Big Fish тоглолт дээр "BALLERGANG" мерч худалдаалагдана

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Big Fish тоглолт дээр "BALLERGANG" мерч худалдаалагдана

Big Fish тоглолт дээр "BALLERGANG" мерч худалдаалагдана

Хип хоп ертөнцийн акулудын нэг реппэр DESANT-ийн бие даасан "Big Fish" тоглолт энэ сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Урьд өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр буюу 30 метрийн өндөртэй тайз, хамгийн шилдэг хөгжим, гэрэлтүүлэг зэргийг бэлтгээд буй тус тоглолтод нийт 39 зочин уран бүтээлч оролцож тайзнаа гал асаах гэнэ. Мэдээж энэхүү тоглолтын томоохон сюрпризүүдийн нэг болох хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан "Gangsta Service", "Click click boom" бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, "HOOD" дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулна.

Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байгаа уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд удахгүй дуусах төлөвтэй байгааг зохион байгуулагчид онцолжээ.

Энэхүү тоглолтод бага насны хүүхдүүд харгалзах хүнтэй хамт орж болох бол согтууруулах ундааны зүйлсийг 21-ээс дээш насны үзэгчдэд худалдаалах гэнэ. Тоглолтын үеэр "BALLERGANG" мерч цөөн тоогоор худалдаалагдах тул эрт ирж эдгээр мерчүүдээс худалдан авах боломжтой.

"Big Fish" тоглолт өдрийн 15:00 цагийн үеэс эхлэн үзэгчдээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхэлнэ. Энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулж, 18:00 цагаас эхлэн шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 00:00 цагийн үед тоглолт албан ёсоор дуусах аж.

Тоглолтын тасалбар: Энд дарж эсвэл GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараас авах боломжтой

Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж