Санал хураалт дуусч, Моди дахин ялах магадлалтай байна

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Санал хураалт дуусч, Моди дахин ялах магадлалтай байна

Санал хураалт дуусч, Моди дахин ялах магадлалтай байна

Энэтхэг улсад 44 өдөр үргэлжилсэн сонгуулийн санал хураалт дууслаа. Урьдчилсэн дүнгээр Энэтхэгийн Ерөнхий сайд Моди гурав дахь удаагаа дараалан сонгогдох төлөвтэй байна. Модигийн тэргүүлдэг эвсэл парламентын доод танхимд 342-оос 401-ийн хооронд суудал авахаар байна. Харин сөрөг хүчин болох “Энэтхэг” эвсэл 109-өөс 201-ийн хооронд суудал авах урьдчилсан таамаглал гараад байна. Доод танхимын 534 суудлын 272 суудлыг авсан тохиолдолд олонх болох боломжтой.

Бүх саналын хуудсыг тоолж дууссаны дараа сонгуулийн үр дүн зургадугаар сарын 4-нд гарна.

Сонгуулийн сурталчилгааны үеэр Модигийн тэргүүлдэг эвсэл өөрсдөө 400 орчим суудал авна гэж тооцоолж байсан. Урьдчилсан дүнгээр тэд тэр хэмжээндээ хүрэхээргүй нөхцөл байдал харагдаж байна. Хойд Энэтхэгт олон жил хүчтэй байж ирсэн Модигийн нам энэ удаа Энэтхэгийн өмнөд бүс нутагт ч багагүй ялалт байгуулсан шинэ амжилт үзүүллээ. Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байгаа энэ үед улс төрийн хүчнүүд өөр өөрсдийн таамаглалаа дэвшүүлсээр байна.  Тухайлбал, сөрөг хүчин болох Конгрес намын удирдлага хэлэхдээ, “Энэтхэг” эвсэл 295 суудал авахаар байна гэж мэдэгдсэн. Харин эрх баригчид өөрсдийгөө 370 орчим суудал авна гэсэн хүлээлттэй байна. Энэтхэгийн энэ удаагийн сонгуульд 970 сая сонгогч санал өгөх эрхтэй байснаараа урьд хожид байгаагүй нүсэр, олон хоног үргэлжилсэн сонгууль боллоо.

Цаг агаар хэт халуун байсан нь сонгогчдын ирцэд нөлөөлсөн нэг хүчин зүйл байлаа. Нийт сонгогчдын 58.3 хувь нь санал хураалтад оролцжээ. Моди 272 болон түүнээс дээш суудал авч чадвал эрх мэдлээ хадгалж үлдэх бөгөөд реформуудаа үргэлжлүүлж том төслүүдээ урагшлуулж чадна гэдгээ амлаж байв.

эх сурвалж: www.straitstimes.com 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж