Амиа алдсан сайн дурын ажилтнуудад хүндэтгэл үзүүлэхээр 1000 хүн цуглав

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Амиа алдсан сайн дурын ажилтнуудад хүндэтгэл үзүүлэхээр 1000 хүн цуглав

Амиа алдсан сайн дурын ажилтнуудад хүндэтгэл үзүүлэхээр 1000 хүн цуглав

Дайны үеэр сайн дураар эмч хийж байсан Украины сэтгүүлч Ирина Цыбухын дурсгалыг хүндэтгэх ёслолд 1000 гаруй хүн оролцов. Тэрээр 26 нас хүрэхээс хэдхэн хоногийн өмнө Харьков мужид болсон байлдааны үеэр амь үрэгджээ. Амиа алдсан сайн дурын ажилтнуудад зориулсан арга хэмжээ зохион байгуулах тухай түүний тэмдэглэл ил болсны дараа иргэд хүндэтгэн, биелүүлсэн байна. Уг тэмдэглэлд мөн хүмүүсийг Украин ардын дуугаа дуулж, уламжлалт хатгамал цамц өмссөн байхыг хүссэн байжээ.

"Би хүн бүрийг уламжлалт хувцсаа өмс, утга учиртай 10 гаруй ардын дуугаа дуулаасай гэж хүсдэг. Салах ёс гүйцэтгэх арга хэмжээг уйтгар гуниг бус үндэсний дуугаар үдээсэй гэж боддог" гэж тэмдэглэн бичсэн байжээ.

Мөн цэцгийн оронд "Hospitallers" сайн дурын эмнэлгийн батальонд хандив өргөхийг хүссэн байв.

Дурсамжийн ёслол болсон Киевийн Гэгээн Михаэлийн Алтан Бөмбөрт хийдийн хашаанд олон хүн цугларчээ. Дараа нь хүмүүс Тусгаар тогтнолын төв талбай руу очиж, байлдааны үеэр амиа алдсан цэргийн албан хаагчдыг хүндэтгэн, гашуудлаа илэрхийлсэн байна. Цугласан хүмүүс нулимсаа арчин “Баатрууд үхдэггүй” хэмээн дуулж байв.

Дайн эхэлснээс хойш дор хаяж 91 хэвлэл мэдээллийн ажилтан амь үрэгдсэн.

Цыбухын үхэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болсон. Түүний захидал нас барснаас хойш хэд хоногийн турш цахим ертөнцөөр олон хүний сэтгэлийг уяраасан байна. "Өнөөдөр бүх зүйл ард хоцорч, миний амьдрал дуусч магадгүй. Тиймээс үнэнч шударга, эелдэг, хайраар дүүрэн хүн байх нь миний хувьд хамгийн чухал зүйл боллоо"  гэж Цыбухын ах өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Салах ёс гүйцэтгэх ёслол хоёр цагийн турш болсон. Оршуулах ёслолыг Даваа гарагт Цыбухийн төрөлх Львов хотод хийхээр төлөвлөж байна. Дурсах ёслолд оролцсон хүмүүсийн дунд  цэрэг, идэвхтэн, сэтгүүлчид болон олон нийтийн сүлжээгээр Цыбухын нийтлэлд дуртай хүмүүс оролцжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Украинд оршуулах ёслол өдөр бүр болдог болсон.

Цыбух Оросын түрэмгийллээс өмнө Украины олон нийтийн телевизийн "Суспильне"-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэгч багийн нэг хэсэг байсан. Тэрээр Донецк, Луганск мужийн алслагдсан тосгоны боловсролын төслүүдийг удирдаж байжээ. Тэрээр дайн эхэлсний дараахан сайн дурынхан болох "Hospitallers"-д элссэн. Цыбух шархадсан цэргүүдийг байлдааны талбараас гаргадаг байсан ба анхны тусламж үзүүлдэг байв. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Владимир Зеленский түүнд  3-р зэргийн гавьяаны одон өгч байжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж