“Саналын хуудас том, жижиг хоёр янз байх юм уу. Ийм олон нам эвсэл, нэр дэвшигчдийн нэрсээс дугуйлах юм уу” гэх сонгогчийн асуулт бүрт Сонгуулийн ерөнхий хорооны /СЕХ/ мэргэжилтнүүд төвөгшөөлгүй ээлж дарааллан хариу тайлбар өгч байна.
Энэ бол СЕХ-ноос Ялалтын талбайд байршуулсан сонгуулийн санал өгөх загвар гэрт өрнөж буй үйл явдал юм. СЕХ-ноос ийнхүү загвар гэр байршуулж "Сонгогчийн өдөрлөг" зохион байгуулж иргэд, олон нийтэд Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг тайлбарлан таниулах, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг хүргэх, саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулах, сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх танилцуулга, ном товхимлоор үйлчилж байв.
Яг ийм жишиг байрыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллуулж байгаа бөгөөд зургадугаар сарын 9-ний өдрийг хүртэл уг арга хэмжээ үргэлжлэх аж.
Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын 126 гишүүнийг сонгохдоо хоёр төрлийн саналын хуудас ашиглана.
Нэгдүгээрт, УИХ-ын 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор сонгох буюу нэр дэвшигчийг дугуйлах байдлаар, 48 нэр дэвшигчийг нам, эвсэлийг сонгох байдлаар буюу пропорциональ байдлаар сонгох юм.
СОНГОЛТОО УРЬДЧИЛАН ХИЙСЭН БАЙВАЛ ҮЙЛ ЯВЦЫГ АМАР, ХАРИУЦЛАГАТАЙ БОЛГОНО
Монгол Улсын хэмжээнд 13 тойрог байгуулж, тойрог бүр Сонгуулийн тухай хуульд заасны дагуу харилцан адилгүй мандатын тоотой байх юм. Тийм учраас саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй гэдгийг СЕХ-ны дэргэдэх Мэдээлэл технологийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Ууганцэцэг хэлж байна.
Иргэд сонгуулийн байранд ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч ирэх бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалтад байх өөрийн бүртгэлийг хийлгэснээр дээрх хоёр саналын хуудсыг авч санал өгөх бүхээгийн хэсэгт очно.
Бүхээгийн хэсэгт тухайн тойрог хэдэн мандаттай байх, саналын хуудсаа хэрхэн бөглөх талаар тайлбар хэсгийг нэмэлтээр байршуулсан байх аж. Загвар саналын хуудас дээр таван мандат бүхий тойрог байхаар иргэдийн саналыг туршилтаар өгүүлж байв. Түүнчлэн өндөр настан болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж томруулах хэрэгсэл саналын хуудсын бүхээгт байршуулсан байна.
Хоёр ширхэг саналын хуудасны урт хэмжээтэй саналын хуудас дээр сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх бөгөөд тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Энэхүү нэр дэвшигчийг дугуйлах саналын хуудас дээр улс төрийн нам эвслүүд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал ёсоор эхнээсээ байрлах бөгөөд хамгийн сүүлд нь бие даан нэр дэвшигчдийн нэрс байрлажээ.
Тухайлбал, таван мандат бүхий уг загварт СЕХ-нд бүртгүүлсэн 19 нам хоёр эвслээс нэр дэвшигчид дарааллын дагуу байрших юм.
Нам эвсэлүүд заавал мандатын тоогоор нэр дэвшигч бүртгүүлэх хуулийн шаардлага байхгүй учраас зарим нам, эвслүүд мандатын тоогоор нэр дэвшигч дэвшүүлсэн байхад зарим нь 2-3 нэр дэвшүүлэх гэх мэтээр нам, эвслийн дор бичигдэх нэрсийн тоо харилцан адилгүй байх боломжтой гэдгийг анхааруулж байна. СЕХ-нд бүртгүүлсэн 19 нам, хоёр эвслээс 15 нам, эвсэл нь тойргийн мандатын тоогоор буюу таван нэр дэвшигч, үлдсэн зургаан нам, эвсэл тус бүр гурван нэр дэвшигч бүртгүүлсэн гэж тооцвол нам, эвслээс нийт 93 нэр дэвшигчийн нэр саналын хуудас дээр байршихаар байна.
Дээр нь уг тойрогт бие даан долоон хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн гэж тооцвол нийт 100 нэрийн жагсаалт дотроос сонгогч та зөвхөн таван хүнийг л сонгох боломжтой гэсэн үг. Тиймээс саналаа өгөхөөр очихдоо аль нам эвсэл, эсвэл хэний хэнд саналаа өгөх вэ гэдгээ урьдчилаад сайтар сонгосон байх нь санал өгөх үйл явцыг амархан бөгөөд хариуцлагатай болгох боломжтой.
МАНДАТЫН ТООНООС ИЛҮҮ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙСЭН БОЛ ДАХИН НЭГ УДАА САНАЛЫН ХУУДАС АВАХ ЭРХТЭЙ
Сонгогчид тойрогт нэр дэвшигчдээс тухайн тойргийн таван мандатын тооноос илүү, дутуу гаргалгүйгээр нэр дэвшигчийн өмнөх хоосон зайг зааврын дагуу дугуйлан будах юм. Хэрэв мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдох юм. Хоёрдугаарт, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, хоёр эвсэлийн нэрийг жагсаасан саналын хуудаснаас сонгогч та зөвхөн нэг нам, эвслийг сонгож саналаа өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэн та "Эрдэнэ мэт ганцхан саналаа дээрх 21 нам, эвслээс ердөө нэгийг нь сонгож өгнө" гэсэн үг.
Тийм учраас дараагийн дөрвөн жил аль нам, эвслийн төлөөлөл УИХ-д олон болж жагсаалтаар гишүүн болох хүний тоо нэмэгдэх ёстой гэж бодож байна тэр нам, эвсэлдээ өгөх нь зүйн хэрэг. Хэрэв нэгээс илүү нам, эвсэл дугуйлсан тохиолдолд мөн л таны саналын хуудас хүчингүй болно.
Дээрх хоёр төрлийн саналын хуудас дээр тэмдэглэгээ хийж дуусаад саналын хуудсын нууцлалыг хамгаалах зориулалт бүхий хавтасаар халхавчилж саналын хуудас унших төхөөрөмж дээр очно. Иргэд төхөөрөмж дээр очихдоо саналын хуудас уншихад бэлэн гэсэн бичиг гарсан байгаа эсэхийг нягтлаад саналын хуудсаа аль ч талаар нь уншуулж болох юм. Ингээд “Саналын хуудсыг амжилттай уншлаа” гэсэн бичиг гарсаны дараа дараагийн саналын хуудсыг уншуулна. Сэтгүүлч П.Батзаяа миний бие саналын хуудсыг туршилтаар бөглөж үзсэн бөгөөд нам эвслээс аль нэг нэг нам, эвсэл сонгох саналын хуудсыг зааврын дагуу зөв бөглөөд уншуулахад “Саналын хуудас амжилттай уншигдлаа” гэсэн бичиг гарсан.
Харин тойрогт нэр дэвшигчдээс таван хүнийг дугуйлах ёстой бол дөрвөн нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөж саналын хуудас унших төхөөрөмжид уншуулахад “Нэр дэвшигчийн мандатын тооноос дутуу байгаа тул гүйцээж зурна уу” гэх анхааруулга дэлгэцэн дээр гарч ирж, саналын хуудас төхөөрөмжөөс буцаж гарч ирж байлаа.
Хэрэв сонгогч та тухайн тойргийн мандатын тооноос ийнхүү дутуу эсвэл илүү бөглөсөн тохиолдолд саналын хуудас алдаа зааж, гарч ирэх бөгөөд дутуу бөглөсөн бол гүйцээн будаад дахин уншуулах юм.
Харин илүү будсан тохиолдолд сонгуулийн байранд байрлах ажлын хэсгийн гишүүнд мэдэгдэж хүчингүй болсон саналын хуудсаа устгуулж, шинэ саналын хуудсыг дахин нэг удаа авах эрхтэй болох юм. Харин дахин алдаа гаргах юм бол шинээр саналын хуудас авах эрхгүй учраас энэ удаа илүү анхаарал болгоомжтой бөгөөд хариуцлагатайгаар саналаа өгөх ёстой гэдгийг битгий мартаарай.
ЗАЛУУЧУУД ӨӨРЧЛӨГДСӨН, САНАЛАА ЗААВАЛ ӨГНӨ
УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө 23 хоног үлдлээ. Иргэдийн төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох Үндсэн хуулиар олгогдсон хамгийн чухал үйл явц бол сонгуульд саналаа өгөх юм. Ямар иргэд байна тийм төр оршдог гэдэг. УИХ-ын ээлжит сонгууль дөрвөн жил тутам ганцхан өдөр зохион байгуулдаг. Харин энэ ганц өдрийн сонголтын үр дүнд бид цаашдын дөрвөн жилийн нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчин ямар байх, ямар бодлого хэрэгжих чухал шийдвэрийг гаргадаг. Харин энэ сонголтоороо төрийн эрхэнд гарсан нам, эвсэлд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгодог.
Иргэд сонгогчид сонголтоо хийхдээ аль нэг нам эвсэл, хөндлөнгийн хүний аливаа нөлөөлөлд автахгүйгээр нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт хийсний дараа сонголтоо хийх мэдлэг, мэдээлэлэй байх нь нэн чухал юм.
Тиймээс бид УИХ-ын 2024 оны сонгуульд хэрхэн саналаа өгөх талаар иргэд хэр мэдээллэлтэй байгаа талаар иргэдийн байр суурийг тодруулсан юм. Нас насны төлөөлөлөөс асуухад 60-аас дээш насныхны хувьд энэ удаагийн сонгуульд оролцохдоо нам эвсэл дугуйлах болон нэр дэвшигчдийг дугуйлах гэсэн хоёр саналын хуудастай байх талаар мэдээлэлтэй байсан бол залуучуудын хувьд төдийлөн сайн мэдээлэлгүй байгаа гэдгээ хэлж байлаа. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас энэ талаар илүү сайн мэдээлэлтэй болох боломжтой гэсэн хариулт өгч байлаа. Өмнөх сонгуулийн ирц оролцооны хувьд 18-25 болон 25-30 насны залуучуудын оролцоо бага байсан нь тоо баримтаас тодорхой харагддаг. Тухайлбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үед Монгол Улсад 2.003.969 сонгогч бүртгэлтэй байснаас 1.475.780 иргэн буюу нийт сонгуулийн насны иргэдийн 73.6 хувь нь сонгуульд оролцсон байна.
Үүнээс:
- 18-25 насны иргэдийн 58.3 хувь буюу 218.627 иргэн санал өгсөн
- 26-40 насны иргэдийн 64.3 хувь буюу 531.424 иргэн санал өгсөн
- 41-55 насны иргэдийн 74.9 хувь буюу 432.098 иргэн санал өгсөн
- 56-аас дээш насны иргэдийн 83 хувь буюу 293.746 иргэн саналаа өгсөн байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн жилүүдэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд холбогдох байгууллагууд анхаарч ирсэн ч залуучуудын оролцоо төдийлөн хангалттай бус байгаа талаар дээрх судалгааны дүн харуулж байна. Хэдийгээр зарим залуучууд саналын хуудсын талаар мэдээлэл хараахан авч амжаагүй ч сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа заавал өгнө гэдгээ хэлж байсан юм.
Тухайлбал, 25-30 насны төлөөлөл болсон Э.Ганхуягийн хувьд 2012 оноос хойш сонгуулийн үйл явцыг ажиглах, иргэний нийгмийн ажиглагчаар ажилласаар ирсэн байна. Түүний хувьд сонгуульдаа идэвхитэй оролцдог залуусын төлөөлөл.
Тэрбээр, цайны цагаараа СЕХ-ноос байршуулсан санал өгөх загвар байрыг зорьж ирж саналаа хэрхэн өгөх талаар мэдээлэл авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, "Монгол Улс бол залуучуудын орон. Тийм учраас залуучууд сонгууль надаар дутав л гэж хойш суудаг үе ард үлдсэн. Залуучууд өөрчлөгдсөн, саналаа заавал өгнө гэж итгэж байна. Залуучууддаа уриалахад сонгуульд саналаа өгдөг хариуцлагатай иргэн байгаарай. Чиний өгөх нэг санал олон зүйлийг өөрчилж чадна. Чиний оролцоо, чиний саналаар дутна шүү. Тиймээс өөрт ойр байрлах загвар байраар орж мэдээлэлтэй, хариуцлагатай сонгогч байж, саналаа заавал өгөөрэй" гэж уриалсан юм.
ӨӨРИЙН ӨГСӨН САНАЛДАА ЯМАР Ч ЭРГЭЛЗЭЭГҮЙ, ИТГЭЛТЭЙ БАЙЖ БОЛНО
Сонгуулийн санал өгөх байранд байршуулсан хяналтын камер олон жил маргаан дагуулсаар ирсэн. Иргэдийг хэнд, аль нам эвсэлд санал өгч байгааг хянах боломжтой гэж ойлгох хүмүүс ч бий. Тэгвэл "Санал авах бүх хэсгийн хороодод сонгуулийн үеийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор хяналтын камер суурилуулж , нийслэлийн болон аймгийн төвийн хэсгүүдийн камерыг нэгдсэн сүлжээнд холбож хууль ёсны дагуу санал өгөх үйл ажиллагаа явж байгаа эсэхийг архивлаж бичиж авах зориулалттай.
Түүнээс биш иргэдийг хэнд, ямар улс төрийн намд саналаа өгч байгаа талаарх мэдээллийг бичих боломжгүй.
Учир нь хяналтын камер иргэдийн санал өгч буй бүхээгийг бичих ямар ч боломж байхгүй учраас иргэд саналынхаа нууцлалд санаа зовох хэрэггүй" гэдгийг СЕХ-ны Техник хангамж, засвар үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Банзрагчдорж хэлж байна.
Түүнчлэн иргэдийн дунд саналын хуудас унших төхөөрөмжтэй холбоотой олон хардлага, буруу зөрүү ойлголт байдаг гэдгийг учирлаж байна. Саналын хуудас унших төхөөрөмжийн хувьд санал авч эхлэх 07.00 цагаас санал авч, дуусах 22:00 цаг хүртэлх хугацаанд иргэдийн саналын хуудсын мэдээллийг боловсруулдаг.
Өнгөрсөн хугацаанд санал тоолох төхөөрөмжөөс гарсан үр дүн, СЕХ-ны төв серверт ирсэн дүн, хяналтын тооллогын дүнг тулган баталгаажуулсаар ирсэн.
Дээрх гурван эх үүсвэрийн дүн 2012 оноос хойш нэг ч саналаар зөрж байгаагүй гэдгийг хэсгийн хороодын тайлан, сонгуулийн баримт бичгээс харж болно. Мөн саналын хуудасны зурган мэдээлэлтэй ч тулгаж, шалгах эрх нь нам эвсэлээс болон нэр дэвшигчдээс томилон ажиллуулдаг ажиглагчдад бий. Тиймээс сонгогч та бүхэн өөрийн өгсөн саналдаа ямар ч эргэлзээгүй, итгэлтэй байж болно гэдгийг нэмж хэлсэн юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
LisaHall 2024-06-04 46.8.16.248
Харуулах боломжгүй.
DeborahMartin 2024-06-04 46.8.212.29
Харуулах боломжгүй.
MonicaHall 2024-06-04 45.84.176.134
Харуулах боломжгүй.
SusanMonette 2024-06-04 45.81.136.201
Харуулах боломжгүй.
YolandaWhite 2024-06-04 109.248.15.94
Харуулах боломжгүй.
BrittanyThompson 2024-06-04 46.8.157.209
Харуулах боломжгүй.
AndreaSmith 2024-06-04 188.130.142.92
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-06-04 109.248.15.17
Харуулах боломжгүй.
SuzanneLighteyez 2024-06-04 109.248.142.162
Харуулах боломжгүй.
TiffanyThomas 2024-06-04 45.81.136.24
Харуулах боломжгүй.
SherryJohnson 2024-06-04 46.8.23.87
Харуулах боломжгүй.
TheresaSagdalen 2024-06-04 46.8.157.251
Харуулах боломжгүй.
ToriDaniels 2024-06-04 188.130.136.174
Харуулах боломжгүй.
AmandaBoyd 2024-06-04 109.248.13.187
Харуулах боломжгүй.
LizHart 2024-06-04 46.8.23.132
Харуулах боломжгүй.
AmySandoval 2024-06-04 188.130.129.197
Харуулах боломжгүй.
JillMartinez 2024-06-04 46.8.17.105
Харуулах боломжгүй.
StaceyTan 2024-06-04 45.81.136.103
Харуулах боломжгүй.
SashaWilliams 2024-06-04 95.182.124.71
Харуулах боломжгүй.
SusanLee 2024-06-04 45.90.196.51
Харуулах боломжгүй.
LauraBarlow 2024-06-04 46.8.22.205
Харуулах боломжгүй.
MeghanJohnson 2024-06-04 188.130.137.158
Харуулах боломжгүй.
HeatherBryant 2024-06-04 188.130.128.57
Харуулах боломжгүй.
DalmaJusto 2024-06-04 45.84.177.101
Харуулах боломжгүй.
LindsayRoss 2024-06-04 188.130.142.79
Харуулах боломжгүй.
AshleyRodriguez 2024-06-04 46.8.111.96
Харуулах боломжгүй.
BarbaraBaker 2024-06-04 109.248.143.91
Харуулах боломжгүй.
AmyRoss 2024-06-04 46.8.213.111
Харуулах боломжгүй.
KaylaReeves 2024-06-04 46.8.110.88
Харуулах боломжгүй.
KaylaJohnson 2024-06-04 188.130.129.164
Харуулах боломжгүй.
SarahBrown 2024-06-04 109.248.166.231
Харуулах боломжгүй.
MiaColbert 2024-06-04 46.8.57.58
Харуулах боломжгүй.
KarenGalvan 2024-06-04 109.248.139.155
Харуулах боломжгүй.
SandraSanchez 2024-06-04 46.8.222.201
Харуулах боломжгүй.
BrendaAlexander 2024-06-04 109.248.204.194
Харуулах боломжгүй.
AnaBell 2024-06-04 109.248.205.43
Харуулах боломжгүй.
ChantelleVance 2024-06-04 188.130.137.87
Харуулах боломжгүй.
RebeccaRodriguez 2024-06-04 194.32.229.199
Харуулах боломжгүй.
KarenBryant 2024-06-04 46.8.110.181
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-04 202.126.88.189
Маш энгийн найдвартай зовлогоо: Суулийн 8 жил торд суусан хумуусээс нэгийг ч сонгохгуй байх ганц л арга байна!!!!!!
MichelleStokes 2024-06-04 45.86.0.107
Харуулах боломжгүй.
JennaGarcia 2024-06-04 188.130.210.36
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-04 43.228.129.134
Өгдөггүй юм аа. нийгмийн идэвхи юу ч байхгүй. Харж байгаарай Монгол шилтгээнд Плэйтайм гээд унтаж хэвтэх, идэж уухаа бодоод баасан гариг гээд гарахгүй! Би залуу хүн саналаа өгдөг. Гэхдээ бусад оркуудыг харахаар бүр мал болсон байна лээ.
Нэргүй 2024-06-04 43.228.129.134
Бүгдийг нь хэлээгүй шүү. Гэхдээ үнэндээ мал хүмүүс байдаг юм билээ. Бүр харваас орк царайлсан. Юу ч хэлсэн ойлгодоггүй. Цус ойртолттой юм шиг. Санал өгсөн ч тэр малнууд мөрийн хөтөлбөр уншиж мэдэхгүй МАН, АН гээд хамаатны хүмүүсийнхээ намд өгнө.
Нэргүй 2024-06-04 43.228.129.134
Жич: Би өөрөө өөрийнхөө комментэд хариулсан.
TracyEvans 2024-06-04 109.248.142.132
Харуулах боломжгүй.
MaryWilliams 2024-06-04 188.130.189.39
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-04 43.242.242.59
Залуу хүмүүсийг гэнэн гэж бодож байгаа бол эндүүрч байна. Бид сонгуулиа өгнө гэхдээ АН-ын луйварчдад санлаа өгөхгүй. Өмнө нь өгч байсан ч тэд итгэл алдсан. Одоо МАН-д өгч эхлүүлсэн бүтээн байгуулалт, том том ажлуудынх нь үр дүнг үзэхийг хүсэж байна. Өөр нам гарч ирвэл Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийн гэр хорооллыг барилгажуулах ажил нам зогсоно. Мөн шинэ хоршоо бас зогсож шинхэнэ дампуурсан зүйл болно. МАН бол хоёр хөрштэйгээ учраа олоод улс орноо аваад явна. Бид үүнийг л хүснэ
Нэргүй 2024-06-04 139.5.218.155
Ashguide neg yumaa meddeg hun baina. Ard tumen MAN aas uur nam garval 2 hursh manai ulsiig suiruulne gej medeeseii.
Нэргүй 2024-06-04 202.126.88.189
За тэгвэл онгорчээ!!
BlancaThecollegeplace 2024-06-04 109.248.204.81
Харуулах боломжгүй.
сонгогч 2024-06-04 202.9.46.129
Залуучууд өөрчлөгдсөн, саналаа заавал өгнө. Ц.Элбэгдоржийн мафийн хорлон сүйтгэл, яс хаялт, хэлмэгдүүлэлтийг яс махандаа шингэтэл ойлгодог болсон шүү……………..
chek 2024-06-04 66.181.186.191
залуучууд өөрлөгдөх нь бүү хэл бүр дордсон тэднийг цагаан үхлийн замд оруулаад мансуурлууах ажил хийж байгаа гэсэн шүү
Нэргүй 2024-06-04 66.181.180.31
Монголын архитекторууд "Архитектор ордон" гэдэг маш том барилгыг Сэлбэ голын хажууд буюу Улаанбаатар театрын хажууд барьсан байна. Үүндээ өөрсдийнхөө Архитекторуудын эвлэлийн холбоог байрлуулсан байна. Ийм том барилгыг бариулах мөнгийг хаанаас олов?
Нэргүй 2024-06-04 66.181.176.242
оюутнууд байж төрийн 3 өндөрлөг хэн бэ гэж асуухаар хариулж мэдэхгүй юм. Ийм харанхуй юмнууд саналаа зөв өглөө юү?
Нэргүй 2024-06-04 66.181.191.227
Цэрэнпунцаг амиа хорлоноо, одоо яанаа !