Хятадын Батлан хамгаалахын сайд Донг Жун Сингапурын аюулгүй байдлын форум дээр "Тайванийн тусгаар тогтнолыг хүчээр зогсооход бэлэн байна" гэж мэдэгджээ. Сингапурт болсон "Шангри-Ла" яриа хэлэлцээний бага хурлын үеэр тэрбээр Тайваний ардчилал нь Хятад улсын хувьд "үндсэн гол асуудал" гэж тодорхойлсон байна. Мөн Тайваний эрх баригч Ардчилсан дэвшилт нам (АН) салан тусгаарлах үзлийг аажмаар явуулж байна гэж буруутгасан. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд нэгдэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгээгүй.
Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Тайваний ерөнхийлөгч Уильям Лаи Чинг-тэ тангараг өргөсөн. Үүний дараа арлын эргэн тойронд Хятад хоёр өдрийн дайны сургуулилт явуулсан юм. Лаи болон түүний нам Тайваний ард түмэн ирээдүйгээ шийдэх ёстой гэж үздэг. Бээжин харин Тайванийг "салан тусгаарлагч" гэж нэрлэдэг.
“Тэдгээр салан тусгаарлагчид Хятад үндэстэн, өвөг дээдсээсээ урваж буйгаа харуулсан фанатик мэдэгдэл хийсэн. Тэд түүхэн дэх хамгийн том ичгүүрт үйлдэл гаргасан" гэж Донг мэдэгдсэн. Мөн "Хятадын Ардын Чөлөөлөх Арми бол эх орныхоо нэгдмэл байдлыг хамгаалах хүчирхэг хүчин байсаар ирсэн. Тайван тусгаар тогтнолоо олж авах нь хэзээ ч бүтэхгүй зүйл байлгахын төлөө цаг ямагт тууштай, хүчтэй ажиллах болно. Тайванийг Хятадаас салгах гэж зүрхэлсэн хүн бут цохигдож, өөрөө сүйрэх болно" гэжээ.
Батлан хамгаалах сайдын мэдэгдэлд Тайванийн засгийн газар хариу үйлдэл үзүүлж, "өдөөн хатгасан, үндэслэлгүй" гэж буруутгасан байна.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ