Байден цагаачдын хүсэлтийг хязгаарлах захирамж батална

Хуучирсан мэдээ: 2024.06.04-нд нийтлэгдсэн

Байден цагаачдын хүсэлтийг хязгаарлах захирамж батална

Байден цагаачдын хүсэлтийг хязгаарлах захирамж батална

АНУ-Мексикийн хил дээрх дүрвэгсэд орогнол эрэлхийлэх хүсэлтийг хязгаарлах захирамжид ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт гарын үсэг зурах төлөвтэй байна. Түүний энэ үйлдлийг болон тус захирамжийг хүний эрхийн байгууллагууд эрс буруутгаж буй.

Уг захирамж нь өдөрт заасан тооны хүнийг нэвтрүүлж, бусад цагаачдын хүсэлтийг автоматаар хориглох тухай юм. Байден өрсөлдөгч Бүгд найрамдах намын Трампаас урьтан цагаачлалын асуудалд томоохон шийдвэр гаргаж байна гэж шинжээчид үзсэн. Учир нь Трамп болон түүний Бүгд найрамдах нам цагаач, дүрвэгсдийн асуудалд ноцтой ханддаг учир Байден эсрэг намынхаа дэмжлэгийг авах сонирхолтой байгаа бололтой.

Холбогдох албан тушаалтнуудын мэдээлснээр, өдөрт тодорхой тооны хүнд зөвшөөрөл олгох бөгөөд хууль бусаар хил нэвтэрсэн хүмүүсийг яаралтай баривчлан, нутаг буцаах юм. Одоогийн байдлаар өдөрт хэдэн зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байна. Гэхдээ өдөрт 2500 хууль бус цагаачид хилээр нэвтэрч, 4000 гаруй хүнийг баривчлан нутаг буцаасан гэх бүртгэл байдаг тул уг тоог харгалзан үзэж, зөвшөөрөл олгох хязгаарыг тогтооно.

Байдены Ардчилсан намын гишүүд, хүний ​​эрхийн бүлгүүд хил дээр илүү их хязгаарлалт хийж байгааг буруутгаж байна.

Цагаачлал, дүрвэгсдийн эрхийг хамгаалах "HIAS" байгууллагын гүйцэтгэх захирал Марк Хетфилд "Захиргаа нь хил дээрх бодит сорилтуудыг шийдвэрлэх шийдлүүдийг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн дарамт шахалтыг илүүд үзэж буйд дургүй байна. Орогнол олгох тогтолцооны хамгаалалт, зохих үйл явц улам доройтож байгаа нь АНУ-ын засгийн газар хүчирхийлэл, хор хөнөөлтэй нутаг дэвсгэрт нь хүмүүсийг буцаахад хүргэж байна" гэжээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж