УГТЭ: "Судлаач-2024" эрдэм шинжилгээний 12 дахь хурлыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2024.06.04-нд нийтлэгдсэн

УГТЭ: "Судлаач-2024" эрдэм шинжилгээний 12 дахь хурлыг зохион байгууллаа

УГТЭ: "Судлаач-2024" эрдэм шинжилгээний 12 дахь хурлыг зохион байгууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтад хамрагдаж байгаа нийт резидент эмч нарынхаа дунд “Судлаач-2024” уламжлалт эрдэм шинжилгээний XII удаагийн хурлаа 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж буй резидент эмч нарынхаа эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, залгамж халаа болсон залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн хурлын түлхүүр илтгэлийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын болон хүний Гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Академич, УГТЭ-ийн мэс заслын ерөнхий зөвлөх эмч Начингийн Баасанжав “Эмчийн ёс зүй, харилцааны асуудал” сэдвээр лекц сонордуулсан нь маш сонирхолтой байлаа.

Резидент эмч нарын ирүүлсэн судалгааны бүтээлүүдээс 16 илтгэл аман илтгэлээр, 10 илтгэл ханын илтгэлийн хэлбэрээр тус тус танилцууллаа.

  • Тэргүүн байранд тус эмнэлгийн дотрын анагаах судлалын резидент эмч Н.Алтанхуяг, Б.Чулуунбилэг, Н.Саруултуяа, Ц.Пунсалдулам, Б.Амарзаяа нарын “Зүрх судасны өвчний эрсдэлийг шинэ биомаркер болох триглицерид-глюкозын индексээр таамаглах нь”
  • Дэд байранд ерөнхий мэс заслын судлалын резидент эмч О.Чүлтэмсүрэн нарын “Өрцний ивэрхий засах ниссен фундопликацийг хэвлийн наалдацтай үед нээлттэй болон дурангийн аргаар хийсэн харьцуулсан үр дүн”,
  • Гутгаар байранд Нийслэлийн өргөө амаржих газрын резидент эмч Б.Тэгшбуян, Б.Ундрам, Б.Хулан, Б.Нандин-Эрдэнэ, Б.Бат-Ирээдүй, Б.Бодолмаа, Д.Цэрэндаваа, Б.Ганболд нарын “Нийслэлийн өргөө амаржих газарт хийгдсэн кесар мэс заслын заалтуудыг харьцуулан судалсан нь” илтгэлүүд,

Шилдэг ханын илтгэлээр тус эмнэлгийн Дүрс оношилгоо судлалын резидент эмч Б.Даваасүрэн нарын “Элэгний эсийн хорт хавдар хэвлийн шулуун булчинд үсэрхийлсэн нь”, Мэдрэл судлалын резидент эмч П.Хишигдаваа, Т.Даваацэрэн нарын “Бөөмсийн дээрх даамжрах саа өвчний тохиолдол”, Мэс засал судлалын резидент эмч Б.Балдорж нарын “Баруун тосгуурын нэвчилт бүхий перикардийн фиброз хавдар – мэс заслын аргаар хавдраас эд авч, баруун тосгуурын задарсан хэсгийг зэргэлдээх эдээр нөхөх мэс засал” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж