"Щелкунчик ба гайхамшгийн орон" балет өнөө орой төв талбайд

Хуучирсан мэдээ: 2024.06.02-нд нийтлэгдсэн

"Щелкунчик ба гайхамшгийн орон" балет өнөө орой төв талбайд

"Щелкунчик ба гайхамшгийн орон" хүүхдийн баярт зориулсан медиа арт балет өнөөдөр /2024.06.02/ 21:30 цагт Д.Сүхбаатарын талбайн Нийслэл тайзнаа тоглогдоно. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Элит балет хамтран сонгодог соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан хүргэх гэж байна.

Тоглолтод олон улсын балетын тэмцээний шагналт, Солонгос, Монголын шилдэг уран бүтээлчид оролцох аж. Мөн 100-аад мэргэжлийн болон бяцхан балетчид оролцоно.

"Щелкунчик ба гайхамшгийн орон" нь балетын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн. Тодруулбал, балетыг холограмм медиа арттай хослуулсан бөгөөд аль ч насныхан үзсэн ойлгомжтой. Уг балетыг Монголд 2022 онд Степпе арена-д анх тоглож үзэгчдэд хүргэж байсан бол энэ удаад бүх нийтэд үнэ төлбөргүйгээр толилуулж байгаагаараа онцлог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж