Шинэ номын сан 350 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болжээ

Шинэ номын сан 350 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болжээ

Шинэ номын сан 350 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болжээ

Гэр бүл, хүүхэдтэй ээжүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гээд иргэн бүрт тэгш хүртээмжтэй байх шийдлийг шингээсэн олон улсын стандарт бүхий Үндэсний номын сан үүдээ нээгээд долоо хонож буй. Үүдээ нээсэн цагаас эхлэн долоо хоногийн дотор 350 гаруй иргэн шинээр бүртгүүлж байнгын үйлчлүүлэгч болжээ.

Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд төдийлөн өөртөө цаг зав гаргаж уншиж, хөгжих боломж хомс байдаг. Тэгвэл тус номын сан гэр бүлийн гишүүн бүрт зориулсан төрөлжсөн танхимыг бий болгосон. Энэ нь гэр бүлийн харилцаа, үнэ цэнийг нэмэгдүүлэх, ном, соёлоор дамжуулан хүүхдийн хүмүүжил төлөвшилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хүүхэд эцэг эхийн хамт эрдэм номд суралцах, гэр бүл хамтдаа хөгжих бололцоог олгох зорилготой гэр бүлийн танхимыг байгуулжээ.

Гэр бүлийн танхим хамгийн эрэлттэй байгаа гэнэ. Үйлчлүүлэгчдийн 70 орчим хувь нь тус танхимаар үйлчлүүлж байгаа аж.

Гэр бүлээрээ ирж өөр өөрийн насны онцлог, хүсэл сонирхолд нийцсэн ном, зохиолыг сонгон авч уншдаг байна. Тус өрөө нь хүүхдүүд өөрөө номоо сонгож авах боломжийг бүрдүүлж ил тавиурт номуудыг байрлуулж өгчээ. Мөн хүүхдүүд тоглох оньсон тоглоом болон модон тоглоомуудыг дэлгэжээ. Хүүхдүүд хүсвэл хичээлээ хийх, зураг зурах боломжтой ширээ сандлыг байрлуулсан аж.

Хүүхэд саатуулах өрөөг нээж бага насны хүүхэдтэй ээжүүд хүссэн ном, зохиолоо уншиж, өөртөө цаг зарцуулах боломжтой. Хүүхэд саатуулах өрөөнд ихэвчлэн 2-5 насны хүүхдүүд байх аж. Тэр утгаараа энэ өрөөний хэрэглэлүүд бага насны хүүхдийн гар хөлийг гэмтээхээргүй эрүүл аюулгүй, тоглоом хэрэгслийг байрлуулжээ.

Гэвч энэ нь хүүхэд харах үйлчилгээ биш учир 1-2 цаг орчим л харах боломжтой гэдгийг номын сангийн ажилтан хэлж байсан юм. Тус өрөө нь нэг удаадаа цэцэрлэгийн насны 20-иод хүүхдийг хүлээн авах боломжтой аж.

Хүн бүр боловсролыг тэгш хүртэх эрхтэй. Гэсэн хэдий ч энэ боломж хүн болгонд хүртээмжтэй биш. Хүн болгон номыг нүдээрээ уншдаггүй. Гараараа мэдэрч, жирийн хүний хардгаас хэд дахин томруулж унших шаардлагатай олон мянган хүн бий. Тэгвэл тус номын сан энэ асуудлыг шийдэж брайль болон сонсдог ном боловсруулах өрөөтэй юм.

Тус өрөөнд харааны бэрхшээлтэй иргэн өөртөө тохируулан томруулж унших боломжтой дэлгэцийг байрлуулж өгчээ.

Дэлгэцээс гадна гэрэлтэй томруулдаг шил, дуу хураах төхөөрөмж, брайль үсгийн гар зэргийг байрлуулж өгсөн нь онцлог хэрэгцээт иргэд өөрийн хүссэн ном зохиолоо уншиж, бичих боломжийг нээж өгсөн байгаа гэдгээрээ онцлог ажээ. Мөн шаардлагатай үед ашиглах онцлог хэрэгцээт иргэдэд зориулсан тэргэнцрийг бэлджээ.

Нийтийн уншлагын танхим үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан олон онцлог шийдлийг бий болгожээ. Хүссэн ном зохиолоо сонгон авч ширээнд сууж, хүсвэл буйдан дээр тухлан суугаад номоо уншиж, хичээлээ хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн зөөврийн мини буйданг байрлуулснаар үйлчлүүлэгч өөрийн хүссэн булан тохойд тавьж өөрт аль тухтай байдлаар сууж номоо уншиж, хичээл болон ажлаа хийх боломжтой.

Тогтмол хэвлэлийн уншлагын танхим:

Тогтмол хэвлэлийн уншлагын танхимд 35,500 нэгж сонин, сэтгүүлээс өөрийн хүссэнийг сонгон авч унших боломжтой. Тогтмол хэвлэлд зориулсан хэвтээгээр нь хадгалах, сэтгүүлийг ангилж хадгалах стандартыг баримталж хийгдсэн тавиуруудыг байрлуулсан. Өдөр тутмын тогтмол хэвлэлийг цахим хэлбэрээр унших техник хэрэгслүүд байршуулж өгчээ.

Бие даан хөгжих танхим:

Бие даан хөгжих танхим нь уншигчид бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бие даалтын хичээлийг ганцаарчлан хийх зэрэг хэрэглэгчдийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зориулалттай.

ЮНЕСКО уншлагын танхим:

Үндэсний номын сан 1968 оноос НҮБ-ын болон түүний салбар байгууллагуудын ном хэвлэл, баримт бичгүүдийг хадгалагч номын сангийн үүрэг гүйцэтгэж байна. ЮНЕСКО-гоос эрхлэн хэвлүүлсэн шинжлэх ухааны төрөл салбарын 8000 орчим ном, материалаар уншигчдад үйлчилнэ.

Бүтээлч уншлагын танхим

Бүх насныхан бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, санаа сэдэл олох, нэг нэгнээсээ суралцах, харилцан туршлага судлах боломж олгох чөлөөт орон зай юм. Танхимд олон нийтэд зориулсан нийтлэг хөтөлбөр, үйл ажиллагаа явуулахаас гадна үндэсний онцлогийг шингээсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

Багаар ажиллах танхим:

Багаар ажиллах 2 танхимтай. Номын сангийн үйлчилгээнд хамрагдаж буй баг, бүлэг, групп уншигчдад зориулсан чөлөөт танхим нь багаар ажиллах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие биеэсээ суралцах, асуудлыг хамтдаа шийдэх боломжийг олгоход чиглэсэн байна.

Соёл урлаг, соён гэгээрлийн танхим:

Соёл, урлагийн холбогдолтой ном хэвлэл, хэвлэмэл бус материалууд, пянз, CD, DVD, унших, сонсох, үзэх материалуудыг ашиглахад зориулагдсан тоног төхөөрөмж бүхий уншлагын танхим юм.

Цахим уншлагын танхим:

Хэвлэмэл бус материалыг ашиглах орон зайг бүрдүүлсэн орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Уншигч үйлчлүүлэгчдэд дотоод, гадаадын цахим сан хөмрөгийг ашиглах боломжийг бүрдүүлж, цахим бүтээл ашиглах сургалт явуулахын зэрэгцээ өөрийн бүтээлийг цахим орчинд зохион байгуулах, олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана.

Эрдэм шинжилгээний уншлагын танхим:

Эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр унших, мэдээлэл авах боломжтой. Багш нар, судлаачид, оюутнууд хамтран багаараа ажиллах боломжийг нэвтрүүлэх зэрэг хэрэглэгчдийн эрэлт сонирхолд нийцсэн орчин үеийн хандлага бүхий бүтээлч үйлчилгээг үзүүлнэ.

Сонсдог ном, подкаст боловсруулах студи:

Орчин үеийн дуу бичлэгийн студийн шаардлагатай тоног төхөөрөмж, техник, технологи, хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Хөгжим, компьютер зэрэг техник хэрэгслийг уншигч ганцаарчлан чөлөөтэй ашиглах ба дуу авиа нэвтрэхгүй тусгаарлагчтай. Уншигч ганцаарчлан үйлчилгээ авахаас гадна багаар үйлчлүүлэх боломжтой байхаар зохион байгуулна. Төрөл бүрийн номын талаар подкаст хийх, номын контентыг боловсруулахад студийг ашиглана.

Мини театр:

Уншигчдын соён гэгээрэл, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, соёлын чиглэлээр сургалт танин мэдэхүйн төрөл бүрийн үйл ажиллагааг явуулах мини театр нь 60 хүний суудалтай. Тав тухтай орчин, аюулгүй байдалд анхаарч, уншигчид, үзэгчид, оролцогчдын суудлын тоо, жижиг хэмжээний тайз, орон зай болон техник, тоног төхөөрөмжийг тооцож төлөвлөсөн.

Төрөлжсөн уншлагын танхим:

Шинжлэх ухааны салбар бүрээр чөлөөт сонголттой номын сан хөмрөг бүхий төрөлжсөн уншлагын танхимуудаар үйлчлэх юм.

Ийнхүү Үндэсний номын сан Монгол улсын иргэн бүрд тэгш хүртээмжтэй олон талт үйлчилгээг үзүүлж байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaHall 2024-06-04 46.8.16.248

Харуулах боломжгүй.

Avatar

DeborahMartin 2024-06-04 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaHall 2024-06-04 45.84.176.134

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMonette 2024-06-04 45.81.136.201

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaWhite 2024-06-04 109.248.15.94

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyThompson 2024-06-04 46.8.157.209

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaSmith 2024-06-04 188.130.142.92

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSmith 2024-06-04 109.248.15.17

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneLighteyez 2024-06-04 109.248.142.162

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyThomas 2024-06-04 45.81.136.24

Харуулах боломжгүй.

Avatar

SherryJohnson 2024-06-04 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaSagdalen 2024-06-04 46.8.157.251

Харуулах боломжгүй.

Avatar

ToriDaniels 2024-06-04 188.130.136.174

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBoyd 2024-06-04 109.248.13.187

Харуулах боломжгүй.

Avatar

LizHart 2024-06-04 46.8.23.132

Харуулах боломжгүй.

Avatar

AmySandoval 2024-06-04 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

JillMartinez 2024-06-04 46.8.17.105

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyTan 2024-06-04 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

SashaWilliams 2024-06-04 95.182.124.71

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLee 2024-06-04 45.90.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

LauraBarlow 2024-06-04 46.8.22.205

Харуулах боломжгүй.

Avatar

MeghanJohnson 2024-06-04 188.130.137.158

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBryant 2024-06-04 188.130.128.57

Харуулах боломжгүй.

Avatar

DalmaJusto 2024-06-04 45.84.177.101

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayRoss 2024-06-04 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRodriguez 2024-06-04 46.8.111.96

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraBaker 2024-06-04 109.248.143.91

Харуулах боломжгүй.

Avatar

AmyRoss 2024-06-04 46.8.213.111

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaReeves 2024-06-04 46.8.110.88

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-06-04 188.130.129.164

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBrown 2024-06-04 109.248.166.231

Харуулах боломжгүй.

Avatar

MiaColbert 2024-06-04 46.8.57.58

Харуулах боломжгүй.

Avatar

KarenGalvan 2024-06-04 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

SandraSanchez 2024-06-04 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAlexander 2024-06-04 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBell 2024-06-04 109.248.205.43

Харуулах боломжгүй.

Avatar

ChantelleVance 2024-06-04 188.130.137.87

Харуулах боломжгүй.

Avatar

KarenBryant 2024-06-04 46.8.110.181

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleStokes 2024-06-04 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

JennaGarcia 2024-06-04 188.130.210.36

Харуулах боломжгүй.

Avatar

TracyEvans 2024-06-04 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilliams 2024-06-04 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BlancaThecollegeplace 2024-06-04 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

SaraAustin 2024-06-04 185.181.245.55

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж