Монгол залуучуудын дунд албан бус хөдөлмөр зонхилж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Монгол залуучуудын дунд албан бус хөдөлмөр зонхилж байна

Монгол залуучуудын дунд албан бус хөдөлмөр зонхилж байна

Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд Covid-19 цар тахлаас хойш эерэг үр дүнтэй гарчээ. Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь болж, 2022 оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан бол ажилгүй хүний тоо 48.0 мянга болж өмнөх оны мөн үеэс 15.8 мянган  хүнээр буурсан үзүүлэлттэй гарсан. Гэсэн ч 2024 онд ажилгүйдлийн түвшин ахин нэмэгдэж Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настны хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарах шаардлага байсаар байна.

2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 5.2 хувь байна.

Ахмадууд хөдөлмөр эрхлэх боломжтой болно

УИХ-ын чуулганы 2024 оны тавдугаар сарын 24-ний хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хууль батлагдсанаар ахмадуудад үзүүлэх эрүүл, идэвхтэй амьдралын тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, асаргааны төрлийн үйлчилгээг нэмэх, хөнгөлөлттэй үйлчлэх сувиллын тоог нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд орж буй. Тухайлбал,

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд:

Эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах;

  • Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
  • Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах;
  • Ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох;
  • Ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх;
  • Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа сувиллын газруудын тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэх;
  • Ахмад настанд протез, ортопед хийлгэх давтамжийг 5 жил байгааг 3 жил болгох;
  • Аж ахуйн нэгж байгууллага ахмадын сан ажиллуулахыг дэмжих, сангийн төсөв, санхүүжилтийг тодорхой болгох зохицуулалт тусгагдсан болно.

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан холбогдох 10 орчим хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөн УИХ-аар батлуулсан бөгөөд хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Монгол залуучуудын дунд албан бус хөдөлмөр зонхилж байна

Судалгаагаар 15-29 насны залуусын 41.25 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь улсын нийт ажиллагсдын 22.5 хувийг бүрдүүлж байна. Хөдөлмөрийн эрхлэлтийн түвшин залуучуудын дундах насны бүлэг, хүйсээр ялгаатай байгаа ба энэ нь мөн адил боловсролд хамрагдалт болон залуу эмэгтэйчүүдийн ар гэрийн үүрэгтэй холбоотой байна.

Хөдөлмөр эрхэлж буй залуу ажиллагсдын ажиллаж буй эдийн засгийн салбаруудыг авч үзвэл хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэнгийн худалдаа болон барилгын салбар зонхилох хувийг бүрдүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн статусын тухайд залуусын ихэнх хувь цалин хөлстэй ажиллагч байгаа бол хөдөө аж ахуйн салбарт бие даан ажиллах залуус удаах хувийг эзлэж байна.

Залуу ажиллагсдын хувьд бусад насны бүлэгтэй харьцуулахад албан бус хөдөлмөр эрхлэлт илүү зонхилж байгаа бөгөөд,

Ажиллах хүчний судалгааны үр дүнгээс үзэхэд 15-19 насны залуу ажиллагсдын 80 орчим хувь нь, 20-29 насны залуу ажиллагсдын гуравны нэг нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаанаас үзэхэд залуусын боловсролын түвшин нэмэгдэх тусам албан салбарт буюу илүү баталгаатай, үр дүнтэй хөдөлмөр эрхлэлтрүү шилжих байдал нэмэгдэж байдаг ба дээд боловсрол эзэмшсэн 5 залуу тутмын 4 нь албан салбарт хөдөлмөр эрхэлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж