АН-ын гишүүн М.Тулгаттай ярилцлаа.
-АН-д ч, Монголын улс төрд ч та шинэ хүн биш. Таныг олон нийт танина, мэднэ. Гэхдээ танихгүй хүмүүст та өөрийгөө юу гэж танилцуулах вэ?
-Баянзүрхийн унаган хүү. Одоо ч Баянзүрх дүүрэгтээ таван ам бүлээрээ амьдарч байна. Японд боловсрол эзэмшсэн. Бизнес, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж ирсэн туршлагатай. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа бол парламентын ардчилал, эрх чөлөөний үзэл санаа гэдэг итгэл үнэмшлээр улс төрд оролцдог.
-Та Монголын улс төрд төдийгүй нам дотроо ч үнэт зүйлээрээ ялгардаг. Үүнд мэдээж, гэр бүлийн орчин нөлөөлсөн байх. “Хонх”-ын С.Цогтсайханы дүү яаж бодсон ч коммунист үзэл сурталыг дэмжихгүй нь ойлгомжтой?
-Өвөө, эмээ, өвөг дээдсийнхээ туулсан амьдралыг судлахад нутаг усандаа, нийгэмдээ тодорхой үүрэг, рольтой, бичиг номын хүмүүс байсан байдаг. Өвөө маань Ю.Цэдэнбалын нам засгийн бодлогод шүүмжлэлтэй ханддаг байсан гэдэг. Тиймээс үр хүүхдүүд нь эрх чөлөөний үзлийг нь “өвлөж” авсан байх. Миний аав Майнбаяр, авга ах “Хонхны” гэгддэг Цогтсайхан ах маань 1990 оны ардчилсан хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож байсан. Цогоо ахыгаа би цаг үеийн захиалгаар, Монгол оронд бурхнаас илгээсэн хүн байсан гэж боддог. Ийм гэр бүлд төрж, өссөндөө талархаж явдаг даа. Алим модноосоо хол унадаггүй гэж үг бий. Миний цусаар “ардчилсан үзэл санаа” урсдаг шахуу.
-Японд боловсрол эзэмшсэн гэлээ. Яг ямар сургууль төгссөн юм бэ?
-Би Японы Киото их сургуульд эдийн засгийн ухааны бакалавр, магистраар суралцаж төгссөн. Японд Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль гээд л хоорондоо өрсөлддөг. Дэлхийд болон Азидаа нэр хүндтэй сургууль.
-Японд сурахдаа Боловсролын зээлийн сангийн дэмжлэг авсан уу. Ингэж асууж байгаа учир нь өнгөрсөн хугацаанд БЗС-аас улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авч суралцсан. Зарим нь эргэж ирээгүй, зарим нь өрөө төлөөгүй болох нь нийтэд ил болсон шүү дээ?
-Үгүй. Би 1997 онд МУИС-т нэгдүгээр курст байхдаа Японы Засгийн газраас зарладаг “Монбүшо”-гийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтад тэнцсэн. Товчхондоо, Японы татвар төлөгчдийн мөнгөөр сурсан хүн. Тухайн үед гадаадад сурдаг залуус одоог бодвол цөөн байсан. “Монбүшогийн” шалгалтыг япончууд өөрсдөө авдаг. Хатуу шалгууртай, шударга шалгалт. Монголын жирийн айлын охид, хөвгүүдэд дэлхийн боловсрол олох үүдийг нээж өгсөн Японы ард түмэнд талархаж явдаг даа.
-Сургуулиа төгсч ирээд “Хишиг Арвин”-д ажилд орсон юм уу?
-Японд “Софтбанк” группийн бизнес төлөвлөлтийн хэлтэст таван жил ажилласан. Гэр бүлтэй ч болсон, тодорхой туршлага хуримтлуулсан. Анх Япон явж байхдаа 30 нас хүрээд эх орондоо буцаж ирнэ гэж төлөвлөсөн байсан. Яг түүгээрээ буцаж ирсэн. Монголдоо ирээд эхлээд компани байгуулсан. Компани маань Японы “ЖЕТРО” буюу гадаад худалдааны байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар болж байлаа. Японы хөрөнгө оруулалтыг Монголдоо татах зорилгоор ажиллаж байсан. 2013 онд хамаатны ахынхаа “Хишиг Арвин” компанид Ерөнхий менежерээр ажилд орсон. Тэр үед “Хишиг Арвин” 300 орчим ажилтантай, жилийн 20 орчим тэрбумын борлуулалттай компани байсан. Японы томоохон компанид ажиллаж байсан туршлагаа тодорхой хэмжээгээр нэвтрүүлсэн. 10 гаруй жил уул уурхай, зам, барилга гээд бүтээн байгуулалтын төслүүдтэй ноцолдох явцад компани маань өргөжиж, 3500 ажилтантай, 300 гаруй тэрбумын борлуулалттай том компани болсон. Монголын топ 100 татвар төлөгч дотор багтдаг, бичигддэг болсон. Гэхдээ үндэсний компаниуд маш хүнд нөхцөлд ажилладаг. Төрийн буруу бодлого, дарамт шахалтаас болж санхүүгийн болон үйл ажиллагааны маш хүнд байдалд орж, дампуурах дөхсөн ч үе бий. Одоо ч бас амаргүй байх шиг сонсогддог. Компанид ажиллангаа дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, НИТХ-д гээд сонгуульт алба хашиж ирсэн.
-Тэгвэл Монголын улс төрд хэзээ хөл тавьж байв?
-2010 онд эх орондоо ирэнгүүтээ Ардчилсан намд элссэн. Өөр ямар намд ч элсэх билээ. Хүүхэд байхаасаа л ардчиллын үнэт зүйлийн талаар суурь ойлголттой болсон хүн. Миний гэр бүлийн орчин Ардчилсан хувьсгалд маш ойр байсан. Гэр доторх ярианд нийгэм, улс төрийн сэдэв их сонсогдоно. Бас нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Арван жилд байхдаа Ардчилсан хүчний лидерүүдийн яриа хийдэг “Улаан сарнай” гэдэг уулзалт, цугларалтад очдог байсан. МУИС-т оюутан байхдаа “Эв нэгдэл” оюутны хөдөлгөөн гэж байгуулан, анхны тэргүүнээр нь ажиллаж байсан. Японд оюутан байхдаа Бүх Японы их дээд сургуулиудын хоршооллын (University Co-op) гадаад оюутны зөвлөлийг даргалж байлаа. Софтбанкинд ажиллаж байхдаа Япон дахь Монголчуудын холбоо – MAJ гэж байгуулан, үйл ажиллагаа явуулж байсан. Энэ бүхэн улс төр рүү хөл тавих шат дамжлага болсон.
ЭДИЙН ЗАСГИЙГ ТОМРУУЛАХАД “ХҮЧТЭЙ ГАР”, “МӨНГӨТЭЙ ТӨР” ХЭРЭГГҮЙ
-Монголчууд “Дөч гарсан эр, дөрөө даасан ат” гэлцдэг. Улс төрийн ачаа үүрэлцэх ид насан дээрээ та явж байна. Нөгөө талаар улс төрийн тооноор орж ирээгүй, хаалгаар нь, мерит зарчмаар нь дээшээ өгсч яваа цөөн залуусын нэг. Тэр тусмаа хэн нэгэн даргын кноп болох хүн бүр биш гэж хардаг?
-Баярлалаа. Үнэхээр 45 нас бол ид ачаа үүрэх нас. Улс төрд анхан шатнаас нь эхлээд зүтгэсэн. 2012 оноос эхлээд дүүргийн хоёр сонгууль, нийслэлийн хоёр сонгуульд дэвшин сонгогдож байлаа. Ардчилсан нам дараалсан ялагдал хүлээж, дотоод ардчилалгүй, асуудалтай болсон цаг үеэс намаа шинэчлэх зорилгоор гал тогоон дотор нь орж, оролцож эхэлсэн. 2021 онд намын даргын сунгаанд оролцон ялалт байгуулсан боловч Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Би улс төрд өөрийнхөө зөнгөөр гэхүү, санаа бодлоор яваа. “Хэн нэгний хүн” байсангүй, хэн нэгнээр “крандуулсангүй”. Мэдээж, үнэлж хүндэлж, үнэт зөвлөгөөг нь сонсдог ахмад үеийнхэн бий, гар сэтгэл нийлсэн анд нөхөд, найзууд маань бий. Хамт олонтой, тодорхой хүрээлэлтэй гэж хэлж болно.
Монголын улс төр, Монголын ардчилалд өнөөдөр үзэл санааны лидер үгүйлэгдэж байна. Ард түмний чихийг баясгах уралдаанд бүх улстөрчид орсон байна.
Амьдралын бодит үнэнийг, бодит шийдлийг зоригтой хэлж байгаа улстөрчид ховордсон. Тухайн үед нь аргалж, гал унтрааж, таалагдах байдлаар ажилласаар сүүлдээ үнэнд гүйцэгдэж, пянг нь даахгүйд хүрч байна. Бүр ноцтой нь элдэв хулгай, худалд холбогдчихно. Бүгд муу нэртэй болоод жагсаалаас гарч байна. 2020 онд МАН маш олон шинэ залуу улстөрчид, шинэ нүүр царайг оруулж ирсэн. Тэднээс өнөөдөр хэд нь үлдэв? Энэ удаагийн нэр дэвшилт дээр МАН жагсаалтаар цоо шинэ нүүр царайнуудыг дахиад санал болголоо. Нэг мэхэнд бид хэд хууртах ёстой юм бэ. Нам бодлогоор боловсон хүчнээ бэлтгэх, залуусаа дэмжих нь зөв. Гэхдээ улс төрийн шийдвэр гарах процессийн бэрхшээл зовлон, тулгардаг бодит асуудал, нийгмийн амьдралыг мэдэхгүй цоо шинэ хүмүүс хууль тогтоох байгууллагад орж ирээд хэсэг бүлэг нөхдийн “кноп” болох вий. Тэр сайхан залуучууд ард түмний амьдралыг үнэхээр мэдэх үү? Хэн нэгний онцгой дэмжлэгээр онцгой өндөрлөгт гарсан хүн иргэдэд үнэнч байх уу, эзэндээ үнэнч байх уу? Барууны нэр алдартай сургууль төгссөн хэр нь МАН-ын залуучууд “өмч хураах”, “захиргааны аргаар шийдэх”, “нийтийн эрх ашгийн төлөө хувь хүнийг золиосонд гаргахыг” дэмжиж, асуудалд коммунист арга барилаар хандаж байгаа нь харамсмаар санагддаг. “Харвардын коммунистууд” гэдэг нэршил Монголын улс төрд гараад ирлээ. Жагсаалтаар парламентад орж ирэх залуус хэн нэгний хүүхэлдэй битгий болоосой, улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө сурч мэдсэнээ, суусан туршлагаа ашиглаасай гэж хүсч байна.
-Улс төрд орсон хүний хувьд таны мөрөөдөл юу вэ?
-Монгол Улс хүний хөгжлийн индексээр дэлхийд одоогоор 96 дугаарт жагсч байна. Тэгвэл ядаж эхний 50 дотор ороод ирэхийг нь харах юмсан, түүнд хувь нэмэр оруулах юмсан гэж мөрөөддөг. Манай эдийн засгийн үзүүлэлт дээшилбэл нийгмийн суурь үзүүлэлтүүд харьцангуй гайгүй учир амархан дээш явна. Одоогоор нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар даваад явж байна. 10,000 доллар давахад эхний 60 руу ороод ирнэ. Хүн ам цөөтэй, боловсролын түвшин боломжийн, байгалийн нөөц баялагтай, дэлхийн маш том зах зээл, “дэлхийн үйлдвэрийн” дэргэд байгаа давуу талтай. Мэдээж, сул тал олон бий. Хүн ам цөөн, том газар нутагтай гэдэг маань эдийн засгийн утгаараа таагүй хүчин зүйл болох жишээний. Гэхдээ л би өөдрөгөөр харж байна.
Эдийн засгийг тэлэхэд “хүчтэй гар”, “мөнгөтэй төр” хэрэггүй. Хувийн хэвшилд боломжийг нь бүрэн дүүрэн олгох, төрийн дарамт, саад тотгорыг зайлуулах, хувь хүний хариуцлагад түшиглэн халамж угжнаас салгах, ажил хийе, бизнес хийе гэсэн хүмүүст боломжийг нь чөлөөтэй олгосон тогтолцоо хэрэгтэй байна.
-Сүүлийн найман жилд нэг “хүчтэй гар”-ын хүссэнээр хууль, хүчний байгууллага нь бизнес эрхлэгчдээ ээлж дараалан баривчилдаг болсныг та харж байна уу?
-Сонгуулийн өмнө юмуу, ямар нэг чухал үйл явдлыг угтуулж, зохион байгуулалттай, сенсацитайгаар баривчилгаа хийж, зориудын шоу болгож байгаа нь илтэд улс төрийн юмуу, эдийн засгийн сонирхолтой үйлдэл гэж харагдаж байгаа юм. Төрийн хүчийг ашиглан хэн нэгэнд хутга тулган дээрэм хийж байгаа хэлбэр. Түүнийгээ зөвтгөх үүднээс худалдаж авсан хэвлэл мэдээллээ ашиглаад үзэл суртлын кампанит ажил явуулна. Муу луйварчинг баривчиллаа гээд л. Тэгэнгүүт социализмын үеэс баян хүнийг үзэн яддаг сэтгэлгээ суусан олон нийт нь алгаа ташиж баярлаад л. Энэ бол ухралт. Үүнийг нь ч илтгэж ардчиллын, эдийн засгийн эрх чөлөөний, авилгын гээд бүх төрлийн үзүүлэлт, индексээр манай улс олон арван байраар ухарлаа. Хамгийн сүүлд хэвлэлийн эрх чөлөөний индексээр ганцхан жилийн дотор 21 байр ухарч, олон улсад 109-р байранд орсон байсан. Манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө нэгдэж нягтрахгүй байна, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахгүй байна. Хувийн хэвшлээ хамгаалж дуугардаг улс төрийн хүчин ч ховордсон байна. Уул нь ийм үүргийг Ардчилсан нам гүйцэтгэх ёстой.
-Гэхдээ АН яг ардчилсан үзэл баримтлалтай нам мөн үү. Өнөөдрийн АН-ын хувьд үзэл санаа, үнэт зүйлсийн хувьд МАН-аас ялгарах юмгүй, ялгаатай ганц зүйл нь цэнхэр туг нь болсон санагддаг?
-Монголын парламентад суудалтай гурван нам бий. МАН бол тухайн үеийн ЗХУ загварыг нь бэлдэж өгөөд, монголчуудад тулган хүлээлгэж байгуулсан нам. Коммунист үзэл суртлыг Монголд импортолсон нам. Харин Ардчилсан нам нь 1990 оны эрх чөлөөний дуудлагаар, ардчиллын төлөөх тэмцэл, зорилго дээр бий болсон. Товчхондоо, АН бол монголчуудын хүсэл тэмүүлэл дундаас урган гарсан нам, монгол хүмүүсийн нам гэж би хэлнэ. Бусад намуудын хувьд харьцангуй шинэ, гуравдагч хүчний орон зайд орж ирэхээр хичээж байна. Гэхдээ өнгөрсөн 34 жилийн түүхийг харахад Монголын улс төрийн амьдралд голлох нөлөө үзүүлсэн хоёр нам нь МАН, АН. Тэгэхээр АН яаж ядарлаа, уналаа гэхэд коммунист үзэл сурталд автахгүй. АН-ын алдаа оноо бол Монголын ардчиллын хөгжлийн толин тусгал. Үзэл баримтлалын хувьд АН асуудлыг дарангуй аргаар, үзэл суртлын аргаар, гал унтраах аргаар шийддэг бодлого хөтөлбөртэй нам биш. Эрх чөлөөний, жам ёсны хөгжлийн үзэл санаан дээр суурилсан, хувь хүний эрх чөлөө, хувийн хэвшлийг дэмждэг нам. Тэгэхээр энэ намын бодлого урт хугацаандаа, ирээдүйдээ Монголын хөгжлийн бодлого болох ёстой. АН, МАН хоёр асар их ялгаатай..
-Тэгвэл юугаараа ялгаатай юм бэ. АН, МАН хоёр ямар ч ялгаагүй гэж боддог хүмүүсийн ойлголтыг өөрчлөх хариулт өгөөч?
-Ардчилсан нам бол шинэчлэгч нам, бас “ажил хийж чаддаг” нам. 2012-2016 онд АН засгийг эрх барихдаа 3000 км хатуу хучилттай зам тавьж, 7 аймгийн төвийг холбосон. Энэ нь 1921 оноос 2011 он хүртэлх 90 жилд барьсан нийт замын урттай тэнцэнэ. Гэтэл МАН 7 жил Дарханы замтай ноцолдлоо, одоо ч дуусаагүй байна. АН засаглах үед нүүрс, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ навс унасан, эдийн засгийн гадаад орчин маш хүнд байсан. Ийм үед 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд” олон улсын зах зээлээс босгож, хямралыг сөрөх бодлогыг хэрэгжүүлсэн. Олон зуун жижиг дунд үйлдвэрийг дэмжиж, санхүүжүүлсэн. Барилгын салбарт цемент бол талх нь шүү дээ. Тухайн үед манайх хоёр сая тонн цемент гаднаас импортолдог байсан. Чингис бондын мөнгөөр “Хөтөл”, “Монполимет”, “МАК” цементийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх санхүүжилт хийсэн нь амжилттай хэрэгжиж, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой болсон. 2012-2016 онд ипотекийн хөтөлбөрөөр 83 мянган айл орон сууцанд орсон нь 1921 оноос хойшхи 90 жилд ашиглалтад оруулсан орон сууцны талаас илүүд хүрнэ. Түүнчлэн 2012-2016 онд цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 30 хувь өссөн, дулааных 40 хувь өссөн. 2015 онд Улаанбаатар хотод Амгалангийн дулааны станц байгуулснаар БЗД орон сууцны шинэ хорооллууд баригдсан, гэр хороолол барилгажсан. Эрчим хүчний салбарт түүнээс хойш дорвитой бүтээн байгуулалт явагдаагүй. Ерээд оны шилжилтийн үеийн зоримог алхмууд, 1996 онд УИХ-д олонхи болсон үеийн эдийн засгийн реформ гээд тоочвол их юм байгаа ч, арай сүүлийн үеийнх юм гэдгээр нь 2012-2016 оныг жишээ татлаа.
МАН бол 2016, 2020 онд дараалан үнэмлэхүй яллаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ч яллаа. Нийслэлд, орон нутгуудад яллаа. Найман жилд бүх боломж нь бүрдсэн байлаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөр гээд өчнөөн юм амласан. Ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн. Ядуурал эсрэгээрээ нэмэгдсэн. Эрчим хүчээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлогч орон болно гэсэн. Тэгтэл эсрэгээрээ тогны хязгаарлалт хэвийн үзэгдэл боллоо. Зээлийн хүүг нэг хувьд багтаана гэсэн, өнөөдөр ямар байгааг бүгд мэднэ. 150 мянган ажлын байр бий болгоно, залуучуудаа дэмжинэ гэсэн, одоо манай залуучууд гадагшаа явахын түүс болсон байна. Ирээдүй тэдэнд харагдахгүй байна. Газрын тосны үйлдвэр барих, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл бүгд хойшилсон. Тэдний амласан шиг бензин 30-40 хувь хямдарсангүй. Тэдний амласан шиг утаа 70-80 хувь буурсангүй. Энэ найман жил МАН юу хийв? Нэрлэчих зүйл байна уу?
-Авлигатай тэмцсэн шүү дээ?
-Авлигатай тэмцээгүй. Зөвхөн улс төрийн өрсөлдөгчдөө үзүүлэн болгож, замаасаа зайлуулсан. Авлига авсан гэх нэрээр хэдэн хүн шоронд хийж тэмцэхгүй. Авилгатай төрөөс мөнгө хулгайлах боломжийг хааж л тэмцэнэ. Тэр боломж нь төрийн өмчийг цөөлж, том төрөөс жижиг төр рүү шилжих, хувийн хэвшлээ чөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Бодит байдал дээр 8 жилийн дотор авилгын үзүүлэлтээр олон улсад 49 байр ухарч, 121-р байр руу шидэгдчихээд байна.
-Утааг ялсан….?
-Эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхгүйгээр Улаанбаатарын утааг ялж чадахгүй. Үндсэндээ, эрчим хүчний төслүүдийг нам гацаасан найман жил хөгжлийн асар том боломжоо Монгол алдсан. Эдийн засгаа тэлье, үйлдвэр баръя, өртөг зардлыг нь бууруулъя гэхээр нөөц боломж байхгүй. Орос, Хятадаас эрчим хүчээ худалдан авч байна. “Оюутолгой” цахилгаан эрчим хүчээ Хятадаас авч байна. Жил болгон 250 сая ам.доллар Хятад руу урсаад гарч байна. Гэтэл Өмнөговь аймагт юу байна, нүүрс байна. Тийм нөөцтэй байж нүүрсэн дээр түшиглэсэн цахилгаан станц барьж чадсангүй. Найман жилийг алдсан хойно одоо нүүрс шатаадаг буюу дулааны цахилгаан станцын төсөлд гадны хөрөнгө оруулалт орохоо байчихлаа.
-Сүүлийн үед “20 минутын хот” гэж ярих болсон байна лээ?
-Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ”, “Их хүрээ” гэдэг байсан. Хүрээ гэдэг маань хүрээлж буухын нэр. Нийслэл маань хүрээлж буусан “хотуудын хот” юм.
Нийслэлд засаг захиргааны шинэчлэл хийх цаг нь болсон. Тэр дунд миний олон жил ярьсан зарим зүйл тусгалаа олсон байна лээ. Миний санаа гэхээс илүү адилхан санаа бодолтой хүмүүс байсан байхыг үгүйсгэхгүй. Одоо энэ хороодыг дугаарладаг хуарангийн социализмаас салмаар байгаа юм. Баянзүрх дүүрэг гэхэд 43 хороотой болчихлоо. Би хошигнож хэлдэг юм. Дүүргийнх нь засаг дарга ч будилахаар боллоо гэж. Тиймээс дугаарлах биш, оноосон нэр өгмөөр байгаа юм. 3-р хороо гэхгүй, “Сансар” хороо гэх мэт. Дугаарлалт бол хүн ам өсөөд ирэхээр сүүлдээ ямар ч авцалдаагүй тоо болчихдог. Жишээ нь, дөрөвдүгээр хороо томроод ирэхээр нь хоёр хуваагаад нэгийг нь 30-р хороо гэчихнэ. Яг хажууд нь 7-р хороо байх жишээний. Хэрэв оноосон нэрээр байсан бол Амгалан хороо байлаа гэхэд “Баруун Амгалан”, “Зүүн Амгалан” гээд л болоо. “Амгалан” хороо, “Цайз” хороо, “Шархад” хороо гээд байршлаар нь нэрлэчих юм бол хүн төөрөөд байхгүй болно. Орон нутагт аймгийн төвүүд, томоохон суурин газруудад хотын статус өгөх хэрэгтэй. Хотын статус өгч, тэнд ажиллах тамгын газрын бүтэц орон тоо, төсвийн эрх мэдлийг нь ямар зэрэглэлийн хот вэ гэдгээр нь жигдрүүлэх шаардлагатай. Тухайлбал, 20 орчим мянган хүн амтай бол 3-р зэрэглэлийн, 50 мянга бол 2-р зэрэглэлийн, 100-гээс дээш бол 1-р зэрэглэлийн хот гэх мэт зэрэглэх хэрэгтэй. Тэгэнгүүт, нийслэлийн дүүргүүдийн хилийн цэсийг дахин өөрчилж, хүн ам, газарзүйн байршлаар нь жигдрүүлээд, 2-р зэрэглэлийн хот болгох боломжтой болно. Ингэснээр хот төлөвлөлт, хөгжлийн бодлого жигд, төрийн үйлчилгээ хүртээмжтэй, эдийн засаг төсвийн эрх мэдлийг хөшүүрэг болгон бүсчлэлийг дэмжих боломжтой болох юм.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 50 хүртэлх хувийг хотууд буюу дүүргүүд захиран зарцуулдаг болвол тэд төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд нутаг дэвсгэртээ байгаа бизнесүүдийг үнэнээсээ дэмждэг болно. Эсвэл ашигтай ирээдүйтэй компанийг өөртөө татах гэж уралддаг болно. Одоо бол тийм инсентив, хөшүүрэг байхгүй учир бизнесийг дэмжинэ гэдэг нь зүгээр л хуурай лоозон болчхоод байгаа юм.
“20 минутын хот” болж байвал сайн л хэрэг, гэхдээ ер нь бол поп консепт. Хотын менежмент бол ерөнхий төлөвлөлтийнхөө дагуу дэд бүтцээ тэлж татаад, хувийн хэвшилд даатгах, эдийн засгийн оновчтой зохион байгуулалтыг буюу нягтаршлыг дэмжих ёстой юм.
Хүн ажилдаа заавал 20 минутанд явахыг дэмжих шаардлагагүй. Налайхад амьдардаг хүн 50 минут яваад Сонгинохайрхан дүүрэгт яг өөрийнх нь ур чадвар таарсан, сэтгэлд нийцсэн ажлаа хийх, тухайн байгууллага ч өөрт нь хэрэгцээтэй хүний нөөцөө ажиллуулдаг байж болно. Монгол хүн ам цөөтэй, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт ядмаг. Ийм тохиолдолд нийслэлийн хүн ам боломжит бүх ажлын байртайгаа аксес хийх боломжоор хангагдсан байх нь чухал. Аливаа хотын хөгжилд хамгийн чухал зүйл бол хүн амын өсөлт, эдийн засгийн тэлэлт байдаг. Гэтэл манай хотын удирдлага сүүлийн жилүүдэд хүн амаа өсгөхгүй байх, төвлөрлийн эсрэг нэрийн дор нэг хэсгийг нь хотоос гаргах, хөдөөнөөс оруулж ирэхгүй байх, эдийн засгийн оновчгүй зохион байгуулалтыг дэмжих бодлого баримталж ирсэн нь харамсалтай.
Хотын түгжрэлийн асуудал дээр би зөндөө л санаа, оноо хэлнэ. Манай Ардын намынхан чинь “дүлий” шүү дээ. Түгжрэлээ шийдье гэж байгаа бол нийтийн тээврийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүний тулд автобусны хүртээмж, цагийн хуваарь, цэвэр тохилог байдал, зөв, оновчтой маршрут чухал. Би Японд төрийн санхүүгээр сурч байсан. Төрийн санхүү дотор “Урбан планнинг” гээд хот төлөвлөлттэй холбоотой хичээл ордог байлаа. Тэгээд хот доторх гүүрэн гарц, олон давхар огтлолцолгүй замуудыг барьж байгууллаа гээд үр дүн багатай тухай судалгаа үзэж байлаа. Тайландын Бангкок хотод төвийн хамгийн түгжрэлтэй хэсгүүд дээр олон түвшний зам, гүүрэн гарц шинээр барьсан, тэгсэн түгжрэл бүр эсрэгээрээ нэмэгдсэн байдаг. Бид мянга зам, гүүр бариад автомашинаа хурдан явуулъя гэх тусам автомашины түгжрэл улам нэмэгддэг ийм хуультай. Түгжрэлийг яаж байхгүй болгох вэ гэхээр ерөөсөө л нийтийн тээвэр. Автомашинд зориулсан биш, явган хүнд зориулсан консепцтой хот болж байж түгжрэл буурна.
-Түгжрэлээс гарах гарц бол нийтийн тээврийг хөгжүүлэх. Гэхдээ нийтийн тээврийн салбарт шинэчлэл огт хийгдэхгүй байна?
-Нийтийн тээврийн салбарт либералчлал гэх юм уу, зах зээлийн зарчим одоо хүртэл үйлчлээгүй байгаа. Тийм болохоор хувийн хэвшлийн санаачлага гарахгүй байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлүүд нь татаас аваад амьдардаг. Тэндээс менежментийн шийдэл, сайжруулалт хийх санал санаачилга гарахгүй. Шугамын орлогоо ч нэмэгдүүлэх хүсэл сонирхолгүй, жолооч нар нь бэлэн мөнгө халааслаад явж байгаа нь дампуурлын тод илрэл. Мэдээж, нийтийн тээвэр тэрчигтээ ашигтай ажилладаг салбар биш. Улаанбаатар хот доторх маш олон маршрут дотроос ашигтай ажиллах цөөн маршрут байгаа. Хүртээмжтэй байх үүднээс уулын энгэр рүү ч автобус явуулах шаардлага гарна. Тэгэхээр ямар зарчим үйлчлэх ёстой вэ гэхээр энэ маршрутуудаа дуудлага худалдаанд оруулаад компаниудад нээлттэй өрсөлдөх боломжийг нь олгох ёстой.
Монголд нийтийн тээврийн хэрэглээ 24 хувьтай байна. Үлдсэн нь хувийн машинаа унадаг гэсэн үг. Улаанбаатар яадгаа алдсан том хот биш. Манайхаас илүү олон хүн амтай хот дэлхий дээр олон байна. Токио, Дели, Шанхай 30-аад сая хүн амтай хэрнээ түгжрэлээ шийдээд л байгаа. Гэтэл бид нар 1.5 саяулхнаа байж их, дээд сургуулиудаа гаргамаар байна, хүн амаа хөөж туумаар байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ зүгээр л менежмент хийж чадахгүй байна, ажлаа хийж чадахгүй байна. Хүн тээврээ яаж сонгодог юм бэ гэвэл гурван зүйлээр сонгоно. Нэг нь үнэ, өндөр үнэтэй байвал суухгүй. Хоёр дахь нь хурд, автобус удаан байвал бас сонгохгүй. Гурав дахь нь ая тух. Чихэлдсэн заваан автобусанд бас хүмүүс суухыг хүсэхгүй. Мэдээж, хүмүүсийг хүчээр автобусанд суулгана гэж байхгүй. Автобусанд суух сэдлийг нь төрүүлэх, тэр сонголтыг нь олгох хэрэгтэй. Автобусанд хүмүүс суудаг болсноор өнөөдрийн замын ачаалал тав дахин буурна. Нийтийн тээврийн салбар дампуурч, шударга ажил хэрэгч хүмүүсээр биш хулгайчдаар дүүрсэний илрэл нь ногоон автобусны “ногоон идээ хагарсан” хэрэг байсан.
БУСДААС ХАРААТ, ХАЛАМЖ ГОРЬДСОН, БИЕ ДААГААГҮЙ, СУЛ ДОРОЙ МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ БҮТЭЭЖ БАЙНА
-Шулуухан хэлэхэд МАН түгжрэл бууруулна гэж хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулсан. Утааг багасгана гэж их наядыг үрсэн. Төрийн оролцох тусам эсрэгээрээ утаа багассангүй, түгжрэл буурсангүй. Эцэст нь энэ бүхний буруутан нь хувийн хэвшил болж хоцордог?
-Үнэн. Жишээлбэл, гурилын үнийг бууруулна, орон сууцны үнийг хямдруулна гэж Засгийн газар ярихын хэрээр эсрэгээрээ гурилын үнэ өслөө. Орон сууцны үнэ тэнгэрт хадаж байна. Зах зээлийн жамаар явах ёстой зүйлд төр оролцоод ирэхээр юмны үнэ өсдөг. Тэр болгоны буруутан нь хувийн хэвшлийнхэн болж “нүдүүлдэг”. Уг нь үнийг зах зээл тогтоох ёстой. Зээлийн хүү нь өсч, долларын ханш нэмэгдэж байгаа бол Засгийн газрын бодлого буруу байгаагийн илрэл. Төр бизнест хэт оролцох тусам бизнесийн орон зай хумигдаж байна. Тав, арван хүн цалинжуулаад тов хийтэл бизнес хийж байсан хүмүүс сүүлйин үед шантарсан. Болж өгвөл гадагшаа гарахын түүс болж байна. Монгол бизнес эрхлэх орчин үнэхээр алга. Үүнийг М.Тулгат гэж хүн шүүмжлээд байгаа юм биш, энийг дэлхийн олон улсын индексүүд бас нотолж байна. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр сүүлийн найман жилд 14, 15 байраар ухарсан. Шинэ бизнес эхлүүлье гэхээр эрх чөлөө нь хязгаарлагдмал байна. НДШ дээр өргүй аж ахуйн нэгж алга.
-Монголын бизнес эрхлэгчид өнөөдөр МАН-тай л муудаж болохгүй гэсэн айдастай амьдарч байх шиг, тийм үү?
-МАН-д хадаг барьж очсон бизнесийнхэн нь томордог, эсрэгээрээ МАН-ыг шүүмжилсэн нь өмч хөрөнгөө хураалгуулдаг болсон. Үндэсний бизнес эрхлэгчдээ баривчилж байгаа нь сайны дохио биш. Дотоодын хөрөнгө оруулагчдаа дээрэмдэж байгаа улсад гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, улстөрчид нь уймраа улсад хэн ч орж ирэх билээ.
Ийм эрсдэлтэй ийм тогтворгүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагч орж ирэх нь битгий хэл дотоодын бизнес эрхлэгчид хүртэл үнэхээр халширч, үсээ зулгааж байна шүү дээ. МАН нэг амаараа иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ гэж амлаж, нөгөө гараараа баян иргэддээ “буу тулгаж” байна.
Хоёрдугаар асуудал, татварын дарамт Монголд үнэхээр их байна, өндөр байна. Эрх баригчид бүх төрлийн татварыг бууруулна гэж амласан, өнөөдөр бүх төрлийн татвар нэмэгдсэн байна. Аж ахуй эрхэлдэг хүмүүст НӨАТ, ААНОАТ, НДШ асар хүнд тусдаг. НДШ-д 26 хувьд хүрсэн нь зүгээр л дээрэм. Цаана нь төрийн албаны хүнд суртал, дарамт, шат, шатны авлига гээд нүдэнд харагдахгүй зардал асар их. Данхайсан том төр, энэ олон яам агентлаг, сайд, энэ том төрийн алба, энэ том төсвийг хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ үүрээд сөхөрч унаж байна. Төсвийг бүтээмжгүй бүтээн байгуулалт, хөшөө дурсгал, хүн явдаггүй газар баахан асфальт зам тавиад үрж, барж байна. Хэнтийн төсөв бусад 7 аймгийн төсөвтэй тэнцэж байна.
-Төсвийн хуваарилалт үнэхээр шударга бус. Гахай илүү тэгш эрхтэй гэж энэ байх?
-Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гарахаараа тэр аймаг руу Монгол Улсын хамаг төсөв орж байдаг. Тэндээс Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гарахгүй бол Монгол хүн биш ч юм шиг. Ийм замбараагүй, шударга бус, эрээ цээргүй төсвийн хуваарилалт, ийм төрийн бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын төсөв 2016 онд 9 их наяд байсан. 2024 оны улсын төсөв 27 их наяд болж, гурав дахин томорсон байна. Жил болгон 2-3 их наядын алдагдалтай төсөв баталж байна. Алдагдалтай төсөв батлах нь олон сөрөг үр дагавартай. Нэгдүгээрт, авлигыг цэцэглүүлдэг. Хоёрт, төсөв томрох тусам хөшөө дурсгал, соёлын ордон баахан цемент зуурдаг болсон. Энэ болгоны цаана 10 ба түүнээс илүү хувийн цавчаа явж байгаа. Гуравт, төсөв томорч, төрийн эрх мэдэл нэмэгдэж байгаа нь хувийн хэвшлийн орон зайг булаагаад, хэдэн дарга нар л энэ улс орныг мэддэг болж байгааг илтгэнэ. Үүний ар цаана ахиад даргын хулгай яригдана. Яагаад нүүрсний, ногоон автобусны, янз бүрийн сангуудын хулгай гараад байгаа юм гэвэл энэ төсөв чинь өөрөө томроод хулгайчдын “үүр овоохой” болсон байна. Гуравт, төсөв томорч, Засгийн газрын зардал нэмэгдсэнээр инфляцийн дарамт үүсч байна. Үүний эсрэг Монголбанк бодлогын хүүг чангалахаас аргагүйд хүрнэ. Бодлогын хүү 12 хувьд хүрсэн нөхцөлд арилжааны банкны зээлийн хүү өндөр байхаас аргагүй. Алдагдалтай төсвөө нөхөхийн тулд Засгийн газрын бонд гаргана. Энэ бонд нь хувийн хэвшилд олдох байсан санхүүгийн эх үүсвэрийг булаагаад авчихаж байгаа юм. Зээлийн хүү өндөр байхыг төр өөрөө өдөөж байна гэсэн үг.
Бас нэг зүйл нь хөдөлмөрийн зах зээл маань социализмаараа байна. Манай хөдөлмөрийн хууль үндсэндээ ажилтнаа хамгаалах ,ард түмэнд таалагдах нэрийн дор ажил олгогчоо чангалдаг. Хөдөлмөрийн хуулийн харилцаанаас болоод ажил олгогчдоо үнэхээр хашрааж байгаа.
-Хавтгайрсан халамж Монголын эдийн засгийг сорж байна. Ажил хийхгүйгээр халамж аваад амьдрах сонирхолтой иргэд улам олон болж байна. Энэ нь улстөрчдөд ашигтай байдаг байх л даа?
-Монголын 3,5 сая иргэний хоёр сая илүү нь янз бүрийн халамжийн хөтөлбөрт хамрагдаж байна. Зарим нэг нь давхардуулаад авч байна. Энэ бол халамж хавтгайрсны илрэл. Нийгмийн хамгааллын болон нийгмийн даатгалын тогтолцоогоо өөрчлөх үнэхээр шаардлагатай. Хавтгайрсан халамж хүмүүсийн ажил хийх хүсэл сонирхлыг байхгүй болгож байна. Нэг хүн гурван халамж авахаар хийхгүй байсан ч амьдарч болоод байна. Өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явах, өөрөө өөртөө эзэн болох хүсэлгүй болж байна. Нэг ёсондоо амьдрах чадваргүй монгол хүмүүсийг олноор нь үйлдвэрлэж байна шүү дээ. Монгол хүний чанарыг байхгүй болгож байна, Монгол Улсын дархлааг алдагдуулж байна. Хүчтэй, боловсролтой, ашиг орлоготой бие даасан, хөдөлмөрч, чадварлаг монгол хүмүүсийг биш бусдаас хараат, халамж горьдсон, бие даагаагүй, сул дорой монгол хүмүүсийг МАН бүтээж байна. Үнэхээр харамсалтай.
ЭРХ ЧӨЛӨӨ ЯЛАХ УУ ЭСВЭЛ ДАРАНГУЙЛАЛ ЯЛАХ УУ ГЭСЭН СОНГОЛТЫН ӨМНӨ БҮГД ЗОГСОЖ БАЙНА
-АН-д сүүлчийн удаа найдлага тавьж байгаа иргэд цөөнгүй байна. Энэ нь АН-ын төлөө гэхээсээ нэг ёсондоо эрх чөлөөний төлөө хийж буй сонголт нь гэж харж байна?
-Ардчилсан тогтолцоотой орны иргэдийн хувьд өнөөдрийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус, төр засгийн байр байдалд шүүмжлэлтэй байгаа бол сонгуулиар хариуцлага тооцох боломжоо ашигладаг. Тогтмол ус өмхийрдгийн адил, асуудалтай байхад өөрчлөлт оруулахгүй, солихгүй бол улам л ялзарч өмхийрнө. Гэвч нэг нам дангаар удаан засаглах тусам байр сууриа улам бэхжүүлж, төрийн бүх аппарат, төсөв мөнгө, хэвлэл мэдээлэл, цагдаа хууль хүчнийг ашиглан ноёрхлоо мөнхийн тогтоох эрсдэл нэмэгдэнэ. Сонгуулийн хариуцлага тооцох боломжгүй болж эхэлбэл улс орон цаашаагаа дарангуйллын зам руу орно гэсэн үг. Энэ удаагийн сонгууль Монгол орны цаашдын хувь заяаг шийдэх чухал хариуцлагатай сонгууль болно. Аль ч нам адилхан гэдэг суртал ухуулга бол МАН-д ашигтай суртал ухуулга. Учир нь итгэл алдарсан сонгогчдыг мөнгөөр, айдсаар өөрийн болгох амархан юм. Олон янзын мэдээлэл дунд төөрч будилаад сонголт хийхэд хэцүү байлаа гэхэд ядаж л сонгуулийн хариуцлага тооцох, өөрчлөлт оруулах хувилбарыг сайтар бодолцоорой гэж хэлмээр байна.
-Зөвхөн МАН ч биш танай АН дотор ч ардчиллын заналт дайсан цөөнгүй бий шүү дээ?
-Улс төрийн нам нь тодорхой үзэл баримтлал, үнэт зүйл дээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл. АН-ын үзэл баримтлал нь том төрийн эсрэг байдаг. Хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт эдийн засгийг хөгжүүлдэг. Хүний эрхийг тунхагладаг нам.
Нуугаад яах вэ, манай нам дотор АН-ын үзэл баримтлалын эсрэг явдаг хүмүүс бий. Үзэл санаагаа ойлгоогүй, явцуу эрх ашигтай хүмүүс байгаа. Мэдээж, нам богинохон хугацаанд бие организм нь солигдоод “гоё” болно гэж хэзээ ч байхгүй.
АН-ыг шинэчлэхэд бодлого хэрэгтэй, манлайлал бас чухал. Баруун төвийн үзэл баримтлалтай институци болоход тодорхой хугацаа шаардагдана. Үнэндээ харизмтай, баруун төвийн үзэл баримтлалтай манлайлагч төрөхөд тодорхой золиос ч гарах байх. Олон удаа засгийн эрх авсан болохоор МАН мөнгөтэй байна. Мөнгөөр, төрийн машинаар бүгдийг шийдэж байна. Сөрөг хүчнээ барьцаалж, айлгаж байна. Ардчилсан намыг сөрөг хүчнийхээ үүргийг тод, хүчтэй илэрхийлж гүйцэтгэж чадахгүй байгаа нь үүнтэй ч холбоотой байна. Төрийн цагдаа, шүүх бүгд МАН-ын талд ажиллаж байна шүү дээ.
-АН-ын хувьд ч гэсэн үхэх үү, сэхэх үү гэдгээ харуулах сүүлчийн сонгууль болох юм биш үү. Танай нам дараалан гурав ялагдвал улс төрийн тавцангаас бүр мөсөн арчигдаж магадгүй?
-Ардчилсан нам энэ сонгуульд заавал ялах ёстой. АН ялж байж Монгол Улсын тусгаар тогтнолд аюул нүүрлэхгүй. Нөгөө талаар Ардчилсан намд үзэл санаа ялна гэж би итгэдэг. АН баруун төвийн үзэл баримтлал дээрээ бат зогсохоос өөр аргагүй. АН өөрчлөгдөж чадвал Монголын улс төр, эдийн засаг өөрчлөгдөнө. Монгол Улсын аюулгүй байдал баталгаажина. Улс эх орныхоо төлөө АН-ын хувьд ялагдах эрхгүй тулаанд орж байна.
TiffanyThomas 2024-06-03 45.81.136.24
Харуулах боломжгүй.
SherryJohnson 2024-06-03 46.8.23.87
Харуулах боломжгүй.
TheresaSagdalen 2024-06-03 46.8.157.251
Харуулах боломжгүй.
ToriDaniels 2024-06-03 188.130.136.174
Харуулах боломжгүй.
AmandaBoyd 2024-06-03 109.248.13.187
Харуулах боломжгүй.
LizHart 2024-06-03 46.8.23.132
Харуулах боломжгүй.
AmySandoval 2024-06-03 188.130.129.197
Харуулах боломжгүй.
JillMartinez 2024-06-03 46.8.17.105
Харуулах боломжгүй.
StaceyTan 2024-06-03 45.81.136.103
Харуулах боломжгүй.
SashaWilliams 2024-06-03 95.182.124.71
Харуулах боломжгүй.
SusanLee 2024-06-03 45.90.196.51
Харуулах боломжгүй.
LauraBarlow 2024-06-03 46.8.22.205
Харуулах боломжгүй.
MeghanJohnson 2024-06-03 188.130.137.158
Харуулах боломжгүй.
HeatherBryant 2024-06-03 188.130.128.57
Харуулах боломжгүй.
DalmaJusto 2024-06-03 45.84.177.101
Харуулах боломжгүй.
JenniferChristensen 2024-06-03 45.87.252.232
Харуулах боломжгүй.
LindsayRoss 2024-06-03 188.130.142.79
Харуулах боломжгүй.
AshleyRodriguez 2024-06-03 46.8.111.96
Харуулах боломжгүй.
BarbaraBaker 2024-06-03 109.248.143.91
Харуулах боломжгүй.
AmyRoss 2024-06-03 46.8.213.111
Харуулах боломжгүй.
KaylaReeves 2024-06-03 46.8.110.88
Харуулах боломжгүй.
KaylaJohnson 2024-06-03 188.130.129.164
Харуулах боломжгүй.
SarahBrown 2024-06-03 109.248.166.231
Харуулах боломжгүй.
MiaColbert 2024-06-03 46.8.57.58
Харуулах боломжгүй.
KarenGalvan 2024-06-03 109.248.139.155
Харуулах боломжгүй.
SandraSanchez 2024-06-03 46.8.222.201
Харуулах боломжгүй.
BrendaAlexander 2024-06-03 109.248.204.194
Харуулах боломжгүй.
AnaBell 2024-06-03 109.248.205.43
Харуулах боломжгүй.
ChantelleVance 2024-06-03 188.130.137.87
Харуулах боломжгүй.
KarenBryant 2024-06-03 46.8.110.181
Харуулах боломжгүй.
MichelleStokes 2024-06-03 45.86.0.107
Харуулах боломжгүй.
JennaGarcia 2024-06-03 188.130.210.36
Харуулах боломжгүй.
TracyEvans 2024-06-03 109.248.142.132
Харуулах боломжгүй.
MaryWilliams 2024-06-03 188.130.189.39
Харуулах боломжгүй.
BlancaThecollegeplace 2024-06-03 109.248.204.81
Харуулах боломжгүй.
SaraAustin 2024-06-03 185.181.245.55
Харуулах боломжгүй.
AngieJones 2024-06-03 46.8.23.194
Харуулах боломжгүй.
DaphneSimmons 2024-06-03 46.8.212.29
Харуулах боломжгүй.
HeidiMitchell 2024-06-03 46.8.23.142
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-06-03 68.5.4.90
Энэ нэг ам байвал юу ч ярьж болноо гэдэг ойлголттой нөхөр улсаа удирдаж засах нь бүү хэл намаа ч төвхнүүлж чаддаггүй балайнуудад хэнитгэж төр бариулах вэ даэ биеэ засаад гэрээзас намаа зас тэгээд бур бур тэр үед бодолцоёо
ShannonJohnson 2024-06-03 188.130.189.247
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-03 66.181.183.239
Мундаг залуу байнөө аргагүй боловсролтой залуу байна. Ийм залуус төрд гарч байж улс орон хөгжинө.
IngridMoore 2024-06-03 46.8.17.244
Харуулах боломжгүй.
ElaineCantrell 2024-06-03 45.15.73.244
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-03 139.5.219.105
Одоо ажиллаж байгаа шүүгч нарын 50 хувийг Элбэгдорж, 20 хувийг Баттулга, 20 хувийг Хүрэлсүх томилсон тухаймэдээ гарсан. АН- ын 2 Ерөнхийлөгчийн шүүгч нар МАН-д үйлчлэнэ гэж юу байхавдээ.Харин ч Оюун-Эрдээн шүүхийг шүүмжлээд яаж ччадахгүй баыйга ашүү дээ. ТУЛГА ИНГЭЖ ИЛТ ХУДЛАА ЯРЬЖ БОЛОХГҮЙ.
Зочин 2024-06-03 103.57.92.243
Ардчиллыг өмчилдэггүй юм. Тэр тусмаа хэдэн хулигаанууд АН нэр өөртөө өгснөөр ардчилагч болчихдгүйг өөрсдөө ч, түүх ч баталлаа. АНархиуд коммунизмаар улс төр хийх чинь дэндүү хоцрогдсон. Ард түмэн хэн болохыг чинь ойлгосон тул бүү горьд, хараарай
TinaJones 2024-06-03 46.8.23.85
Харуулах боломжгүй.
50%-ын төлөөө..... 2024-06-03 202.126.88.185
АН ядад 50% суудал авчаасай. Дан МАН горьгүйэээ….
тэр ялна 2024-06-03 192.82.92.204
Зөв залуу байна даа, дэмжнээ
TrinaHamm 2024-06-03 188.130.211.230
Харуулах боломжгүй.
Чөлөөт сонгогч Ш.Раднаа:СӨРӨГ НАМ, ЭВСЛҮҮД ИХ ХҮЧ ЧАРМАЙЛТ ГАРГАЖ БЙЫЖ ДАРХАН АВАРГА МАН-ЫГ СЭЛГЭЭНИЙ САНДАЛД СУУЛГАХААР БАЙНА ШҮҮ 2024-06-03 139.5.219.105
АН ялах тухай ярина гэдэг бол эсвэл заль мэх, эсвэл нөхцөл байдлыг бодитой дүгнэх чадваргүй хүмүүсийн яриа.АН аль болох олон судал авахыг хичээх хэрэгтэй.ХҮН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ МӨН АДИЛ ОЛОН СУДАЛ АВАХЫГ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ.Ингэж чадвал МАН-ыг 50 хүрэхгүй суудал авахуулж, бусад намууд эвслийн ЗГ байгуулж МАН-ыг сэлгээний сандалд суулгаж болох талтай.Яг Польш шиг. Гэхдээ энэ хувилбар биелэгдэх магадлал тун бүрхэг байна. МАН нэр дэвшүүлэхдээ хариуцлагатай, бодлоготой хандлаа шүү
Нэргүй 2024-06-03 122.201.31.8
Юү үнэн тэр үнэн
Нэргүй 2024-06-03 66.181.187.59
хаана бнаа, тэр шударга ёс чинь. Тулгат үнэн ярьжээ. Хамгийн гол нь хууль шүүх, цагдаа эгэл ардад ээлтэй байх ёстой юм.
Харьцуулагч 2024-06-03 49.0.139.175
Манай нэг том намын нэг манлай ярьж байгааг ээ, хүзүүгүй гэдэг ардчилэгчийн бүтээсэн тогтоцоодоо, гэхдээ шүүх, цагдаагаар дамжуулж хуульт тогтолцоог нулимах уу, за үүнийг гаргаж болохгүй юм байна шүү, сайн харж ав…
Оу 2024-06-03 202.126.91.163
Идэж уух, луйвардахын үүд нээх эрх мэдлийн төлөөх тулаан.
Нэргүй 2024-06-03 139.5.217.176
ТУЛГАТАА, АМЖИЛТ ХҮСЬЕ. ЭДИЙН ЗАСГИЙН ТООНУУДАА САЙН ХАРЬЦУУЛААРАЙ. МАН-ЫН ҮЕД ЮМНЫ ҮНЭ ХАДАНД ГАРЧ ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР МУУДАЖ, МОНГОЛЧУУД ЯДУУРДГИЙГ ЗААВАЛ ЯРЬЖ БАЙ. ХАРИН АН ЗАСАГЛАСАН ЦӨӨН ЖИЛД ИНФЛЯЦ БУУРСАН БАЙДАГ ЮМ ШҮҮ. МАН-ЫН ҮЕД АЖИЛ ЭРХЛЭЛТ ТҮҮХЭН ДООД ТҮВШИНД ХҮРДЭГ НЬ МАН ДАНДАА ТӨСВӨӨР ДАМЖУУЛЖ МӨНГӨ ИДДЭГ БА ХАРИН ХУВИЙН ХЭВШИЛД, АЖИЛ ОЛГОГЧ НАРТ ЯМАР Ч ДЭМЖЛЭГ ОЧДОГГҮЙ, ХАРИН Ч АСАР ИХ ДАРАМТ ШАХАЛТ ҮЗҮҮЛДЭГ. МАН-ЫН ҮЕД АВИЛГЫН ИНДЕКС ДАНДАА МУУДАЖ ХОЙШОО УХАРДАГ.
ЗОЧИН 2024-06-03 59.153.113.109
….намынхаа нэр төрийг сэхэхээргүй болгосон ЭБЭ+ҮҮЛ+ЭРДЭН..гм. өөрсдийн бодлогоо биелүүлж чадахгүй 3₮ жил бужигнаад одоо ч бутархад бэлэн болгосон тэр үйлийн үрийнхээ өгөөжийг та нар л үүрэх болжээ…та нар 34 жил дотроо+гаднаа хэрүүлдэж, бусдаас л өө хайсаар лзарсанаа мэдэв үү….яагаад залуусынхаа замыг таглаад байгаа юм бэ..хөрөнгө нь баруунаас+ЭБЭ-ээр дамждаг болоод тэр үү..үгүй дээ залуусаа Ан -ыг мангалын ард түмэн дэждэг харин тэр их дэмжлэгийг хөсөрдүүлсэн ..ЭБЭ,ҮҮл .чи ч орно ..
ЗОЧИН 2024-06-03 223.38.79.79
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-03 139.5.218.146
Энэ амьтан бас л буруу сэтгэдэг болчихсон хөөрхий юм байна. АН-ын "аллуурчдыг" олж харах нүдгүй, бүх зүйлийг нөгөө МАН руу чихэж ойлгоод, зөвхөн МАН-ыг л муулж сөнөөх чиг бариад байдаг. Өөрийн намын булхайг мэдэрдэг ч үгүй бөгөөд Монголын төлөө юу ч хийж чадахгүй н**ш бололтой.
ЗОЧИН 2024-06-03 223.38.79.79
Харуулах боломжгүй.
ТУЛГА ХҮҮД 2024-06-03 202.179.27.203
ТАНАЙ НАМЫН АХ НАР БҮХЭЛ БҮТЭН СИСТЕМ, НАМ ,ТӨРИЙН ЭСРЭГ ЗОРИГЛОН БОСЧ ЭРСЛЭН ТЭМЦЭЖ НИЙГМИЙГ ӨӨРЧИЛСӨН ТҮҮХТЭЙ . ТА БҮХЭН НАМ ДОТРОО УЧРАА ОЛЖ ЧАДВАЛ ЭНЭ БАЙТУГАЙГ ДАВААД ГАРААД ИРНЭ ШҮҮ ДЭЭ… АРДЧИЛСАН НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БҮХ ХҮИЙ ДОТОР АСАХАД БЭЛЭН ОЧ БАЙДАГ ШҮҮ… ОДОО ТА БҮХЭН ӨӨРСДӨӨСӨӨ Л НАМ ДОТРОО УЧРАА ОЛЖ АЛДААГАА ЗАСАХ ҮЛДСЭН… ТАНАЙ НАМД БҮХ НӨӨЦ БОЛОМЖ БИЙ. … ЭХЛЭЭД ХУЛГАЙЧ НАРААСАА САЛ… НААД СОНГУУЛАА ӨНЖВӨЛ БҮР САЙН…. УС ТОСООРОО ЯЛГАРАХ БОЛНО Ш…
Нэргүй 2024-06-03 59.153.115.96
MAN buh yamaa orosoos huulbarlaj bn,ideh ulaan hoolionoos uur yamgui malnuud ih guaglaldaj bn
Нэргүй 2024-06-03 59.153.114.172
Эхлээд тэр хөшигний араас АН-ыг чинь удирдаад байгаа Элбэгдоржийнхоо өмнөөс салаавч өгчих. Чадахгүй бол зүгээр л дуугүй чацга царайлаад явж бай.
Зочин 2024-06-03 202.179.18.253
Төрийн цагдаа, шүүхийн оролцоогүйгээр иргэд соногчид бүгд МАН-ыг тэртээ тэргүй дэмжих нь улам бүр тодорхой болж байна. АН-ын нэр хүндийг унагаж байгаа М.Тулгат, Ч.Өнөрбаяр нарын зэрэг нөхөд сүржин мэдэгдэл, ярилцлага хийхээс хэтрэхгүй. Ч.Сайханбилэгийн өрөөсөн дугуйнууд ……………
Нэргүй 2024-06-03 66.181.160.70
Ишш
зочин 2024-06-03 202.9.46.129
Элбэгдорж, Баттулга 2- ын шүүгчид чинь хулгай, дээрэм, авилгын хамаг том том гэмт хэргүүдийг гацаагаад, хэрэгсэхгүй болгоод, хэрэгтнүүдийг гадагш нь зугтаалгаад, эсвэл 10 жилээр сунжруулаад Монгол улсыг хорлоод байгааг чи харахгүй байна уу? Мал аа…. МАН- ковидийн хүндрэл, геополитикийн сөргөлдөөн,дайн зэргээс үүссэн ихээхэн бэрхшээлийг хохирол багатай даван туулж, сүүлийн ганц жилд багагүй зүйл хийж, иргэдийн итгэл хүлээх чадвартай улс төрийн хүчин гэдгээ нотолсон шүү, үнэниг ярь
Нэргүй 2024-06-03 103.9.90.100
ганц ч удаа халамж, тусламжинд хамрагдаж үзээгүй, дундаж давхаргын, үзлэ бодолдоо үнэнч 45-50 орчим насны иргэдийн итгэл найдварыг алдсан нам. Бид 18, 19-тэй ббайхдаа ардчилалд итгэж байсан. Гэтэл бид ядуурч, ардчилал гэсэн нөхдүүд баяжаад танигдахгүй болсон. Түүхэн зургууд, бичлэгийг одоогийн байгаатай харьцуулж харахад үнэн гомдмоор
JamieCole 2024-06-03 109.248.129.172
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-03 202.179.27.196
Зөв зүйл ярьжээ. Амжилт хүсье.
Нэргүй 2024-06-03 66.181.161.129
АН нь байна уу МАН нь байна уу.. харин чи л биш шүү !
Нэргүй 2024-06-03 103.168.34.202
ТЭНЭГ ГӨЛӨГ МИНЬ ДЭЭ БИ АН-Н ГИШҮҮН ХЭЗЭЭЧ ХҮЗҮҮГҮЙД САНАЛАА ӨГӨХГҮЙ… ЧИ ЯЛАГДАНА БӨӨС БЛОНО ЗАА МАЛ МИНЬ.. ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЭД БОДЧИХСОН ХҮҮР ВЭ…
Нэргүй 2024-06-03 59.153.115.96
cham shig tenegiin sanal yamarch hereggui,arhia gudraad hevtej bai
Нэргүй 2024-06-03 103.168.34.88
Нам гэдэг бодлогоор улсаа хөгжүүлдэг. Фракцаа ч учрыг нь олохгүй болчихсон АН д амьдралаа даатгуулдаг тэнэг хүн мэр сэр байх л байх. АН ынхан эхлээл жаахан оюунлаг, улс төрийн соёлтой өөртөө дүгнэлт хийх чадвартай болсон нь дээр.
Нэргүй 2024-06-03 103.111.68.3
uhsen baasniii tulaaaan ba haha
Дэл 2024-06-03 202.55.188.102
Hog
Нэргүй 2024-06-03 66.181.177.206
Жижиг, мөнгөгүй төр гэж юу байхав. Үгний буруу сонголт, эсвэл буруу орчуулга. Big governance, small governance гэж эдийн засаг болон бас бус юманд төрийн их оролцоо, бага оролцоо гэж л байна. Том төр, жижиг төр гэсэн ойлголт байхгүй. Жижигхэн төр гэж яг юу юм? 10 гишүүнтэй парламент 3 яамтай ЗГ уу? тийм хачин юм байхгүй. Аварга том хувийн сектортой улс мэдээж татвар хангалттай тушаана биз.
зочин 2024-06-03 66.181.185.10
Сонгуульд ялахын тулд улс орон ард иргэдийнхээ төлөө зүтгэж,тодорхой зүйлүүд бүтээж, тэдний итгэлийг олох хэрэгтэй, Ядаж МАН-ын нөхөд шиг зүтгэ,Тэд ковидийн хүндрэл, геополитикийн сөргөлдөөн,дайн зэргээс үүссэн ихээхэн бэрхшээлийг хохирол багатай даван туулж, сүүлийн бараг ганц жилд багагүй зүйл хийж, иргэдийн итгэл хүлээх чадвартай улс төрийн хүчин гэдгээ муугүй харууллаа ,Бусдыг үндэсгүй муулж ,нэр төрийг нь бохирдуулж,гүтгэж гүжирдэж байж,иргэдийг хуурч,төрийн эрх булаах оролдлого хийх буру
Нэргүй 2024-06-03 103.71.101.60
Энэ М.Тулгат АН -ын дарга болсон бол ёстой АН ялах нь гарцаагүй байлаа. Эрүүл үзэл санаа тээдэг залуу.
Иргэн 2024-06-03 59.153.114.172
Эрүүл үзэл санаатай хүн байсан бол манай АН юун дээр алдаад байна гэдэгтээ аль хэдийнээ дүгнэлт хийгээд намаа өөд нь татахын төлөө явах байсан. Ухаантай хүн хүний алдаан дээрээс ойлгодог, ухаангүй тэнэг бол өөрөө алдаад ч ойлгодоггүй гэдэг үнэн үг бий шүү.Хүний нам энэ тэрд буруугаа тохоод өөрсдөө ямар ч хариуцлага үүрэхгүй гарна гэж бодож байгаа бол санасны чинь гарз
Нэргүй 2024-06-03 202.179.26.147
Ялах тухай яриад нэмэргүй ээ одоо байгаа дээрээ ганц хоёр суудал нэмж авхаа л бод .
Чөлөөт сонгогч Ш.Раднаа: АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ АРДАД ХАМААГҮЙ ЮМ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТ ОЛОН ТҮМЭНД ТӨРСӨН НЬ ЮУТАЙ ГАСЛАН 2024-06-03 139.5.219.105
Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг, Удаанжаргал нарыгаа санал хураахаас өмнө авчирвал АН хэдэн суудал нэмж авна. Үгүй бол АН бага санал авна.Хурцыг нэр дэвшүүлнэ гээд байгаа намыг хэн дэмжих юм? Баярцогт ч дүүрч.Ерэн онд хүмүүс шинэ нийгмээс их зүйл хүлээж байсан. Харамсалтай нь тэр хүлээлт талаар болж, цөөн хүнд нийгмийн баялаг төвлөрч, баян ядуугийн ялгаа хэтэрсэн.
Нэргүй 2024-06-03 59.153.115.96
chi hoishoo yavj bool hii
иргэн 2024-06-03 202.131.227.82
УГААСАА ЯЛНА.
Нэргүй 2024-06-03 66.181.189.94
Угаасаа ялагдана даа. Тодорхой юманд дэмий хөрөнгө мөнгө үрэх хэрэггүй л байгаа юм.
иргэн 2024-06-03 124.158.122.242
энэ Энхманлай Газрын харилцааны Ерөнхий газрын хамаатангийн дүү нь Батбаясгалан хүртэл 100 айл дахь газрыг 10 жил юу ч хийхгүй ба түүн дээр хамтын ажиллагааны гэрээгээр Оросын ГХО -тай компаниар сууриа татуулаад БЗД ийн шүүхээр газар гэрээгээ хүчингүй болгож ГХО-чидыг хохироож байгаа явдал нь хөрөнгө оруулагчдийг үргээж байна. Уг нь 2 жил юуч тухайн газар дээр хийгээгүй бол Нийслэл газраа эргүүлэн авдаг журамтай байдаг ч энэ нь дарга нарын хамаатан садангийн дүү нарт хамаарахгүй бололтой.
Нэргүй 2024-06-03 66.181.181.107
МАН ЯЛАХААС АЙХ БИШ ӨВЛИЙН УТААНААС АЙЖ БАЙНА
Нэргүй 2024-06-03 74.15.22.48
Тийм, завxарсан юм
Нэргүй 2024-06-03 74.15.22.48
Баттулга, Баярцогт гээд xууччуулаасаа нэгийг ч оруулаагүй бол бас ч шаанс байсан, одоо шаансгүй ээ, нөгөөx л баxь байдгууд
зочин 2024-06-03 59.153.112.149
АН буруугаа хүлээх чадваргүй хулгайч луйварчидтай тэмцэж улс орноо хөгжүүлэх ард иргэдээ ядуурлаас ангижируулах хүсэлгүй баяжих идахийн угшилтай шуналт бэртэгчингүүд ,,,
zochin 2024-06-03 202.21.101.186
УГААСАА ЯЛАГДАНА. ГАНТӨМӨР ЖОНХУУ БАЙХАД ЯАЖ ЯЛДИЙН. ЗАЯАГҮЙ ЮМНУУД
Иргэн 2024-06-03 139.5.219.81
ХЭТ ИХ УЛС ТӨРЖДӨГ ӨӨРИЙГӨӨ ИХ ДӨВИЙЛГӨДӨГ ИНЭЭЖ БАЙГАА НЬ ЯРВАЙЖ БАЙГАА ЮМ ШИГ ХАРАГДДАГ
Азбаяр 2024-06-03 103.212.118.124
Энэ удаагын сонгуульд АН ялагдвал Монголчууд хойд солонгос лугаа болох нь гарцаагүй.
Нэргүй 2024-06-03 124.158.123.244
Хот нь метротой, пуужин, хиймэл дагуулаа хийчихдэг, төрийнхөн нь хулгай хийдэггүй улс болчихьол аятай юу даа.
сонгогч 2024-06-03 202.9.46.129
МАН ялбал Монгол улс хөгжлийн замдаа орно
Нэргүй 2024-06-03 107.122.177.73
женко батлага,шоронгийн янкан шулам авгай,наамбарвааны бор оймсны баас,хиншүү гамбаа,батзандан мэтийг хараад л ой гутаж байна….АН олигтой санал авч чадах юм уу даа….
Нэргүй 2024-06-03 66.181.179.134
битгий худлаа том ш**, та нарыг хүн нэгрчлэн гутааж байхад юү ч хийхгүй юм, ингэж ү****ц байж яаж ялахийн.
Зочин 2024-06-03 202.179.18.253
Улс төржсөн хоосон мөрөөдлөөр ялалт байгуулахгүй. УИХ-д бүлэгтэй байхыг л бод л доо. АН-ын нэр хүнд хэдийнээ унасан шүү дээ.
Нэргүй 2024-06-03 103.168.34.5
АН бодлого хэрэгжүүлж улс авч явхъах байтугай ганц фрхкцаа ч хэрүүлгүй шудрага аваад явж чадахгүй болчихож. Хуучнаасаа ч дор .
ЗОЧИН 2024-06-03 66.181.179.67
….бас л бусдад буруугаа чихээд..залуу минь ингэж ч өөрчлөгдөхгүй дээ!!!! Хамгийн гол нь та нарын хоорондоо эвдрэлцдэг харин бусдыг булаацалдана..яг ийм нөхцөлөөр худлаа зар тараадаг ЭБЭ,ҮҮ муулахдаа "ам нэгддэг" тийм л өвчлөлтэй нам бүлэг болсон шүү дээ..эрх мэдэл, тамга, сонгуулийн нэрсээ булаацалдаад бусдад тохно..ийм замаар 34 жил вчихаад дахиад л байдагтаа гэдэг чин та нар залуусаа гаргасангүй..
Бадарч тахар 2024-06-03 103.57.92.248
Шууд ёрөнхий сайдаар тавьчихад болох л залуу байгаа юм ! Данхаас илүү гарна уу гэхээс биш дутна гэж байхгүй !
Нэргүй 2024-06-03 202.70.34.98
Ялагдах нүхээ өөрсдөө ухчихлаа
Зочин 2024-06-03 103.215.14.4
Танайхыг хүчтэй сөрөг хүчин байгаасай гэж хүлээсэн, болж өгвөл ялчаасай гэж найдсан. Гэвч энэ удаад уучлаарай, ялагдах нь тодорхой харагдана лээ.