ОХУ руу анх удаа "Himars" пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

ОХУ руу анх удаа "Himars" пуужин харвав

ОХУ руу анх удаа "Himars" пуужин харвав

Украины арми ОХУ-ын нутаг дэвсгэр дэх байг АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгээр анх удаа онилсныг Москва мэдээллээ. Тодруулбал, Бямба гаригийн орой Украины арми алсын тусгалтай "Himars" пуужин харвасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам болон цэргийн блоггерууд мэдэгдэв.

Дайны талаар мэдээлэгч, Кремлийн суртал ухуулагч Евгений Поддубны энэ талаар хэлэхдээ "Дайсан ОХУ-ын газар нутаг руу барууны зэвсгээр халдаж эхэллээ. ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах багийнхан Белгород муж дээгүүр ниссэн 10 гаруй пуужинг устгаж чадсан" гэжээ.

Украин энэ талаар мэдээлэл өгөөгүй байна. АНУ энэ долоо хоногт өөрсдийн зэвсгээр Харьков мужтай хиллэдэг Оросын нутаг дэвсгэр рүү цохилт өгөх хязгаарлагдмал зөвшөөрлийг Украинд өгсөн. Дайныг дамжруулах вий гэсэн болгоомжлолын үүднээс ийм зөвшөөрөл өгөөгүй хүлээлгэж байсан юм. АНУ-ын зөвшөөрөл нь зөвхөн хилийн хойд хэсгийн бүс нутгийг хамрах аж. Мөн илүү алсын тусгалтай пуужин бус зөвхөн "Himars"-ыг ОХУ-ын нутаг дэвсгэр рүү харвах зөвшөөрөл олгожээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
37
ЗөвЗөв
10
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж