Ц.Гарамжавыг яллагдагчаар татаж, иргэдтэй уулзахыг хориглов

Ц.Гарамжавыг яллагдагчаар татаж, иргэдтэй уулзахыг хориглов

Ц.Гарамжавыг яллагдагчаар татаж, иргэдтэй уулзахыг хориглов

УИХ-ын гишүүн асан, "Монполимет групп"-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг сулласан ч шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцсэн байна.

Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан байна.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өмнө нь мэдээлэл өгөхдөө, "Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон байр болон бусад шаардлагатай объектуудад нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 48 цагийн хугацаагаар баривчилсан. Тухайн этгээдийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ гэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, ингэхдээ мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, гадаад улс оронд үл хөдлөх хөрөнгө бий болгосон байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.
Мөн лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй, мөн лиценз авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй учраас ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран  шалгаж байна.
Эрүүгийн хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд тогтоогдвол мөрдөгч хуульд заасан саналаа гаргаж, прокурор хянаж үзээд шийднэ. АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг шалгаж, шүүх байгууллага руу шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр ч гарсан. Одоо манай газар дээр Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдох хэдэн хэрэг байгаа бөгөөд мөрдөн шалгаж байна. Тийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг 48 цаг баривчилсан гэдэг мэдээлэл үнэн" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TiffanyThomas 2024-06-03 45.81.136.24

Харуулах боломжгүй.

Avatar

SherryJohnson 2024-06-03 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaSagdalen 2024-06-03 46.8.157.251

Харуулах боломжгүй.

Avatar

ToriDaniels 2024-06-03 188.130.136.174

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBoyd 2024-06-03 109.248.13.187

Харуулах боломжгүй.

Avatar

LizHart 2024-06-03 46.8.23.132

Харуулах боломжгүй.

Avatar

AmySandoval 2024-06-03 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

JillMartinez 2024-06-03 46.8.17.105

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyTan 2024-06-03 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

SashaWilliams 2024-06-03 95.182.124.71

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLee 2024-06-03 45.90.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

LauraBarlow 2024-06-03 46.8.22.205

Харуулах боломжгүй.

Avatar

MeghanJohnson 2024-06-03 188.130.137.158

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBryant 2024-06-03 188.130.128.57

Харуулах боломжгүй.

Avatar

DalmaJusto 2024-06-03 45.84.177.101

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayRoss 2024-06-03 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRodriguez 2024-06-03 46.8.111.96

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraBaker 2024-06-03 109.248.143.91

Харуулах боломжгүй.

Avatar

AmyRoss 2024-06-03 46.8.213.111

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaReeves 2024-06-03 46.8.110.88

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-06-03 188.130.129.164

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBrown 2024-06-03 109.248.166.231

Харуулах боломжгүй.

Avatar

MiaColbert 2024-06-03 46.8.57.58

Харуулах боломжгүй.

Avatar

KarenGalvan 2024-06-03 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

SandraSanchez 2024-06-03 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAlexander 2024-06-03 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBell 2024-06-03 109.248.205.43

Харуулах боломжгүй.

Avatar

ChantelleVance 2024-06-03 188.130.137.87

Харуулах боломжгүй.

Avatar

KarenBryant 2024-06-03 46.8.110.181

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleStokes 2024-06-03 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

JennaGarcia 2024-06-03 188.130.210.36

Харуулах боломжгүй.

Avatar

TracyEvans 2024-06-03 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilliams 2024-06-03 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BlancaThecollegeplace 2024-06-03 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

SaraAustin 2024-06-03 185.181.245.55

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 183.177.98.170

БАЯЛАГ БҮТЭЭГЧЭЭ БАРЬЖ ХОРЬДОГ МАЛНУУД. СОНГУУЛИЙН МӨНГӨ ШАНТААЖЛААД, ӨГӨХГҮЙ БОЛОХООР НЬ ХЭРЭГ ҮҮСГЭЖ БАЙГАА ГЭСЭН.

Avatar

AngieJones 2024-06-03 46.8.23.194

Харуулах боломжгүй.

Avatar

DaphneSimmons 2024-06-03 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiMitchell 2024-06-03 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJohnson 2024-06-03 188.130.189.247

Харуулах боломжгүй.

Avatar

IngridMoore 2024-06-03 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 103.168.34.209

Зөв! Одоо яг энэн шигээ Санжийн Баяр, Миеэгомбын Энхболдоос эхлээд төрөөс төрсөн тэрбумтнуудаа баривчлаач ээ! МАНгар бсданууд аа…

Avatar

МАНгас 2024-06-03 103.168.34.209

Яг энэн шигээ МАН Санжийн Баяр, Миеэгомбын Энхболдоос эхлээд төрөөс төрсөн тэрбумтнуудаа баривчлаач ээ! МАНгар бсданууд аа…

Avatar

Нэргүй 2024-06-03 158.59.146.30

mongold license -iig huuli yosoor avsan hun. baidag yum uu? tiim baitlaa oyu tolgoing ur uguujiig ulsaaraa hurtej chadahgui, yamar ch ur ashiggui shahuu ingej busdad ashiigluulj bgaa bish vv? capitaliin undarmaa guain idsen uusniig hezee shalgaj hezee taslan sergiileh ve?

Avatar

ElaineCantrell 2024-06-03 45.15.73.244

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJones 2024-06-03 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 103.212.162.144

Монголын улс төр шүүх хэцүүхэн дээ.

Avatar

TrinaHamm 2024-06-03 188.130.211.230

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 103.41.93.133

Хажуу дахь хулгайчуудаа барихгүй байж баялаг бүтээгч, бэлэвсэн ганц эмэгтэйд хүч, сүрийг үзүүлж гэнэ

Avatar

зочин 2024-06-03 202.21.120.66

Гарамжавыг баялаг бүтээгч бизнесмен гэдгийг Монголчууд мэднэ. ХБ-с авсан зээлээрээ баялаг бүтээсэн талаар ХБ-ны сонсгол дээр тодорхой яригдсан. Харин тодорхой шалгагдаагүй жинхэнэ мөнгө угаасан хүмүүс гэм зэмгүй УИХ-д дэвшээд явж бна энэ чинь дэндүү шударга бус бна Энхбаяраа шударгаар сайдынхаа ажлаа хийгээчээ

Avatar

Нэргүй 2024-06-03 122.201.31.46

Мөнгө угаасан нь үнэн боллоо

Avatar

Уншигч 2024-06-03 103.212.116.186

Коммунизм ямар хамаатай юм вэ гишүүн байхдаа Хөгжлийн банкнаас зээл аваад мөнгө угаасан байж болзошгүй гэсэн байна цаг хугацаа харуулна

Avatar

Уншигч 2024-06-03 103.212.116.186

Но гарсан болоод л шалгаж байгаа биздээ

Avatar

Нэргүй 2024-06-03 122.201.31.46

Үнэн

Avatar

Нэргүй 2024-06-03 66.181.177.112

энэ чинь юу болоод байнаа, төрд шургасан хулгайч нараа шүүж баривчлахгүй бжээж, ХО-лт бүтээн байгуулсан иргэдээ хориод, шүүгээд, хязгаарлаад бх нь шударга-ардчилсан нийгмийг завхруулж байгаа МАН-ийн уйваагүй нүүр шүү!!!

Avatar

Лорд 2024-06-03 59.153.112.216

За ингээд эргээд Коммунизм уруугаа явж байна даа! Өөрөө коммунист угшилтай намаа дэмжээд нэр дэвшээд гишүүн болж л байсан. Өөрийнхөө намын системд нудрууллаа даа.

Avatar

JamieCole 2024-06-03 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

зочид 2024-06-03 66.181.176.20

аль эрт бариад үйл ажиллагаа явуулж байсан цементийн үйлдвэрт дахин үйлдвэр байгуулна хэмээн худал төсөл бичиж залилан баахан хөнгөлөлттэй зээл аваад түүнийгээ хадгаламжид байршуулж, үр хүүхэд хамаатандаа тарааж бэлэн өгөөд, бас гадаадад баахан үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад зоиулалт бусаар зарцуулж өндөр ашиг олж зээлээ төлсөн болж хууран мэхэлж төрийн өмчийн банкны мөнгө угааж хууль усаар хөрөнгөжсөн юм билээдээ. Хийсэн хэрэгтэй бол хэн бйх нь хамаагүй хууь жигд үйлчлэх ёстой. Түнээс биш үйл

Avatar

зочин 2024-06-03 203.91.119.178

Лиценз хууль ёсоор авна гэж байхгүй, бүгд хууль бусаар авсан. Авах ёстой юмаа аваад бүтээгдэхүүн болгоод хөрөнгө оруулалт болгоод улсыг хохиролгүй, банкны зээлээ төлөөд,эдийн засгийн үр өгөөжтөй байсан бол болоо бишүү. Ковидийн үед өрөнд орохгүй тулд бүгд л арга чарга хайж байсан шүү. Энэ улсад ингэж л задгай сэтгэж ажиллахгүй бол бүтэхгүйээ. Хуулийнхан цаасан дээр байгаа өгүүлбэрээр шийдэлгүй өргөн утгаар сэтгэж ажиллах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2024-06-03 103.168.34.202

УГААСАА НЭГ ЁОЗГҮЙ АВГАЙ ШҮҮ ..НҮНЖИГГҮЙ ШҮҮ ХУЛГАЧ ХАХУУЛЧИН Л БАЙЖ ТААРАА …

Avatar

Мөрдөн байцаалтын нууц 2024-06-03 202.21.127.142

Мөрдөн байцаалтын нууц гэж нэг сайхан ам тагладаг юм байна. Гэм буруу хүнийг хэлмэгдүүлчихээд дараа нь зүгээр байж болохгүй, хэрэв гэм буруугүй нь тогтоогдбол хэрэг үүсгэж хэлэмэгдүүлсэн хүмүүс нь бас хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-06-03 66.181.191.227

Женко МАН-ыг хагалан бутаргаж, Данхаар дамжуулан, эх орондоо хэрэгтэй томоохон бүтээн байгуулалт хийсэн бүхнийг хашрааж эхэллээ. Энэ бол Оросын даалгавар юмаа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж