Согтуу гэж андуурсан эмэгтэйн онош олныг гайхшируулав

Хуучирсан мэдээ: 2024.06.04-нд нийтлэгдсэн

Согтуу гэж андуурсан эмэгтэйн онош олныг гайхшируулав

Согтуу гэж андуурсан эмэгтэйн онош олныг гайхшируулав

Гэнэт хэт ядарч, улмаар хэл яриа нь ээдэрсэн эмэгтэй долоон удаа эмнэлгийн тусламж хүссэн боловч эмч нар түүнийг согтууруулах ундаа ашигласан хэмээн эмчлэхээс татгалзаж байжээ. Үнэн хэрэгтээ тухайн эмэгтэй авто-шар айрагны синдромтой болох нь хожим тогтоогдсон байна.

Авто-шар айрагны синдром гэдэг нь согтууруулах ундаа хэрэглэхээс үл хамааран бие махбод дахь этилийн спиртийн агууламж ихэссэнээр илэрдэг.

Хүнд үг хэлэх чадваргүй болж, чиг баримжаа алдах, толгой эргэх зэрэг хордлогын бүх шинж тэмдэг илэрдэг аж.  Эрдэмтдийн үзэж буйгаар уг синдром төрөлхийн биш бөгөөд антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэх, нүүрс ус ихтэй хоол хүнс түлхүү ашигласнаар бий болдог. Нийгэм, хууль эрх зүй, эрүүл мэндийн үр дагавартай энэ синдромын талаар мэдлэгтэй байх нь зөв оношлох, удирдахад зайлшгүй шаардлагатай.

Тухайн эмэгтэй хоёр жилийн турш өдрийн цагаар хэт нойрмоглож, хэл яриа нь саармагжиж буйгаар яаралтай тусламжийн тасагт хандсан байна. Тэрбээр ходоодны хүчлийн хэмжээг багасгахын тулд протоны шахуургын дарангуйлагчтай зэрэгцэн шээсний замын давтан халдварын эсрэг хэд хэдэн антибиотик эмчилгээ хийлгэж байсан. Согтууруулах ундаа хэрэглэдэггүй ч гэсэн эмэгтэйн цусан дахь архины хэмжээ ихэссэн байв.

Тиймээс түүнийг шинж тэмдгийн дагуу эмнэлэгт үзүүлэх бүртээ архины хордлого гэсэн оноштойгоор гэр рүүгээ буцдаг байжээ.

Түүнийг  сэтгэцийн эрүүл мэндийн төвд гэр бүлийнхэн нь хандахыг зөвлөж байжээ. Нэг удаад бие нь муудах бүрт хоёр долоо хоногийн турш ажлаасаа чөлөө авах шаардлага гардаг байсан. Гэхдээ долоо дахь удаагаа эмнэлэгт хандахад авто-шар айрагны синдромтойг нь олж тогтоон, нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжүүлжээ. Хоол тэжээлийн мэргэжилтэн нүүрс ус багатай хоолны дэглэмийг санал болгосон бөгөөд мөөгөнцрийн эсрэг эм бичиж өгсөн. Хоолны дэглэмийн нэг сарын курс дууссаны дараа эмэгтэйн шинж тэмдгүүд алга болж, дөрвөн сарын дараа эдгэсэн байна.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж