Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байх Арьс өвчин судлалын үндэсний төв Даваа гаригт 15:00 цагийн үед үйлчлүүлэгчдийн хөл татраагүй байв. Хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд, эмээ өвөө нар дугаарлан сууна. Тэдний нэг С.Бямбасүрэн гурван настай хүүгээ үзүүлэхээр сууж байгаа аж. Хүүгийнх нь гар болон хөл дээр жижиг жижиг улаан юм туурсан харагдав. "Хүүхдийн баяр гээд чихэр, ундаа, чипс их идсэн. Манай хүүгийн бие дээр өмнө нь огт юм туурч байгаагүй болохоор чихэрлэг зүйлээс харшилсан байх л гэж таамаглаж байна. Ямартай ч үзүүлэхгүй бол болохгүй нь" гэлээ.
Аав хүү хоёрт хэдэн төрлийн эм, харшлын тос бичиж өгчээ. Тав хоног хэрэглээд зүгээр болохгүй бол харшлын сорил тавьж эмчилгээг үргэлжлүүлнэ гэсэн аж.
Сүүлийн үед хүүхдүүд харшлаар өвчлөх болсон гэх яриаг батлах мэт Арьс өвчин судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүд олон харагдав. Иргэн С.Бямбасүрэн "Энэ нь идэж ууж, хэрэглэж байгаа зүйлсээс болдог байх. Манай байрны хажуу талын дэлгүүрээс хүүхэд маань хөөсөн чихэр авч идээд хордлогод орсон. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байсан. Тухайн үедээ худалдагч эмэгтэйд хэлж анхааруулаад орхисон. Энэ мэт урдаас оруулж ирдэг зүйлүүд чанаргүй, хортой л байдаг биз тийм болохоор хүүхдүүд их харшилтай болж байгаа байх" гэж боддогоо хэллээ.
Б.Гэрэл мөн л өсвөр насны охиноо үзүүлэхээр Арьс өвчин судлалын үндэсний төвд иржээ. Түүний охин 14 настай. Бие дээр нь улаан тууралт гарсан, маажуур ихтэй, багагүй зовуурьтай байгаа нь илт. Ээж охин хоёр эмчдээ үзүүлээд бичиж өгсөн тос, эм зэргийг нь худалдаж авахад 80 гаруй мянган төгрөг болжээ. Тэрбээр манай охин бага байхын чихэрлэг зүйлээс их харшилж бие дээр нь тууралт гардаг байсан. Тухайн үедээ үзүүлээд эм, тосоо хэрэглээд гайгүй болчихдог байсан юм. Эмчийн зааврын дагуу хоолны дэглэм сайн бариулдаг. Тийм болохоор ойрын хэдэн жил ийм асуудал гараагүй. Хүүхдийн баяраар хэтрүүлсэн бололтой" гэв.
Энэ мэт харшилтай хэдэн зуун хүүхэд, хүмүүс тус эмнэлгийг өдөрт зорин ирдэг аж. Зарим нь гар хөлөө битүү тугалган цаасаар ороож, гадуур нь бинтээр боосон харагдана. Тэд бол харшил нь нэлээн хүндэрсэн хүмүүс ажээ.
Харшил нь дэлхий нийтийг хамарсан чимээгүй тахал болж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалд томоохон асуудал болсоор удаж буй. Харин Монгол Улсын хэмжээнд таван хүн тутмын нэг нь ямар нэг зүйлээс харшилтай гэсэн судалгаа байдаг ажээ. Тийм ч учраас арьсны эмгэг судлалын эмч нар 21-р зууныг харшлын эрин гэж тодорхойлжээ. Жил бүрийн дөрөв болон тавдугаар сард модлог ургамлын тоосжилт, шарилж, агаарын бохирдол зэрэг улирал болоод байгаль орчинтой холбоотой харшлын асуудал нэмэгддэг.
Амны хаалт нүдний шил зүүсэн эмэгтэй гартаа өвчтөний карт, тортой зүйлс барьжээ. Тэрбээр эмнэлэгт хэвтэх гэж байгаа нь энэ. Түүнийг Б.Мөнхзул гэдэг. Мөнхзул ургамлын харшилтай аж. Тав зургаан жилийн өмнөөс харшлын шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Тухайн үедээ нэг их ач холбогдол өгч эмнэлгээр явдаггүй байжээ. Сүүлдээ хавар болж дулаан ороход, намар өвс хатахаар шинж тэмдэг илүү илэрдэг болсон байна. Тэрбээр нулимс гоожиж, хамраас шингэж нус гарч зогсоо зайгүй найтаадаг. Нүд улайж хавддаг. Их зовуурьтай байдаг. Энэ удаад эмнэлэгт хэвтэх заалттай явж байна. Өмнө нь өөрөө хамрын цацлага хэрэглээд, хлорфенамин уугаад яваад байдаг байсан. Сүүлдээ дарагдахаа байдаг юм байна бүр хүндрүүлчихлээ. Харшлын сорил тавиулаад модлог ургамлын харшилтай гэсэн. Харшил сэдэрдэг үеүдэд анхаарах зүйл олон байдаг юм байна. Хоол хүнс дээрээ хүртэл анхаарах шаардлага байдаг гэнэ. Жишээ нь Алим ,лийр, киви, интоор, хар чавга, манго,чинжүү, ойн самар зэргийг хориглодог юм байна. Энэ болгоныг бид мэдэхгүй шүү дээ гэв.
Энэ талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Харшил өдөөгчөөс үүсэлтэйгээр дархлааны хэт мэдрэгшлийн урвал үүссэнтэй холбоотой гарч байгаа шинж тэмдгийг цогцоор нь харшил гэж нэрлэнэ. Дулааны улиралд тоос болон,ургамлын тоосны харшил нэмэгддэг. Үүнээс сэргийлэхийн тулд тоос их гаргадаг ургамлуудтай зөв харьцах шаардлагатай. Жишээлбэл ихэнх хүмүүс шарилжаас харшилдаг. Ингэхдээ хашааны өмхий өвс, шарилжаа намар ихэвчлэн зулгаадаг. Энэ буруу юм. Хашаанд ургасан шарилж, өмхий өвс зэрэг хөл газрын ургамлыг зулгааж биш тайрах арга хэмжээ авах нь зүйтэй. Ингэхдээ зургаагаас долоон сард, найм, есөн сард нэг удаа тайрах нь зүйтэй. Ийнхүү тогтмол тайрах нь шинээр харшил үүсгэгчгүй хөл газрын ургамлыг ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тайрах явцад хамгаалалтын хувцас хэрэглэл буюу амны хаалт, бээлий, нүдний шил зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Харшилтай болсон хүмүүс харшил үүсгэгчээ тодорхойлуулж тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Өөрсдөө дур мэдэн эм тариа, хамрын цацлага зэргийг хэрэглэж болохгүй. Харшлын анхны шинж тэмдэг болох, найтаах, нүд загатнах зэрэг шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн эмчид хандаж юунаас харшилж байгаа оношоо тодорхойлуулах шаардлагатай. Үүний дараа эмчийн зөвлөсөн зааврын дагуу, өөрт тохирсон эм,эмчилгээг хэрэглэх нь зүйтэй” гэдгийг хэлэв.
С.Бат-Эрдэнэ чонон хөрвөс өвчнөөр олон жил шаналж яваа аж. Чонон хөрвөс гэдэг нь бэлцрүүт тууралтаар илэрдэг харшлын шалтгаант арьс салстын өвчин аж. С.Бат-Эрдэнэ энэхүү өвчнөө эдгээх гэж олон зүйлийг туршиж үзсэн тухайгаа ярив. "Рашаан усанд хүртэл орж үзсэн. Өчнөөн эм тан хэрэглэлээ. Бүрэн эдгэдэггүй юм байна. Бүх бие загатнаад шөнө унтаж амарч чадахгүй маш хэцүү байдаг. Би сард бараг тэтгэврийн мөнгөө энэ харшлын эмэнд зарцуулж байна гээд халааснаасаа жижиг цагаан эм гаргаж үзүүлэв. Энэ эм гэхэд нэг ширхэг нь 1000 төгрөг. Өдрийн гурваар уудаг. Дор хаяж долоо хоног ууна. Энэ мэт эм тарианд хамаг мөнгөө үрж байна" гэсэн юм.
Харшилтай хүмүүсийн хувьд эм, тосноос гадна хоол ундны дэглэм маш сайн барих ёстой гэнэ. Өндөг, шоколад, халуун ногоотой хурц хоол идэж болохгүйг эмч нар хэлж байлаа:
ХООЛ ХҮНС, АМТТАЙ ЗҮЙЛСЭЭС ХАРШИЛДАГ БОЛ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭХГҮЙ ДЭГЛЭМ САЙН БАРЬВАЛ ДИАТЕЗ ДАХИН ГАРАХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ
Арьс өвчин судлалын үндэсний төвийн Арьс харшлын их эмч Б.ЭНХСАЙХАН: Монголчууд өөрөө өөрсдийгөө ихэвчлэн эмчилдэг. Дур мэдэж хэн нэгнээс дам сонссон эм тариа зэргийг хэрэглэдэг. Энэ маш буруу. Хамар битүүрэх, найтаах, нүд загатнах, нулимс гоожиж, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж хамгийн түрүүнд харшлын сорил тавиулж өөрт тохирсон эм, эмчилгээг хийлгэх шаардлагатайг мэргэжлийн эмч сануулж байсан юм. Мөн эцэг эхчүүдийн түгээмэл ярьдаг зүйл нь манай хүүхэд чихэр идэхээр бие дээр нь улаан юм туураад байна гэдэг. Диатез нь амттаны хэт их хэрэглээнээс болж гардаг өвчин. Эцэг эх нь диатезтай биш бол хүүхэд томроод ирэхээр диатез арилдаг. Хамгийн чухал нь чихэрлэг зүйлийг хэтрүүлж нэг дор их идэхгүй байх хэрэгтэй" гэлээ.
Анх удаа ургамлын харшлын шинж тэмдэг илэрч байгаа үед ханиад амьсгалын замын өвчтэй андуурах тохиолдол байдаг. Гэхдээ ургамлын харшил илүү удаан хугацаанд үргэлжилдэг. Нүд загатнах, хамар битүүрэх, чих болон тагнай загатнах шинж тэмдэг илэрдэг байна. Ханиад томууны үед бие арзганах, халуурах буюу халдварын шинж илүү илэрч болдог аж. Үүнийг цусны шинжилгээ болон харшлын сорилоор тодорхойлдог байна. Ургамлын харшлын сорилыг зовуурь багатай үед буюу өвөл болон намар тавиулбал зүгээр байдаг байна. Цусаар авдаг сорилд улирал харгалзахгүй авдаг аж.
Харшил халддаггүй харин удамшдаг байна. Эцэг эхийнхээ аливаа нэг зүйлд харшилдаг мэдрэмтгий шинж чанар, генийг өвлөж төрлөг байна. Tцэг эх хоёр хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 70-80 хувь байдгийг мэргэжлийн эмч хэлсэн юм. Харшил хүндрэхээрээ гуурсан хоолойн багтраа буюу астма болдог аж. Тиймээс хүндрэхээс нь өмнө мэргэжлийн эмчид үзүүлээд эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг байна.
MandyHall 2024-06-05 188.130.143.71
Харуулах боломжгүй.
Jackie 2024-06-05 188.130.188.34
Харуулах боломжгүй.
ChristineBryant 2024-06-05 188.130.129.197
Харуулах боломжгүй.
KarenSosa 2024-06-05 46.8.156.2
Харуулах боломжгүй.
TinaMarie 2024-06-05 45.87.253.175
Харуулах боломжгүй.
AmyAnderson 2024-06-05 188.130.137.245
Харуулах боломжгүй.
RoseDavis 2024-06-05 109.248.14.112
Харуулах боломжгүй.
StephanieMikkelsen 2024-06-05 46.8.23.213
Харуулах боломжгүй.
LeilaniMartin 2024-06-05 95.182.124.71
Харуулах боломжгүй.
AatiyahHaynes 2024-06-05 109.248.142.174
Харуулах боломжгүй.
NancyBrownlee 2024-06-05 188.130.128.57
Харуулах боломжгүй.
JodiMitchell 2024-06-05 188.130.137.40
Харуулах боломжгүй.
SherryLarge 2024-06-05 45.86.1.66
Харуулах боломжгүй.
LisaLee 2024-06-05 109.248.204.137
Харуулах боломжгүй.
JessicaFigueroa 2024-06-05 46.8.23.86
Харуулах боломжгүй.
KristenGriffin 2024-06-05 188.130.129.180
Харуулах боломжгүй.
WendyHain 2024-06-05 188.130.136.87
Харуулах боломжгүй.
DominiqueMiles 2024-06-05 194.32.229.115
Харуулах боломжгүй.
JenniferAlexander 2024-06-05 185.181.245.214
Харуулах боломжгүй.
AmandaElmore 2024-06-05 45.87.253.15
Харуулах боломжгүй.
AngelaOrtiz 2024-06-05 109.248.204.199
Харуулах боломжгүй.
PamelaThompson 2024-06-05 213.226.101.187
Харуулах боломжгүй.
JuliaSmith 2024-06-05 45.11.21.101
Харуулах боломжгүй.
AshleyPerez 2024-06-05 46.8.222.156
Харуулах боломжгүй.
LisaHall 2024-06-05 46.8.16.248
Харуулах боломжгүй.
DeborahMartin 2024-06-05 46.8.212.29
Харуулах боломжгүй.
MonicaHall 2024-06-05 45.84.176.134
Харуулах боломжгүй.
SusanMonette 2024-06-05 45.81.136.201
Харуулах боломжгүй.
YolandaWhite 2024-06-05 109.248.15.94
Харуулах боломжгүй.
BrittanyThompson 2024-06-05 46.8.157.209
Харуулах боломжгүй.
AndreaSmith 2024-06-05 188.130.142.92
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-06-05 109.248.15.17
Харуулах боломжгүй.
SuzanneLighteyez 2024-06-05 109.248.142.162
Харуулах боломжгүй.
TiffanyThomas 2024-06-05 45.81.136.24
Харуулах боломжгүй.
SherryJohnson 2024-06-05 46.8.23.87
Харуулах боломжгүй.
TheresaSagdalen 2024-06-05 46.8.157.251
Харуулах боломжгүй.
ToriDaniels 2024-06-05 188.130.136.174
Харуулах боломжгүй.
AmandaBoyd 2024-06-05 109.248.13.187
Харуулах боломжгүй.
LizHart 2024-06-05 46.8.23.132
Харуулах боломжгүй.
AmySandoval 2024-06-05 188.130.129.197
Харуулах боломжгүй.
JillMartinez 2024-06-05 46.8.17.105
Харуулах боломжгүй.
StaceyTan 2024-06-05 45.81.136.103
Харуулах боломжгүй.
SashaWilliams 2024-06-05 95.182.124.71
Харуулах боломжгүй.
SusanLee 2024-06-05 45.90.196.51
Харуулах боломжгүй.
LauraBarlow 2024-06-05 46.8.22.205
Харуулах боломжгүй.
MeghanJohnson 2024-06-05 188.130.137.158
Харуулах боломжгүй.
HeatherBryant 2024-06-05 188.130.128.57
Харуулах боломжгүй.
DalmaJusto 2024-06-05 45.84.177.101
Харуулах боломжгүй.
LindsayRoss 2024-06-05 188.130.142.79
Харуулах боломжгүй.
AshleyRodriguez 2024-06-05 46.8.111.96
Харуулах боломжгүй.
BarbaraBaker 2024-06-05 109.248.143.91
Харуулах боломжгүй.
AmyRoss 2024-06-05 46.8.213.111
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-05 192.82.66.101
амьдралын бололцоо тиймхэн айл өрхүүдийн эцэг эхчүүдэд чихрийн хор хөнөөлийг сайн таниулмаар байна аа, мэдээлэл их дутагдалтай байдаг
SarahBrown 2024-06-05 109.248.166.231
Харуулах боломжгүй.
salt-air.mn 2024-06-05 103.10.21.104
salt-air.mn
Нэргүй 2024-06-05 202.126.90.149
псироз лав халддаг юм байна лээ