avatar

бат 2024-06-05 59.153.114.139

Манантай тэмцэх нэрээр засгийн эрхийг булаан авч ЕК-үүдтэй нийлж офтек гэрээ байгуулан нүүрсний мөнгө угааж улсын нууцад оруулж хулгай хийснийг нь авч хэлэлцээгүйд нь байрлааж байгаа бололтой. Баригдана даа баригдана.

Avatar

Зочин 2024-06-05 76.220.74.140

Эдийн засаг өссөн гэж ярьж байгаа боловч яг үнэндээ хувийн хэвшлийнхэнд энэ өсөлт нь юу ч наалдахгүй юм даа. Хувийн хэвшлийнхэнд эдийн засгийн хүндрэл яг ковидын үe шиг хэвээрээ байна. Олон ч аж ахуйн нэгж хаалга үүдээ. барьлаа

Avatar

зочин 2024-06-05 202.21.120.66

Одонтуяа минээ Өнөрцэцэгийн шүүх хуралдааныг хаалттай явуул гээд байгаа юмуу нээлттэй явуул гээд байгаа юмуу Төрийн нууцтай холбоотой хэсгийг хаалттай явуул гээд байгаа юмуу Уг нь бүх юм нээлттэй байх ёстой биш үү

Avatar

Нэргүй 2024-06-05 59.153.114.34

наад хуулийн чинь ашиг тусаар хотын төвөөс бусад ророололд амралт спортын алхачих гүйчих салхилаад суух талбайнууд байгуулж өгч чадах уу иргэдийн гол хүсэх зүйл бол гэрийнхээ ойролцоо тийм орчинг л хүсэж байгаа

Avatar

Нэргүй 2024-06-05 103.57.93.71

Эх нь хүүхдээ авдаг /гэр бүлийн гаж тогтолцоо / дээр нь мөрөөрөө явсан нөхөр байрны лизингээ төлж төлж эцэст нь /ам бүлд нь хуваахаар / арай юу? Энэ мэт эхнэр нэртэд хэдий болтол давуу эрх олгож эрчүүдийг дорд үзэж хуулиар далайлгах вэ? Хэзээ өөрчлөлт хийх вэ? Баримттай ийм нөхцөлд / хүүхдийг эцэгт нь өгдөг болох хууль /санаачлах хэрэгтэй байна даа. Энэ жишээ олон байгаа гэдэгт итгэлтэй байна.

Avatar

ЗОЧИН 2024-06-05 103.57.93.71

Гэр бүлийн хууль? Ийм нэг кэйс байна. Эхнэр нөхөр :Нөхөр томилолтоор хөдөө орон нутагт очсон.Эхнэр очихгүй гээд. ЗИА ингээд нөхөр байрны лизингээ төлөөд / цалин ахиуг нь бодоод / хөдөө ажлаад хотруу орж ирээд .Эхнэр яасан байхуу? /өөр эртэй болж нөхрөө хөөж туух болсон / Ингээд байрны лизингийн төлөө хөдөө хөхөрч гадаа гандсан нөхөр :эхнэрийн шахалтаар салах асуудал шүүхэд очсон байна. ,хөдөөнөөс ирээд гэртээ хэд хонох хооронд эхнэр ууж идэж гэртээ үүр шөнөөр ирэх. Гэтэл ээж хүүхдээ авдаг г