"Туслах аж ахуйг дэмжих зорилгоор ажиллаж байсан цэрэг амиа алдсан"

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

"Туслах аж ахуйг дэмжих зорилгоор ажиллаж байсан цэрэг амиа алдсан"

"Туслах аж ахуйг дэмжих зорилгоор ажиллаж байсан цэрэг амиа алдсан"

НЭМЭЛТ: 

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч автомашинд дайруулж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Төв аймгийн Цээл сумын нутагт гарсан юм. Эл хэрэгтэй холбогдуулж, Дотоодын цэргийн штаб захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Энхбадрах мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2023 оны II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн албан хаагч зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан харамсалтай хэрэг боллоо. Энэхүү зам тээврийн хэрэгт нутаг дэвстэр хариуцсан цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дотоод цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдолтой асуудал дээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалт хийж байгааг мэдэгдье” гэлээ.

-Дотоодын цэргийн штабаас зөвшөөрөл авалгүй ажилд дайчилсан гэдэг мэдээлэл гараад байна?

-Дотоодын цэргийн штабаас зөвшөөрөл аваагүй гэх мэт илт худал мэдээлэл сошиалд маш их цацагдаж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн албан хаагчийг тусгай ажилд томилон ажиллуулдаг. Энэ хүрээнд явсан ажил. Тэрнээс Дотоодын цэргийн штабын дарга, Дотоодын цэргийн байгууллагын удирдлага гэх ч юм уу, хувийн ашиг сонирхол хөөж, хувийн ажилд хугацаат цэргийн албан хаагчийг ажиллуулсан тохиолдол байхгүй. Дотоодын цэргийн байгууллага цэргийн дүрмийг мөрдлөг болгодог.

-Бригадын генерал Р.Чингисийн хувийн ажлыг хийж яваад цэрэг амь насаа алдсан гэдэг мэдээлэл гарч байна?

-Илт ташаа мэдээлэл. Хугацаат цэргийн албан хаагчийг Дотоодын цэргийн штабын дарга томилж ажилд явуулдаг субьект биш. Тухайн анги байгууллага дотоод аж ахуйгаа дэмжиж явуулж байсан. Тухайн анги байгууллагад туслах аж ахуй гэж байдаг. Энэнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.

Ажлын бүлэг томилогдон ажиллаж байсан. Нэг ахлагч, найман хугацаат цэргийн албан хаагч ажиллаж байсан. Хугацаат цэргийн албан хаагч машин барьж явахгүй. Дотоодын цэргийн 05 дугаар анги нь улсын онцгой обьектыг хамгаалах чиг үүрэгтэй.

Цэргийн алба хаагч машинд дайруулж, нас баржээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч автомашинд дайруулж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр 21.40 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагч Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандмань баян бүрд” ХХК-ийн талбайд ажиллаж байхдаа осолд орсон гэх мэдээлэл байна. Одоогоор цагдаагийн байгууллага шалгалт хийж байна, шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байна.

Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас тодруулахад "Ийм харамсалтай хэрэг 2024 оны тавдугаар сарын 30-нд гарсан нь үнэн" гэдэг хариултыг өглөө.

Өмнө нь Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч /2023.12.02/ нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл цацагдаж байв. Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Залуус" хороолол орчимд хүн нас барсан байна гэдэг дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалт хийхэд амиа алдсан хүн Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харьяалалтай цахилгааны станцад харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан 34 настай, дэд ахлагч болохыг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас нас барсан байж болзошгүй аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байна" гэдэг мэдээллийг өгч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж