3×3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын дэлхийн цуврал тэмцээн Улаанбаатар хотноо ирэх Бямба гаригт эхэлнэ. Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар ММС Энержи, Сансар, Завхан Сайнскор гэсэн гурван баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Хэсгийн оноолт ч ил болжээ.
Сансар баг ч бүрэлдэхүүнээ зарлав. Тус багийн бүрэлдэхүүнд А.Ананд эргэн иржээ. Түүний хувьд Хятадын багтай гэрээ байгуулж, Вьетнамын цувралд тэмцээнд орсон. Харин дэлхийн цуврал тэмцээнийг тохиолдуулан Сансар багтаа эргэн ирж тоглохоор болсон аж. Улмаар Сансар багт А.Ананд, М.Өлзий-Орших, Н.Мөнхчөдөр, О.Энхбаатар нар бүрдэв.
Тэгвэл Улаанбаатар ММС Энержи багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Стив Сер, Ц.Отгонжаргал нар байгаа бол Завхан Сайнскор багт Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар, Н.Батбаяр, Н.Ганбаатар нар багтжээ.
Дэлхийн цуврал тэмцээний үеэр тохолтын болон алсын зайн шидэлтийн тэмцээн болох гэнэ.
Холбоотой мэдээ