Уналтад орсон Монголын боксын холбоо

Уналтад орсон Монголын боксын холбоо

Уналтад орсон Монголын боксын холбоо

Парисын олимпийн эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын боксын шигшээ багийн дасгалжуулагч Л.Отгондалай, Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөв. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 кг-д Х.Бекнур нар тулалдсан бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар оролцжээ.

Нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал ганцаараа Парисын олимпийн эрхээ авсан. Тэрбээр эхний шатандаа Японы Микото Харадаг, дараагийн шатанд Канадын Скарлетт Делгадог, эрхийн төлөө Венесуэлийн Йохана Гомезыг тус тус ялж, олимпод оролцохоор болжээ. Түүнээс гадна эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ олимпийн эрх авахад тун ойртсон ч сүүлийн тулаандаа АНУ-ын Роской Хиллд ялагджээ.

ПАРИСЫН ОЛИМПИЙН ХОЁР ЭРХ АВЛАА

Харин мэргэжлийн боксоос завсарлага авч, сонирхогчийн боксдоо эргэн ирж, олимпоос медаль авах зорилготой байсан Э.Цэндбаатар эрхээ авч чадсангүй. Тэрбээр эхний шатандаа Вьетнамын Ву Тан Датыг, дараагийн шатандаа Туркменистаны Сапармырат Одаевыг тус тус ялсан ч гурав дахь тулаандаа Болгарын Радослав Росеновд ялагджээ. Тэмцээний дараа Э.Цэндбаатар ард түмнээсээ уучлалт гуйж, итгэлийг нь алдлаа гэв.

Ийнхүү Парисын олимпод Монголын боксын шигшээ багаас хоёр тамирчин оролцохоор боллоо. Тодруулбал, О.Есүгэн, М.Энхжаргал гэсэн хоёр эмэгтэй боксчин оролцохоор болов. О.Есүгэний тухайд Ханжоугийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа олимпийн эрхээ авсан бол М.Энхжаргал дээр дурдсанчлан олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс Парисын эрхээ авчээ.

Токиогийн олимпод Монгол Улсаас анх удаа эмэгтэй боксчин олимпийн эрхээ авч оролцож байлаа. Харин энэ удаад хоёр эмэгтэй боксчин оролцохоор болж байна.

Б.ЧИНЗОРИГИЙН ЭРХИЙГ ТАЙЛАНДЫН БОКСЧИНД ӨГӨВ

Угтаа Б.Чинзориг Ханжоугийн Азийн наадмын аварга болж, олимпийн эрхээ авсан ч тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрсэн билээ. Тодруулбал, түүний шинжилгээний сорьцоос WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн жагсаалтад бүртгэлтэй метадиеноны метаболит гэх бодис илэрсэн.

Б.Чинзориг ч олон улсын спортын арбитрт гомдол гаргахаа мэдэгдсэн. Харамсалтай нь, амжилтад хүрээгүй бололтой. Олон улсын боксын холбооноос саяхан олимпийн эрх авсан эхний ээлжийн тамирчдын нэрсийг зарлахдаа Б.Чинзоригийг оролцох боломжгүй гэж үзжээ. Түүний эрхийг Тайландын тамирчин Бунжон Синсири авч, Парисын олимпийн -63.5 кг-ын жинд өрсөлдөхөөр болсон аж.

Боксын холбоо өнгөрсөн жилээс эхлэн уналтад оров уу гэж спорт сонирхогчид үзэж байна. Топ тамирчин нь допингтой нэр холбогдож, удирдлагын болчимгүй алдаанаас болж, олимпийн эрх олгох эхний тэмцээндээ оролцож чадаагүй. Улмаар сүүлийн тэмцээнээс ердөө ганц эрх авч, ирэх Парисын олимпод хоёр тамирчнаа л илгээхээр болов. Угтаа бокс бол Монголын олимпийн найдвар, топ спортын төрлүүдийн нэг. Монголчууд олимпийн наадмаас боксоор нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан. Энэ амжилтаараа зөвхөн жүдо, чөлөөт бөхийн ард л бичигдэнэ. Харамсалтай нь эрэгтэй тамирчдаас ганц нь ч эрхээ авч чадсангүй. Монголын эрэгтэй боксчид тив дэлхийд нэр алдраа дуурсгасан, хүчтэй өрсөлдөгчдийн нэгт тооцогддог ч Парисын наадамд оролцож чадахгүй.

ОЛИМПИЙН ЭРХИЙН ЭХНИЙ ТЭМЦЭЭНДЭЭ ОРЖ ЧАДААГҮЙ

Хэрэв олимпийн эрх олгох эхний тэмцээндээ Монголын боксын шигшээ оролцож чадсан бол олимпийн эрх нэмэгдэх байсан биз. Парисын олимпод хүч үзэх боксчдыг шалгаруулах эрх олгох дэлхийн эхний тэмцээн Итали улсад гуравдугаар сарын 3-наас 11-ний өдрүүдэд болсон. Энэхүү тэмцээнд 113 орны 602 тамирчин өрсөлдөв. Гэвч Монголын тамирчид тодорхойгүй шалтгааны улмаас мэдүүлгээ өгөөгүй. Монголын боксын холбооны зүгээс ч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй.

Үүний дараа тамирчдынхаа мэдүүлгийг цагт нь өгөөгүй боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан ажлаа өгч, түүний оронд гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба ирсэн. Мөн боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар ажлаа өгч, түүний албыг дэд ерөнхийлөгч В.Ганзориг түр орлохоор болжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр олимпийн эрхийн тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг тухайн улсын олимпийн хороо нь тэмцээнийг зохион байгуулагчид руу илгээдэг аж. Гэвч Монголын боксын холбоо цагтаа багтаан мэдүүлгээ Монголын үндэсний олимпийн хороонд илгээгээгүй гэнэ.
ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН ПАРИСЫН ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВААГҮЙ
Монголын боксчид олимпийн наадмын хичнээн эрх авч байсан бэ?
  • Парисын олимп – О.Есүгэн, М.Энхжаргал
  • Токиогийн олимп – Э.Цэндбаатар, Б.Чинзориг, М.Мягмаржаргал
  • Риогийн олимп – Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Д.Отгондалай/хүрэл медаль/, Б.Чинзориг, Б.Түвшинбат
  • Лондогийн олимп – П.Сэрдамба, Н.Төгсцогт/мөнгөн медаль/, У.Мөнх-Эрдэнэ/хүрэл медаль/, Б.Түвшинбат
  • Бээжингийн олимп – П.Сэрдамба/мөнгө/, Э.Бадар-Ууган/алт/, З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ
  • Афины олимп – У.Мөнх-Эрдэнэ
  • Сиднейн олимп – Т.Үйтүмэн
  • Атлантагийн олимп – Ц.Даваацэрэн, Ж.Наранцогт, Т.Үйтүмэн
  • Барселонагийн олимп – Э.Цогтжаргал, Н.Баярсайхан /хүрэл/
  • Сөүлийн олимп – Н.Алтанхуяг, Ц.Амаржаргал, О.Дэмбэрэл, Н.Энхбат/хүрэл медаль/, Х.Гантулга, С.Алтансүх, Ц.Цэрэнням
  • Москвагийн олимп – В.Баясгалан, Н.Нарантуяа, Ц.Нармандах, Р.Отгонбаяр, Г.Батбилэг, Х.Жамган
  • Монреалийн олимп – С.Батсүх
  • Мюнхены олимп – В.Батбаяр, Н.Цэнд-Аюуш
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TiffanyThomas 2024-06-03 45.81.136.24

Харуулах боломжгүй.

Avatar

SherryJohnson 2024-06-03 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaSagdalen 2024-06-03 46.8.157.251

Харуулах боломжгүй.

Avatar

ToriDaniels 2024-06-03 188.130.136.174

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBoyd 2024-06-03 109.248.13.187

Харуулах боломжгүй.

Avatar

LizHart 2024-06-03 46.8.23.132

Харуулах боломжгүй.

Avatar

AmySandoval 2024-06-03 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

JillMartinez 2024-06-03 46.8.17.105

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyTan 2024-06-03 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

SashaWilliams 2024-06-03 95.182.124.71

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLee 2024-06-03 45.90.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

LauraBarlow 2024-06-03 46.8.22.205

Харуулах боломжгүй.

Avatar

MeghanJohnson 2024-06-03 188.130.137.158

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBryant 2024-06-03 188.130.128.57

Харуулах боломжгүй.

Avatar

DalmaJusto 2024-06-03 45.84.177.101

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayRoss 2024-06-03 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRodriguez 2024-06-03 46.8.111.96

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraBaker 2024-06-03 109.248.143.91

Харуулах боломжгүй.

Avatar

AmyRoss 2024-06-03 46.8.213.111

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaReeves 2024-06-03 46.8.110.88

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-06-03 188.130.129.164

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBrown 2024-06-03 109.248.166.231

Харуулах боломжгүй.

Avatar

MiaColbert 2024-06-03 46.8.57.58

Харуулах боломжгүй.

Avatar

KarenGalvan 2024-06-03 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

SandraSanchez 2024-06-03 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAlexander 2024-06-03 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBell 2024-06-03 109.248.205.43

Харуулах боломжгүй.

Avatar

ChantelleVance 2024-06-03 188.130.137.87

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 174.192.200.84

Ene bol sanaataigaar horlon syitgel bnshdee!!!! Yag l Mananguud Hulgaichid shig ajiliin chadvargyi etgeedyyd udirdah alband ochihoor garaad n yuch garahgyi, Dan aldaanuud l hiij dampuuruulaad hayachih yumdaa !!! Hereg yysgej shalgaad haring n olon niited uguurei !!!! Pk mananguud byy Songooroi!!!!

Avatar

KarenBryant 2024-06-03 46.8.110.181

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleStokes 2024-06-03 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

JennaGarcia 2024-06-03 188.130.210.36

Харуулах боломжгүй.

Avatar

TracyEvans 2024-06-03 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilliams 2024-06-03 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BlancaThecollegeplace 2024-06-03 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

SaraAustin 2024-06-03 185.181.245.55

Харуулах боломжгүй.

Avatar

AngieJones 2024-06-03 46.8.23.194

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 67.184.64.11

Еэ хөөрхий дэвжээн дээрээ нам цохиулаад унасан мэт болж дээ.Хэдийд босож ирэхийг мэдэхэд хэцүү дээ. Нэг согтуу толгойтбас хорлосон бна ш дээ

Avatar

DaphneSimmons 2024-06-03 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiMitchell 2024-06-03 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJohnson 2024-06-03 188.130.189.247

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-03 66.181.160.1

Наад боксын холбооны нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй .

Avatar

IngridMoore 2024-06-03 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

ElaineCantrell 2024-06-03 45.15.73.244

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-03 59.153.114.67

МАНгасын гар хүрсэн болгон нурж унадаг юмаа. Д.Сумьяабазар Чөлөөт бөхийн холбооны мөнгийг идэж идэж, сүйрүүлээд явсан. Нямбаатар мөн Боксын холбоонд үхлийн тун өгчихөөд явлаа даа…

Avatar

Нэргүй 2024-06-03 74.15.22.48

ер нь энэ мэргэжлийн боксоор яваад xүн сайжирдаггүй л юм байна шдээ, биегүй болоxоос цаашгүй, энэ нэг ийм дэмий зам байна !

Avatar

unalt 2024-06-03 202.131.232.158

italid bolson olimpiin erh olgoh temtseend oruulj chadaagui hariutslagiig hen huleeh ve.shigshee bagiin dasgaljuulagch nariig ymar songon shalgaruulaltaar songoson be.ur chadvar uneheer dutmag humuusiig songon ajiluulj bainadaa

Avatar

TinaJones 2024-06-03 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 66.181.191.63

Олимпоос хасагдах төрөл

Avatar

TrinaHamm 2024-06-03 188.130.211.230

Харуулах боломжгүй.

Avatar

JamieCole 2024-06-03 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 103.168.34.202

СОНИН БАЙНА ШҮҮ.. САЯ ЦЭНДБААТАР БӨӨСИЙГ БУРУУ ШҮҮЛИЭЭР ЯЛУУЛЖ ОЛИМПЫН ЭРХ АЛДЛААШТЭЭ СДАНУУД…

Avatar

Үнэн 2024-06-03 139.5.217.63

Боксийн холбооний нарийн бичигийн дарга архидаж яваад тамирчидын мэдүүлэгийг цагт нь өгөөгүйгээс болж Италид болсон эрх олгох тэмцээнд оролцож чадаагүй эндээс багадаа 3 эрх авах байсан. Энийг шалгах хэрэгтэй улсаа тамирчидаа ингэж хорлох нь санаатай үйлдэл!!!

Avatar

Зочин 2024-06-03 139.5.216.133

Нямбаатар улс төрийн зорилгоор нэр төрөө өсгөх гэж Боксын холбоог ашиглаад шаварт хаячихаад явлаа даа…

Avatar

Үнэн 2024-06-03 139.5.217.63

Улс төр жалга довны үзэл бокс чөлөөт бөх 2ыг амьдаар нь оршуулалаа!!!
Парисийн олимпоос медаль авах магадлал бараг байхгүй алтан медаль бүр ч горьдолтгүй
Боксын холбоог бизнесдээ ашигалдаг Бадар-ууган явах ёстой энэ хүнд ард түмэн хангалттай өгсөн. Олимпоос олимпийн циклд тамирчидийг амжилт буурч байна. Би явах ёстой юм байна гэж яагаад бодож болохгүй байгаа юм бэ?
Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор зайлцгаа
Италид болсон тэмцээнээс бага даа 3 эрх байсан

Avatar

Нэргүй 2024-06-03 66.181.183.74

Х.Нямбаатар гэх ишгэн коммунист Монголын боксыг бут ниргэж чадлаа. Одоо Улаанбаатар маань Бэрх тосгон болтлоо бут ниргэгдэнэ.

Avatar

JennyWalker 2024-06-03 45.84.176.114

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 66.181.160.30

Монголын боксын холбоо боксын нэг үeийг Нямбаатар будаа болгожээ

Avatar

ЗОРИГ 2024-06-03 103.111.32.50

ОДОО ЭРХ АВСАН 2 ОХИНЫ б****л ДООГУУР ОРЖ НУУГД НУУГД

Avatar

Нэргүй 2024-06-03 202.9.40.236

Олон жил Монголын нэрийг гаргасан спортын том төрөл ингээд амар амгалан нойрсдог юм байжээ…

Avatar

ЗОРИГ 2024-06-03 103.111.32.50

НЯМБААТАР БОЛ ТҮҮНИЙ ҮСНҮҮД ЗАЙЛААРАЙ ХОШНОГО УУГНАА с**, х***а ГАНЗОРИГ с** МОНГОЛД ИРЖ БУЯНДАЛАЙГ ЛУЙВАРДААД ЯВСАН ШАЛДАН ЦЭНДЭЭ МУУ л**

Avatar

з 2024-06-03 66.181.161.176

Нямбаатар сайжруулаад явсан шүү дээ яаж байгаам вэ та нар

Avatar

зочин 2024-06-03 139.5.219.125

Олимп, дэлхийн аваргатай шүү дээ. 2012 оноос л улс төрчид орж ирж боксын хэдэн уьайгүй, боловсролгүй чадваргүй нөхдүүдийг татаж аваад боксынхныг талцуулж одоо хүртэл боксыг алж байна даа. Улс төрчтд, төрийн албаныхан спортоос зайлаасай.

Avatar

Нэргүй 2024-06-03 66.181.191.227

Ер нь улс төрчид тэдний гар хөл болсон төрийн албан хаагчдыг ганц бокс төдийгүй бүх спортоос зайлуулах ёстой ! Хөлбөмбөгийн холбоо жидээ 3-4 сая $-ын санхүү жилт ОУХБХ- оос авдаг болохоор үе үеийн ЕС,Еөк нар гарын хүнээ тавиад дураараа идэж уудаг ! Одоо ч Хүүкийн зөвлөх Болд МХБХ-ны ерөнхийлөгч байгаа шүү !!!

Avatar

AnaBrooks 2024-06-03 213.226.101.222

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-03 202.55.188.38

МОНГОЛЫН БОКСЫН ТАМИРЧИД ДЭЛХИЙД ТАНИГДСАН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД ГЭДЭГТЭЙ ХЭН Ч МАРГАХГҮЙ. ТАМИРЧИДЫН ӨГӨГДӨЛ, ЧАДВАР НЬ ИЙМ ЮМ БОЛ ЯАГААД ГЭСЭН АСУУЛТ ГАРНА. ТЭГВЭЛ ҮҮНД ГАНЦ Л ХАРИУЛТ ГАРНА. ӨНӨӨДРИЙН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН НЬ БУРУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ. ТЭДНИЙ МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ ЧАДВАР, ТАМИРЧИДТАЙГАА АЖИЛЛАХ, ЗӨВЛӨЛГӨӨ ӨГӨХ СЭТГЭЛЗҮЙН БОЛОВСРОЛ МУУ, ДЭЛХИЙН ТАВЦАНД ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ЦАГ ҮЕЭСЭЭ ХЭТЭРХИЙ ХОЦРОГДСОН, НЭР ТӨР, АШИГ ХОНЖООНЫ ХОЙНООС ХЭТЭРХИЙ ХОМХОЙРДОГТ Л БГАА БОЛОВ УУ?

Avatar

зочин 2024-06-03 66.181.167.4

Улстөрчид орж ирж үймүүлээд толгойноосоо өтсөн, өтнөөсөө салж чадах уу, өтөндөө баригдаад дуусах уу

Avatar

Бадарч тахар 2024-06-03 103.57.92.248

Боксын холбоо нам цохиулчихач ! одоо тоолж байна босч ирэхгүй байх оо !

Avatar

Баньд 2024-06-03 203.23.199.2

Тамирчдаасаа дасгалжуулагч нар нь олон болжээ. Цэргээсээ генералууд нь олон болсон гэдэг шиг. Мэргэжлийн дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Ж.Энхтөр хаачсан бэ?

Avatar

Нэргүй 2024-06-03 103.57.95.175

бүрмөсөн дампуурч ээ хөөрхий.монголын боксын холбоо

Avatar

б 2024-06-03 103.57.93.79

Хөөрхий юу медаль. Эрхээ ч авч чадахаа байсан юм байна доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж