Канадын Онтарио дахь нэгэн амбаараас 2.2 сая ам.долларын үнэ бүхий хулгайлагдсан машины цуглуулга олжээ. Мөн энэ классик цуглуулгыг нуун дарагдуулсан хэргээр хоёр этгээдийг баривчлав. Цуглуулгад 20 дугаар зууны эхэн үеийн 16 машин багтжээ.
Онтарио мужийн Цагдаагийн газар өнгөрсөн оны сүүлчээр хулгайлагдсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг хүлээн авчээ.
Цуглуулгад багтсан машинуудын загварын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөөгүй байна. Гэрэл зургуудаас харахад "Chevrolet Corvettes"-ын анхны загвар, дайны өмнөх үеийн ачааны машин зэрэг байжээ.
Стирлинг хотын оршин суугч Роберт Брэдшоу, Гари Леблан нарыг автомашин хулгайлсан, залилан мэхэлсэн, хуурамч баримт бичиг ашигласан, бусдыг сүрдүүлсэн гэсэн хэргүүдэд буруутгажээ. Гэмт хэрэгтнүүд өмнө нь ч бас хуулийн асуудалд орооцолдож байсан түүхтэй хүмүүс. Тодруулбал, 2003 оны арванхоёрдугаар сард тэд хоёулаа Онтариогийн Моторт тээврийн хэрэгслийн дилерийн тухай хуулийн дагуу хэд хэдэн хэрэгт буруутгагдаж буйгаа хүлээсэн.
Эх сурвалж: FINDING OLD CARS