Д.Тогтохсүрэн: Муу ирцтэй парламент гэж хэлж болохгүй

Д.Тогтохсүрэн: Муу ирцтэй парламент гэж хэлж болохгүй

Д.Тогтохсүрэн: Муу ирцтэй парламент гэж хэлж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.06.03/ отгон хуралдаанаа хийлээ. УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 126 удаа хуралдаж, 320 гаруй асуудлыг хэлэлцсэн бол 2000 орчим хууль, тогтоолын шийдвэр хэлэлцсэн байна.  Энэ асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гол ачааллыг манай бүлэг авч ажилласан. УИХ өнгөрсөн хугацаанд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Үүнд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Боловсролын багц хууль, Сонгуулийн тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль, Баялгийн сангийн тухай зэрэг олон чухал хуулийг баталлаа. Бид эв нэгдэлтэй, хариуцлагатай байснаар тодорхой үр дүнд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд хурууны хээний технологийг нэвтрүүлснээс хойш УИХ-ын чуулганы хуралдаан, бүлгийн болон бусад хуралдаанууд цагтаа эхэлж хуралдсан. Бүлгийн зарим гишүүн цаашид бүлгийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой саналуудыг ч хэллээ” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг баталж чадах уу. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэхчлэн иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой хуулиуд дараагийн парламент руу шилжих боллоо?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс өргөн барьсан маш олон хуулийг баталсан. Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд Хөдөө аж ахуйн салбартай холбоотой маш олон хуулийг баталсан.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульддээр аэжлын хэсэг ажиллаж байна. Хүний эрхтэй холбоотой хуулиудад ажлын хэсэг ажиллаж байна. Хуулийн төсөл дээр ажлын хэсэг гарч ажиллахдаа төрийн байгууллагын оролцоог хангах ёстой. Энэ шалгуур хангасан тохиолдолд хуулийн төсөл УИХ руу орж ирдэг. Эл оролцоо хангагдаагүй учраас эдгээр төслүүд дараагийн парламент руу шилжиж байна. Бүх юм уламжлагддаг учраас дутуу асуудлыг гүйцээгээд дараагийн парламент хэлэлцээд явна. Лхагва гаригт УИХ-ын чуулганыг өндөрлүүлнэ, 50 гаруй хуулийн төслийг эцэслэж батлахаар хүлээж байна.

-Өнөөгийн парламентыг түүхэндээ хамийн муу ирцтэй парламент гэж шүүмжилж байна?  

-Муу ирцтэй парламент гэж хэлж болохгүй л дээ. Харин ч хамгийн сайн ирцтэй байсан парламент гэж хэлнэ. Статистик тоон мэдэлэл харахаар цагтаа хуралддаг парламент байгаа. Өнгөрсөн дөрвөн сард гишүүд тойрогт ажилласантай холбоотойгоор ганц нэг Байнгын хороо хойшилсон тохиолдол бий.

Нэг том ололт бол энэ парламент хурууны давтагдахгүй өгөгдлөөр ирцийг бүртгэдэг болсон учраас ирцэн дээр асуудал гараагүй. Манай бүлгийн гишүүд дунд ирц тааруу гишүүд байсныг үгүйсгэхгүй. Бид сар тутамд ирцээ ярьдаг байсан. Хэн хуралд оролцсон оролцоогүй гээд бүлэг дотроо дотоод асуудлаа ярьдаг, энэ зарчмаар яваад ирсэн.

-УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Энхбаяр, М.Оюунчимэг нарын гурван гишүүн ганц заалттай төсөл санаачлаад УИХ-аар хэлэлцүүлж чадалгүй гурван жил болж байна. Эрүүгийн хуулийн 13.14-т тайлбар оруулах.  Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээд өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг цагдаад өгөхийг хориглоно. Зөвхөн Иргэний шүүхээр явна гэдэг заалт оруулсан. Тэр хуулийн төсөл Ардын намын бүлгээр дэмжигдсэн үү. Энэ удаагийн УИХ-ыг хэвлэлд маш хаалттай парламент гэж тодорхойлж байгаа?

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бүлгээр хэлэлцээд, дэмжигдээд УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Шүгэл үлээгчийн байдлын тухай хууль оруулаад ирэнгүүт хамт хэлэлцээд салбарын яамаар хэлэлцүүлэх хэрэгтэй байна гээд, ажлын хэсгийг н.Мөнхцэцэг гишүүн ахлаад явж байгаа. Зайлшгүй батлах ёстой хууль байгаа, бид шахаад л байгаа.

-Олон улсын байгууллагаас судалгаа гаргахад Монгол Улсад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль сул байгаа. Мөн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс өнгөрсөн хугацаанд 20 гаруй байраар ухарлаа. Гэтэл парламент мал аж ахуйн салбарт гол анхаарлаа хандуулчихлаа. Ардчиллын гол үзүүлэлт болсон хэвлэлийн эрх чөлөөний индексийг сайжруулахын тулд цаашид ямар хуулийн төслүүдийг батлуулах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Энэ бол үнэхээр бодит үнэн. УИХ-ын нэр бүхий гишүүд хөндөж тавиад, холбогдох хүмүүст асуулга тавьж, асууя гэсэн санал хүртгэл гарагсан. Б.Жаргалмаа гишүүн бид нар санал гаргаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байсан. Нөгөө талаасаа энэ УИХ Хэвлэлийн зөвлөлийн мэдээллийг анх удаагаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор сонссон. Цаашдаа энэ мэдээллийг сонсдог байя, хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг хангая, хүний нөөцийг бэлтгэе, зарим тал дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахгүй бол хэвлэл мэдээллийн салбар, олон нийтийн сүлжээ хоёрыг ялгахаа байлаа. Редакцтай байх, сэтгүүлч хүн эх сурвалжаа нуудаг хамгаалдаг байх эрхийг олгох ёстой гээд хамтарч хуулийн төсөл боловсруулъя гээд Хэвлэлийн зөвлөл дээр яриад хамтарч ажиллах тохиролцоонд хүрээд явж байгаа.

-Энэ парламентын үед хамгийн олон буюу 20 гаруй сэтгүүлч хуулийн байгууллагад шалгагдаж байна. Засч залруулах тал дээр ямар өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна вэ. Хуучин байсан Зөрчлийн хууль руу Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлийг оруулах боломж байгаа юу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Одоо би тайлбар хэлж болохгүй байна. Хэвлэлийн эрх чөлөөг цаашид яаж хангах вэ, олон нийтийн мэдэх эрхийг хэрхэн хагах вэ гэдэг асуудлаар мөрийн хөтөлбөртөө тодорхой дэд бүлэг болгоод оруулсан.  Зургадугаар сарын 10-наас өмнө мөрийн хөтөлбөр тайлбарлах эрхгүй, 10-наас хойш энэ чиглэлээр ярих боломжтой. Тийм учраас та бүхэн зөвөөр ойлгоорой.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад дэмжигдээд эцсийн хэлэлцүүлэгт ирсэн. Шүүх хурлыг нээлттэй явуулна гэдэг заалт оруулсан байгаа. Хэрэгжих хугацаа нь арай болоогүй байна, иймэрхүү зүйл дээр ажиллаад л байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SuzanneLighteyez 2024-06-03 109.248.142.162

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyThomas 2024-06-03 45.81.136.24

Харуулах боломжгүй.

Avatar

SherryJohnson 2024-06-03 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaSagdalen 2024-06-03 46.8.157.251

Харуулах боломжгүй.

Avatar

ToriDaniels 2024-06-03 188.130.136.174

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBoyd 2024-06-03 109.248.13.187

Харуулах боломжгүй.

Avatar

LizHart 2024-06-03 46.8.23.132

Харуулах боломжгүй.

Avatar

SharonDiaz 2024-06-03 46.8.154.225

Харуулах боломжгүй.

Avatar

AmySandoval 2024-06-03 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

JillMartinez 2024-06-03 46.8.17.105

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyTan 2024-06-03 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

SashaWilliams 2024-06-03 95.182.124.71

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLee 2024-06-03 45.90.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

LauraBarlow 2024-06-03 46.8.22.205

Харуулах боломжгүй.

Avatar

MeghanJohnson 2024-06-03 188.130.137.158

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBryant 2024-06-03 188.130.128.57

Харуулах боломжгүй.

Avatar

DalmaJusto 2024-06-03 45.84.177.101

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayRoss 2024-06-03 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRodriguez 2024-06-03 46.8.111.96

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraBaker 2024-06-03 109.248.143.91

Харуулах боломжгүй.

Avatar

AmyRoss 2024-06-03 46.8.213.111

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaReeves 2024-06-03 46.8.110.88

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-06-03 188.130.129.164

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBrown 2024-06-03 109.248.166.231

Харуулах боломжгүй.

Avatar

MiaColbert 2024-06-03 46.8.57.58

Харуулах боломжгүй.

Avatar

KarenGalvan 2024-06-03 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

SandraSanchez 2024-06-03 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAlexander 2024-06-03 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBell 2024-06-03 109.248.205.43

Харуулах боломжгүй.

Avatar

ChantelleVance 2024-06-03 188.130.137.87

Харуулах боломжгүй.

Avatar

KarenBryant 2024-06-03 46.8.110.181

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleStokes 2024-06-03 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

JennaGarcia 2024-06-03 188.130.210.36

Харуулах боломжгүй.

Avatar

TracyEvans 2024-06-03 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilliams 2024-06-03 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BlancaThecollegeplace 2024-06-03 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

SaraAustin 2024-06-03 185.181.245.55

Харуулах боломжгүй.

Avatar

AngieJones 2024-06-03 46.8.23.194

Харуулах боломжгүй.

Avatar

DaphneSimmons 2024-06-03 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiMitchell 2024-06-03 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJohnson 2024-06-03 188.130.189.247

Харуулах боломжгүй.

Avatar

IngridMoore 2024-06-03 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

ElaineCantrell 2024-06-03 45.15.73.244

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJones 2024-06-03 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-06-03 66.181.186.131

Онц муу парламент .

Avatar

Нэргүй 2024-06-03 202.9.46.149

Энэ хоёрыг дахиж УИХд харахгүй гэж найдъя.

Avatar

Иргэн 2024-06-03 202.126.89.238

УИХ гишүүд эх орон, иргэдийн төлөө бодитой зүйл юу хийсэн юм бол? Ядуурал, утаа, хорт хавдар, иргэдийн зээл, авлига, тархи угаах ажил маш сайн явагдсан. Өөрсдөө тэрбум, их наядаар баяжсан гэх: ЖДҮ сан, ТССан, ногоон автобус, нүүрсний 42 их наяд, ковидын 20 их наяд, Хөгжлийн банк, хамаатан садан, намын нохдууд төрийн, яамдын удирдлага болсон, одоо хүүхдүүд нь УИХ нэрээ дэвшүүлж байна. УИХ Монгол Улсад хэрэггүй нэгж гээд харагдаад байна. 76 иддэг байсан бол одоо 126 нь иддэг болно. УИХ тарах….

Avatar

Үнэн төрх 2024-06-03 192.82.92.204

Энэ 2 гишүүнийг одоо дахин сонгохгүй байх хэрэгтэй, яахав цагтаа Монгол төрд зүтгэж байсан гавъяатай, одоо тэтгэвэртээ гарч ач зээ, ачанцар, зээнцэрээ хараад налайж сууж байх өлзийтэй бус уу.

Avatar

Нэргүй 2024-06-03 66.181.188.161

х** муу хөгшин дух

Avatar

TrinaHamm 2024-06-03 188.130.211.230

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж