Казах түмний төлөөллийг төрийн гурван өндөрлөг хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Казах түмний төлөөллийг төрийн гурван өндөрлөг хүлээж авна

Казах түмний хаврын баяр Наурыз ирэх даваа гаригт тохионо. Уг баярыг тохиолдуулан төрийн гурван өндөрлөг казахчуудын төлөөллийг маргааш Төрийн ордонд хүндэтгэн хүлээж авахаар болжээ. Казахчууд ч төр, засгийн тэргүүнүүдтэйгээ дуутай хууртай золгох юм байна.
Арга хэмжээ бүтэн өдөр үргэлжлэх тул маргааш Төрийн ордон домборын эгшиг, казах дууны аянд умбаж өнжих ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж