Танихгүй хүнд хамгийн хүйтэн ханддаг улсаар Япон тодров

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Танихгүй хүнд хамгийн хүйтэн ханддаг улсаар Япон тодров

Танихгүй хүнд хамгийн хүйтэн ханддаг улсаар Япон тодров

Япон хүмүүс эелдэг, найрсаг байдгаараа алдартай. Гэхдээ танихгүй хүмүүст туслах талд бүр дургүй гэмээр. "Charities Aid Foundation" (CAF)-ийн 2023 оны "World Giving Index"-д 142 орныг гурван төрөл зүйлд хуваарилан, хамгийн сайн болон муу талыг нь ил болгожээ.

Буяны үйлсэд мөнгө хандивлах, танихгүй хүнд туслах, сайн дурын ажил хийх гэсэн гурван өөр ангилалд улс орнуудыг эрэмбэлсэн.

“Танихгүй хүнд туслах” ангилалд Япон улс 142 орноос 142 дугаар байрт орсон бөгөөд нийт хүн амын 21 хувь нь өнгөрсөн сард танихгүй хүнд тусалсан байна. Харин тэргүүлэгч орноор Ямайка орсон бөгөөд хүн амын 83 хувь нь өнгөрсөн нэг сарын хугацаанд танихгүй хэн нэгэнд тусалжээ.

Мөн Япон улсын судалгаанд оролцсон иргэдийн 16 хувь нь сүүлийн нэг сард мөнгө хандивлаж, 17 хувь нь сайн дурын ажил хийсэн байна. Ингэснээр гурван төрөл зүйлийн судалгаанд тийм ч таатай дүн аваагүй. Гэхдээ сүүлийн 10-т багтахгүй байхад хангалттай гэж судалгаанд оролцогчид үзжээ.

Гэсэн хэдий ч бүх гурван ангиллыг харгалзан үздэг "World Giving Index"-ийн нийт дүнгээр Япон 139-р байранд орж, Грек 138, Йемен 140 дүгээр байранд орсон. Тиймээс Япон улс сүүлээсээ дөрөвдүгээрт жагсчээ. Хоёрдугаар байранд Польш 15 хувьтайгаар жагссан. Хэдийгээр Японы үзүүлэлт тийм сайн биш ч гэлээ хүн амын тоог харьцуулан үзэх нь зөв юм. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар Японы хүн ам 124,352,000 байна. Энэ нь сүүлийн сард танихгүй хүнд тусалсан хүн амын 21 хувь нь 26 сая орчим хүнтэй тэнцэнэ Ямайкийн нийт 2.83 сая хүн амтай харьцуулахад хамаагүй илүү гэсэн үг юм.

Эх сурвалж: Japan today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж