Наймаачдын хөлд дарагдсан Хүүхдийн баяр

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Наймаачдын хөлд дарагдсан Хүүхдийн баяр

Наймаачдын хөлд дарагдсан Хүүхдийн баяр

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургадугаар сарын 1-нд тохиож, нижгэр болж өндөрлөлөө. Нар хур тэгширсэн сайхан л өдөр тохиов. Сүхбаатарын талбай олны хөлд дарагдав. Ёстой л нөгөө хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөнө гэдэг шиг л байлаа. Улаанбаатар хотод иргэд чөлөөт цагаа өнгөрөөх, хүүхдүүд тоглож наадах газар хуруу дарам цөөн. Байдгийнхаа баруун хойно гэдэг шиг энэ өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Улсын хүүхэлдэйн театр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк зэрэг хэдэн газрууд олны хөлд дарагдав.

Олигтой үзэж харах юмгүйгээс төв талбайг зорин ирсэн эцэг, эхчүүд хүүхдээ хөтлөн хий эргэсээр өдрийг барав. Энд тэндгүй бичил худалдаа наймаа. "Нарантуул" зах Сүхбаатарын талбайд нүүгээд ирээ юу гэлтэй. Гэрийн углаашнаас эхлээд дотуур өмд, цамц, зангиа, гутал, хүрэм гээд еах, худалдааны төвүүдээр зарж байдаг хувцас хэрэглэлийг талбай дээр дэлгэжээ. "Хүний л амьдрал шүү дээ" гэж зөвтгөх нэгэн байж магад. Гэхдээ л энэ асуудал бүр газар авч, байх ёстой үзэгдэл болж хувирчээ. Хүүхдээ дагуулан төв талбайд ирсэн эцэг, эхчүүдийн хувьд аятайхан тоглуулчих тоглоом байсангүй.

Арга ядаад Хүүхдийн парк ортол нэмсэн нэг тоглоом ч байхгүй, талбай нь улам жижиг болж мөн л худалдаа, үйлчилгээний газрууд нэмэгджээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч ялгаа байхгүй. Агаар нь аятайхан болохоос хүүхэд саатуулж, тоглуулах тоглоом наадам ховор аж.

Циркээ нураагаад хэчнээн ч жил болов. Ер нь Монгол Улсад хүүхэд үзэж харах, тоглох наадах газар үнэхээр алга. Гэтэл урд хөрш дэлхийд тавд орох Диснейлэндийг байгуулаад арваад жил болж байна. Арай боломжтой хэд нь хилийн дээс давж, хүүхдүүдээ тоглуулж, өөрсдөө юм үзэж нүд тайлж байна.

Монгол Улс 30 гаруй тэрбум төгрөгөөр төв талбайдаа усан оргилуур барьсан байдаг. Энэ мэт ямар ч өгөөжгүй, хүртээлгүй зүйлд хэдэн тэрбумаар нь зардаг үрдэг. Долоон жилийн өмнө анх удаа хүүхэдтэйгээ Сүхбаатарын талбай ороход энд тэндгүй худалдаа наймаа, хүүхэддээ удирддаг машин унуулдаг, урлагийн тоглолт үзүүлж байсан. Гэтэл долоон жилийн дараа буюу өнөөдөр ч өөрчлөгдсөн зүйл гойд үзэж харах юм даан ч алга. Үнэхээр хүүхдэд ээлгүй улс, сэтгэлгүй хүмүүсээр дүүрэн нийгэм юм…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж