Х.Нямбаатар: ТҮК-иудыг гуйлгаж цас мөс цэвэрлүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: ТҮК-иудыг гуйлгаж цас мөс цэвэрлүүлэхгүй

Х.Нямбаатар: ТҮК-иудыг гуйлгаж цас мөс цэвэрлүүлэхгүй

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Тохижилт үйлчилгээний компаниудаар гуйлгаж цас, мөс цэвэрлүүлж, гудамж талбай цэвэрлүүлэхгүй, бизнесийн зарчмаар ажил хийлгэнэ гэж мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр өнөөдөр /2024.06.03/ болсон нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр “Зургадугаар сарын 1-нээс эхлээд Хот нийтийн аж ахуйн ажилчдын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэж байгаа. Үүнтэй холбоотойгоор зардал нэмэгдэнэ. Долдугаар сарын 1-нээс Тохижилт үйлчилгээний компани/ТҮК/-удыг дахин сонгон шалгаруулалт хийнэ. Гудамж талбай цэвэрлэж байгаа хог ачиж байгаа ТҮК -ийн 70 хувь нь хуучин Хот тохижилтын алба болон Нийслэлийн захирагчийн ажлын албанд ажиллаж байсан дарга, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани. Зардлыг нь нэмээд байдаг хэр нь гуйлгаж албатай юм шиг ажил хийдэг. Гуйлгаж талбай цэвэрлэнэ, гуйлгаж цас цэвэрлэнэ, гуйлгаж мөс цэвэрлэнэ. Тийм юм байхгүй. Одоо бизнесийн зарчмаар ажил хийе гэсэн компанийг ажиллуулна.  Тогтмол орлоготой, зардлыг нь инфляцтай уялдуулна. Ирэх жилээс ТҮК-д тоног төхөөрөмжийн зээл хүртэл олгоё гэж байгаа. Тийм учраас  гуйлгаж ажил хийлгэхгүй. Дүргийн удирдлагууд ТҮК-иудыг дахин сонгон шалгаруулах хэрэгтэй. Долдугаар сарын 1-нээс тендер зарла. Ажил хийе гэсэн компаниуд нь ажлаа хийгээд явъя. Одоо дандаа гуйна гэж байхгүй” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
114
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж