"Хавдрын эмчилгээний зардлыг төр хариуцах хууль хэрэгжихгүй байна"

"Хавдрын эмчилгээний зардлыг төр хариуцах хууль хэрэгжихгүй байна"

"Хавдрын эмчилгээний зардлыг төр хариуцах хууль хэрэгжихгүй байна"

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөл /ЭМДЕЗ/-ийн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн тогтоолоос шалтгаалан хорт хавдартай иргэд хохирч байгаа талаар өнөөдөр /2024.06.04/ иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, хорт хавдрын дараах химийн болон бай эмчилгээнд эмчийн заавраар хамрагдах бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан төрийн өмчийн болон хувийн аль ч эмнэлгээс хамтын төлбөргүйгээр тусламж үйлчилгээ авах боломжтой.

ЭМД-ын сангаас хорт хавдрын дараах химийн болон бай эмчилгээний хугацаанд хэрэглэсэн, хордлого тайлах эмчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, хоолны болон холбогдох бүх зардлыг Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын сангаас 100 хувь хариуцан санхүүжүүлнэ хэмээх тогтоол хэрэгжихгүй байна гэж үзжээ.

Түүнчлэн “Төлбөрийн нь төр хариуцах эмийн зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам”-ын 2.6.4-т хэрэв “Төлбөрийг нь төр хариуцах эм”-ийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшинг харгалзаж, орлого багатай иргэдийг түрүүлж сонгох” хэмээн заасан нь хорт хавдрыг даван туулагч иргэдийг ялгаварлан гадуурхсан, эмнэлгийн байгууллагад авлига үүсэх нөхцөлийг бий болгосон гэж үзэж буй юм.

“Наран ижий заяа” ТББ-ын тэргүүн, даван туулагч иргэн Ш.Ариунаа:

-Хорт хавдрын эмчилгээ өртөг өндөр, хорт хавдрын бай эмчилгээ даатгалд ороогүй, санхүүгийн бэрхшээл алхам тутамд тулгардаг энэ нөхцөлд бид дуу хоолойгоо хүргэхээс өөр арга алга байна. Хамгийн сүүлд болсон ногоон автобусны хэрэг гэхэд ямар их мөнгө тэнд яригдаж байна. Гэтэл хавдрын өвчлөлтэй харьцангуй цөөхөн иргэдийнхээ эм тарианы чанарыг сайжруулах, эмчилгээ, үйлчилгээнд нь яагаад сэтгэл гаргаж болдоггүй юм бэ. Бид төрөөс гуйгаад байгаа хэрэг биш. Төр угаасаа энэ төлбөрүүдийг даана гэж хуульдаа тусгасан мөртлөө үүнийхээ араас яагаад дүгнэлт, хяналтаа хийдэггүй юм бэ гэдэгт харуусал төрж байна гэв.

Хуульч, өмгөөлөгч Н.Баттогтох:

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.10-т “Хорт хавдрын химийн болон туяа эмчилгээний төлбөрийн төр хариуцна” түүнчлэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 24.6.6-д ‘Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн зарим өвчний эмнэлгийн эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна” гэж тус тус заасан байдаг. Эдгээр хуулиудаас харвал хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг төр 100 хариуцах юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. Гэтэл бодит амьдрал дээр эдгээр хуулиуд хөрсөн дээрээ бууж байна уу гэвэл үгүй. Иргэн А өнөөдөр хорт хавдраар оношлогдоод харьяа эмнэлгийн байгууллагатаа очлоо гэхэд эмнэлгийн байгууллагын ажилтан урдаас нь таны өвчнийг үзэх өнөөдрийн тоо гүйцсэн байна, тиймээс таныг эмчлэх боломжгүй гэсэн хариу өгдөг. Ингээд иргэн А-г буцаадаг. Иргэн мэдээж хуульд заасан заалтуудыг үзүүлнэ. Энэ үед эмнэлэгийн ажилтан зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам”-ын 2.6.4 буюу“Төлбөрийг нь төр хариуцах эм”-ийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшинг  харгалзаж, орлого багатай иргэдийг түрүүлж сонгох” журмыг үзүүлдэг. Монголд хуулиас илүү давсан журмаар эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SherryLarge 2024-06-04 45.86.1.66

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLee 2024-06-04 109.248.204.137

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaFigueroa 2024-06-04 46.8.23.86

Харуулах боломжгүй.

Avatar

KristenGriffin 2024-06-04 188.130.129.180

Харуулах боломжгүй.

Avatar

WendyHain 2024-06-04 188.130.136.87

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueMiles 2024-06-04 194.32.229.115

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAlexander 2024-06-04 185.181.245.214

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaElmore 2024-06-04 45.87.253.15

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaOrtiz 2024-06-04 109.248.204.199

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaThompson 2024-06-04 213.226.101.187

Харуулах боломжгүй.

Avatar

JuliaSmith 2024-06-04 45.11.21.101

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerez 2024-06-04 46.8.222.156

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHall 2024-06-04 46.8.16.248

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHarris 2024-06-04 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

DeborahMartin 2024-06-04 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaHall 2024-06-04 45.84.176.134

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMonette 2024-06-04 45.81.136.201

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaWhite 2024-06-04 109.248.15.94

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyThompson 2024-06-04 46.8.157.209

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaSmith 2024-06-04 188.130.142.92

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSmith 2024-06-04 109.248.15.17

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneLighteyez 2024-06-04 109.248.142.162

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyThomas 2024-06-04 45.81.136.24

Харуулах боломжгүй.

Avatar

SherryJohnson 2024-06-04 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaSagdalen 2024-06-04 46.8.157.251

Харуулах боломжгүй.

Avatar

ToriDaniels 2024-06-04 188.130.136.174

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBoyd 2024-06-04 109.248.13.187

Харуулах боломжгүй.

Avatar

LizHart 2024-06-04 46.8.23.132

Харуулах боломжгүй.

Avatar

AmySandoval 2024-06-04 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

JillMartinez 2024-06-04 46.8.17.105

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyTan 2024-06-04 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

SashaWilliams 2024-06-04 95.182.124.71

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLee 2024-06-04 45.90.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

LauraBarlow 2024-06-04 46.8.22.205

Харуулах боломжгүй.

Avatar

MeghanJohnson 2024-06-04 188.130.137.158

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBryant 2024-06-04 188.130.128.57

Харуулах боломжгүй.

Avatar

DalmaJusto 2024-06-04 45.84.177.101

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChristensen 2024-06-04 45.87.252.232

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayRoss 2024-06-04 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRodriguez 2024-06-04 46.8.111.96

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraBaker 2024-06-04 109.248.143.91

Харуулах боломжгүй.

Avatar

AmyRoss 2024-06-04 46.8.213.111

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaReeves 2024-06-04 46.8.110.88

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-06-04 188.130.129.164

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBrown 2024-06-04 109.248.166.231

Харуулах боломжгүй.

Avatar

MiaColbert 2024-06-04 46.8.57.58

Харуулах боломжгүй.

Avatar

KarenGalvan 2024-06-04 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

SandraSanchez 2024-06-04 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAlexander 2024-06-04 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBell 2024-06-04 109.248.205.43

Харуулах боломжгүй.

Avatar

ChantelleVance 2024-06-04 188.130.137.87

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaRodriguez 2024-06-04 194.32.229.199

Харуулах боломжгүй.

Avatar

KarenBryant 2024-06-04 46.8.110.181

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleStokes 2024-06-04 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-06-04 66.181.171.98

Хүний төлөө амьдарч байгаа юм шиг л бх юм да хөөрхий, амьдралын зөв хэвшилтэй, эрүүл мэнд, хоол ундандаа анхаардаг эрүүл хэсэг нь замбараагүй , буруу хэвшилтэй ховдог шунахай хэсгийн эмчилгээний зардлыг даана гэж бхгүй шүү.

Avatar

Зочин 2024-06-04 66.181.178.212

эм даатгалын мөнгөөр сонгуулиа санхүүжүүлсэн юм биш бгаа

Avatar

JennaGarcia 2024-06-04 188.130.210.36

Харуулах боломжгүй.

Avatar

havdar 2024-06-04 103.26.192.43

Udirdlagiin shaluulaach ee, daatgaliin mungiig mash ur dungui hynaltgui duraaraa hereglej uursduu bayjij baigaa

Avatar

TracyEvans 2024-06-04 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-06-04 202.131.227.82

ЭНЭ ТӨР ЗАСГИЙН ҮЕД ИЙМ Л ДҮР ТӨРХТЭЙ БОЛСОН ДОО.

Avatar

Иргэн 2024-06-04 59.153.115.118

Яахаараа та нарын хариуцлагагүйгээс болж туссан хавдрын эмчилгээний төлбөрийг бид төлөх ёстой юм бэ??? Аль улсад тийм юм байсан юм бэ??? Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд чинь 24.6.6 гэсэн заалт огт байхгүй. 24-р зүйлд 24.1 болон 24.2 гэсэн хоёрхонг заалт л байна даа мангаруудаа. Ийм мал өмгөөлөгч хийж болдог юм уу???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж