Зорчигчдын бие муудсан тул "United Airlines" онгоцоо цэвэрлэгээнд хамруулна

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Зорчигчдын бие муудсан тул "United Airlines" онгоцоо цэвэрлэгээнд хамруулна

Зорчигчдын бие муудсан тул "United Airlines" онгоцоо цэвэрлэгээнд хамруулна

"United Airlines" компанийн Канадын Ванкуверээс Хьюстон хүрэх нислэгт зорчиж явсан хэд хэдэн хүний бие муудсан гэх мэдээллийн дараа агаарын тээврийн компани тус онгоцоо цэвэрлэгээнд хамруулжээ. Хьюстоны гал түймрийн албаны мэдээлснээр, Баасан гаригт 1528 дугаар нислэгт зорчиж явсан 25 хүний дотор муухайрсан гэх дуудлага авсан. Мөн тус 25 зорчигч нь нислэгт суухаасаа өмнө Ванкуверт усан онгоцоор аялсан байсан тул дотор нь муухайрч, бөөлжсөн байж болзошгүй аж.  "United Airline"s компанийн 1528 нислэг 163 зорчигч, багийн зургаан гишүүнтэйгээр нисч байжээ. Хьюстоны гал түймрийн албаны хэвлэлийн төлөөлөгч Марти Блэк "CNN"-д хэлэхдээ, нийт зорчигчид өвдөөгүй, зөвхөн 25 хүн далайн аяллын улмаас өвдсөн тул томоохон хэрэг биш гэж мэдээлжээ. Тиймээс агаарын тээврийн компани "урьдчилан сэргийлэх зорилгоор" онгоцыг үйлчилгээнд буцаахаас өмнө гүн цэвэрлэгээ хийнэ гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж