Австрали долларын эрэлт нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Австрали долларын эрэлт нэмэгдэж байна

Өнөөдөр өглөө Австралийн ДНБ-ийн мэдээ жилээр 3,3%, улиралаар 1,2%-ын
өсөлттэй мэдээлснээр зах зээл дээрх австрали долларын эрэлтийг
нэмэгдүүллээ. Үүнийг дагаад Австралийн гол экспортлогч улс болох Хятадын
хөнгөн үйлдвэрлэлийн индекс мөн нэмэгдсэн байна. Австралийн 2-р
улиралын ДНБ өсөлт нь сүүлийн 3 жил дэхь хамгийн огцом өсөлт боллоо гэж
эдийн засагчид тэмдэглэж байна.

Дээрх бүс нутгийн эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан өнөөдрийн Азийн
арилжаагаар иены эрэлт мэдэгдэхүйц буурсан байна. Гэсэн ч өнөөдөр
одоогийн хурдацтай чангарч буй иены ханшийг унагаах талаар Японы эрх
баригч намын толгойлогч Ichiro Ozawa болон ерөнхий сайд Naoto Kan
уулзалдсан байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж