Нам, эвслүүд 1349 кандидатаа сонгогч руу илгээв

РЕДАКЦИЙН ЗУРВАС - сонгууль-2024

Нам, эвслүүд 1349 кандидатаа сонгогч руу илгээв

Нэр дэвшигчдийн бүртгэл дуусч, сонгогчид сонголтоо хийх цаг!

Нам, эвслүүд 1349 кандидатаа сонгогч руу илгээв

2024 оны УИХ-ын сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдэв. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нэр дэвшигчдээ бүртгэж дуусав. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намууд болон бие даагчдаас ирүүлсэн баримт бичгийг судалж, зарим нэр дэвшигчийг бүртгэх боломжгүй гэж мэдээлсэн. Бүртгэх боломжгүй нэр дэвшигчдийн дунд татварын өртэй, бичиг баримт дутуу өгсөн, өөр намын харьяалалтай байж өөр намаас нэр дэвшсэн, авлига, албан тушаалын хэрэгт холбоотой зэрэг нэр дэвшигчид тавьдаг шаардлагуудад нийцээгүй 154 хүнийг бүртгэхгүй гэж зарласан. Мэдээж авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон болон ял шийтгэл эдэлж байсан зэрэг шалтгаануудаас бусад “хайнга” алдааг нэр дэвшигч, намууд засварлаад хуулийн хугацаандаа хүргүүлсэн бол зарим хүний хувьд нэр дэвших асуудал нь эргэлзээтэй болж байна.

Сонгуулийн ерөнхий хороонд нам эвслээс тойрогт 1031,  жагсаалтад 385, нийт 1416 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байсан. Зөрчлүүдээ арилгах шаардлагатай, өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзсан зэрэг шалтгаанаар нийт 1245 нэр дэвшигчийг хуулийн шаардлага хангасан гэж бүртгэсэн юм.

Харин ямар нэг зөрчилтэй шалтгаанаар 154 хүнийг бүртгээгүй юм. МАН-аас татварын өртэй хоёр буюу УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, харин нэг нэр дэвшигч бичиг баримтаа дутуу өгчээ.

Ардчилсан намаас нэг хүнийг бүртгэхээс татгалзсан бөгөөд жагсаалтад багтсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж нэр дэвшсэн Ж.Баясгаланг татварын өртэй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ.  Мөн татварын өртэй 76, төрийн жинхэнэ албан хаагч ажил, албан тушаалаас чөлөөлөгдөөгүй нэг, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн дөрөв, ял эдэлж байгаа тав, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нэг, бичиг баримт дутуу 63, бие даагчаар бүртгүүлэхдээ 801 хүний гарын үсэг дутуу дөрвөн хүн байгааг мэдээлсэн. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгүүлэхэд өөрийн хүсэлтээ гаргаж, татгалзсаныг эс тооцвол бусад нэр дэвшигчид зөрчлөө арилгах хугацаа олгодог зохицуулалттай. 154 нэр дэвшигчээс зөрчлөө хуулийн хугацаанд засуулсан бол нэр дэвшигчээр бүртгэх боломжтой юм.

Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвших хүсэлтээ өгсөн хэдий ч 17 хүн нэр дэвшихээс татгалзаж, өөрөө хүсэлтээ өгсөн байна. Тодруулбал, өөрийн хүсэлтээр Үндэсний эвслээс нэг, Бүгд найрамдах намаас гурав, Монголын социал демократ намаас хоёр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас гурав, Иргэний хөдөлгөөний намаас нэг, Ард түмний хүч намаас нэг, Монголын хүний төлөө намаас нэг, Ард түмний олонхийн засаглал намаас тав зэрэг нийт 17 хүн нэр дэвшихээс татгалзжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны зургадугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авчээ. Энэ хүрээнд бүртгэхээс татгалзсан 154 хүнээс 103 нэр дэвшигч зөрчлөө арилгаж, СЕХ-нд материалаа хүргүүлжээ.  Өөрөөр хэлбэл, зөрчлүүдээ арилгаж,  16 нам, 2 эвслээс 101 нэр дэвшигч, 3 бие даан нэр дэвшүүлэгч, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлсэн байна.

Хуулийн дагуу нэр дэвшигчдийн бичиг баримт авах хугацаа дуусгавар болсон.  Тиймээс одоо нэр дэвшигчийн тоо нэмэгдэхгүй харин хасагдах боломжтой. СЕХ-нд зөрчлөө арилгасан 104 хүний бичиг баримтыг нягталж, тэднийг бүртгэх эсэхээ шийдэх юм. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцохоор 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт  1349 нэр дэвшигч өрсөлдөхөөр байна. 

Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргаж, нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Нам, эвсэл, бие даагчид СЕХ-оос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлэх учиртай. Сонгуулийн сурталчилгаа 2024 оны зургадугаар сарын 26-нй 00.00 цагаар дуусгавар болж, зургадугаар сарын 28-ны өдөр санал хураалт болох юм. Санал хураалтын өдөр сонгогч өөрийн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигчийг дугуйлж, мөн нам, эвсэлд саналаа өгөх юм.

Тиймээс сонгогчид нэр дэвшигчидтэй сайтар танилцаж, сонгуульдаа идэвхтэй оролцох нь иргэн бүрийн үүрэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TheresaSagdalen 2024-06-03 46.8.157.251

Харуулах боломжгүй.

Avatar

ToriDaniels 2024-06-03 188.130.136.174

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBoyd 2024-06-03 109.248.13.187

Харуулах боломжгүй.

Avatar

LizHart 2024-06-03 46.8.23.132

Харуулах боломжгүй.

Avatar

AmySandoval 2024-06-03 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

JillMartinez 2024-06-03 46.8.17.105

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyTan 2024-06-03 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

SashaWilliams 2024-06-03 95.182.124.71

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLee 2024-06-03 45.90.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

LauraBarlow 2024-06-03 46.8.22.205

Харуулах боломжгүй.

Avatar

MeghanJohnson 2024-06-03 188.130.137.158

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBryant 2024-06-03 188.130.128.57

Харуулах боломжгүй.

Avatar

DalmaJusto 2024-06-03 45.84.177.101

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayRoss 2024-06-03 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRodriguez 2024-06-03 46.8.111.96

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraBaker 2024-06-03 109.248.143.91

Харуулах боломжгүй.

Avatar

AmyRoss 2024-06-03 46.8.213.111

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaReeves 2024-06-03 46.8.110.88

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-06-03 188.130.129.164

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBrown 2024-06-03 109.248.166.231

Харуулах боломжгүй.

Avatar

MiaColbert 2024-06-03 46.8.57.58

Харуулах боломжгүй.

Avatar

KarenGalvan 2024-06-03 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

SandraSanchez 2024-06-03 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAlexander 2024-06-03 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBell 2024-06-03 109.248.205.43

Харуулах боломжгүй.

Avatar

ChantelleVance 2024-06-03 188.130.137.87

Харуулах боломжгүй.

Avatar

KarenBryant 2024-06-03 46.8.110.181

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleStokes 2024-06-03 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

JennaGarcia 2024-06-03 188.130.210.36

Харуулах боломжгүй.

Avatar

TracyEvans 2024-06-03 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-06-03 66.181.177.73

Сонгуулийн хууль зөрчиж МӨНГӨ тараасан Ч.Хүрэлбаатарыг хасаагүй СЕХ-ЫН Даргыг Шүүхэд өгөх Ямар нам санал гарсан уу????
Энэ алдаагаа засахгүй бол СЕХ дарга ДЭЛГЭРНАРАНГ сонгогч бид Шүүхэд хандана

Avatar

MaryWilliams 2024-06-03 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BlancaThecollegeplace 2024-06-03 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

SaraAustin 2024-06-03 185.181.245.55

Харуулах боломжгүй.

Avatar

AngieJones 2024-06-03 46.8.23.194

Харуулах боломжгүй.

Avatar

DaphneSimmons 2024-06-03 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiMitchell 2024-06-03 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJohnson 2024-06-03 188.130.189.247

Харуулах боломжгүй.

Avatar

IngridMoore 2024-06-03 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

ElaineCantrell 2024-06-03 45.15.73.244

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJones 2024-06-03 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaHamm 2024-06-03 188.130.211.230

Харуулах боломжгүй.

Avatar

ЗОЧИН 2024-06-03 223.38.79.79

Сонгуулийн дүнг мэдмээр байвал үүнийг үзээрэй!

——> ibb.co/yghCvbF

Avatar

JamieCole 2024-06-03 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-03 202.126.89.202

Ял эдэлж байгаа 5 гэжээ. Ялтан хүн нэр дэвшиж болдог юм уу. Нэр дэвшүүлж байгаа нам эвсэл гэж байж болох уу. Болдог бол 126 бүгдийг шоронгоос сонгоё. Монголоо гэж…

Avatar

Зочин 2024-06-03 202.126.89.202

Ял эдэлж байгаа 5 гэжээ. Ял эдэлж байж нэр дэвшиж болдог юм уу. Эсвэл ял эдэлж байгаагаа мэдэхгүй бна уу. Ялтан хүн төр удирдаж болдог юм уу.

Avatar

Зочин 2024-06-03 103.57.94.242

Сонгуулийн ерөнхий хороо маш зөв шийдвэр гаргажээ.

Avatar

JennyWalker 2024-06-03 45.84.176.114

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBrooks 2024-06-03 213.226.101.222

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-03 203.17.23.177

НЭР ДЭВШИГЧ Л ГЭЭЧ ДЭЭ. КАНДИДАТ Ч ГЭХ ШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж