Трампийн кампанит баг 141 сая долларын хандив цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.04-нд нийтлэгдсэн

Трампийн кампанит баг 141 сая долларын хандив цуглуулжээ

Трампийн кампанит баг 141 сая долларын хандив цуглуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон Бүгд найрамдах намын Үндэсний хороо (RNC) тавдугаар сард 141 сая ам.долларын санхүүжилт олсон гэж сонгуулийн кампанит ажлын албаныхан мэдэгдэв. Нью-Йоркийн тангарагтны шүүх түүнийг 34 зүйлд буруутай гэж үзсэнээс хойш 24 цагийн дотор Трампийн сонгуулийн сурталчилгаанд 53 сая ам.доллар хандивын замаар орж иржээ.

Трампийн баг сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн дүрмийн дагуу хандив цуглуулж эхэлсэн ба нийт 76 сая ам.доллар цуглуулах төлөвлөгөөтэй байжээ.

Гэхдээ хоёр дахин санхүүжилт олж авсан нь олны гайхширлыг төрүүлэв. Хандивлагчдын дөрөвний нэг нь Трампийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөхөд хувь нэмрээ оруулсан гэжээ. Трампийн кампанит ажлын гишүүн шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа ба урьд өмнөхөөс илүү түүнийг дэмжинэ гэв.

"Ардчилсан намынхны булхайтай улс төрийн ажиллагаа түүхэн үр дүнд хүрч, Бүгд найрамдахчууд арваннэгдүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч Трампийг сонгосноороо луйварчин Жо Байденыг огцруулна. Америкийг дахин агуу болгохоор урьд өмнөхөөсөө илүү хүчтэй байр суурьтай байна" гэж "RNC"-ийн дарга Майкл Уэтли мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж