Хойд Солонгос улс өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө Өмнөдийн нутаг дэвсгэр рүү хог дүүргэсэн 260 агаарын бөмбөлөг илгээсэн. Тухайн өдрөөс хойш Ням гаригийн өглөөг хүртэл нийт 15 тонн бүхий 3500 агаарын бөмбөлөг илгээсэн гэж Хойд Солонгосын Батлан хамгаалахын дэд сайд Ким Канг-Ил мэдэгдлээ. Мөн хогоор дүүргэсэн бөмбөлөг илгээхээ түр зогсоох боловч Сөүлээс Пёньяны эсрэг ухуулах хуудас нэмж илгээвэл энэ ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэв. Хэрвээ Өмнөд Солонгос дахин ухуулах хуудас илгээвэл түүнээс нь 100 дахин хэмжээний хог ачсан бөмбөлгөөр хариу арга хэмжээ авна гэжээ.
"Цагт ойролцоогоор 20-50 агаарын бөмбөлөг Өмнөдийн хилээр орж ирж, Сөүл, Кёнги муж, Хойд Чунчон муж, Хойд Кёнсан мужид бууж байна" гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ.
Агаарын бөмбөлгүүд нь тамхины иш, цааш, гялгар уут зэрэг янз бүрийн хог зөөвөрлөсөн байсан. Химийн хог хаягдал тээвэрлэсэн байхыг үгүйсгэхгүй учир албаныхан тусгай баг илгээжээ. Түүнчлэн ийм объектод хариу өгөх яаралтай тусламжийн төвийг 24 цагаар ажиллуулна гэж Сөүл хотын захиргаа Ням гаригт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ