АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд шоронгоос нэр дэвшсэн анхны хүн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2024.06.02-нд нийтлэгдсэн

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд шоронгоос нэр дэвшсэн анхны хүн хэн бэ?

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд шоронгоос нэр дэвшсэн анхны хүн хэн бэ?

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг санаатайгаар заналхийлсэн, хууль бус мөнгөний хэргийг нуун дарагдуулсан, татварын бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх хэргүүдэд буруутай нь тогтоогдсон. Өдгөө түүнд ямар ял оноохыг хүлээж байна. Тэр ямар ч хугацаатай ял авсан байлаа гэсэн Цагаан ордонд буцаж ирэх кампанит ажил нь дуусгавар болно гэсэн үг биш юм.

АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаалд шоронгоос нэр дэвшсэн хүн Трампаас өмнө ч байсан. Тодруулбал, 1920 онд Социалист намаас нэр дэвшсэн Евгений В.Дебсийн түүхийг энд дурдаж болно. Тэрээр шоронгоос нэр дэвшээд гурван хувийн санал авч байжээ.

Гэхдээ нөхцөл байдал өөр байгаа нь ойлгомжтой. Дебсийн хувьд нэр нөлөө, алдар нэр нь тухайн үедээ багагүй түгсэн нэгэн байв. Харин Трампийн хувьд хэдийнэ ерөнхийлөгчийн албан тушаалыг хашаад үзсэн, нэр дэвших нь тодорхой болсон нэр дэввшигч.

Евгений В.Дебс нь 1855 онд төрсөн бөгөөд 1894 онд Пуллман төмөр замын ажил хаялтын дараа холбооны улсын захирамжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр зургаан сар шоронд хоригдож байжээ. Тэрээр Америкийн социалист намыг үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд 1900, 1904, 1908, 1912 онд социалист намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байжээ.

Дэлхийн нэгдүгээр дайнд америкчуудын оролцоог эсэргүүцсэн үг хэлснийхээ төлөө тэрээр 1918 онд дахин шоронд хоригдсон юм. Гэвч Атланта дахь холбооны шоронд хоригдсон нь Дебсийн нэр хүндийг огт бууруулаагүйгээр үл барам 1920 онд дахин намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ажээ. Шоронд байсан ч тэр сонгуулийн сурталчилгаагаа хангалттай хийж чадсан гэдэг. Дебс кампанит ажлын хүрээнд улс орон даяар аялж чадахгүй нь тодорхой байсан ч намынхан нь түүний өмнөөс үг хэлж, кино клип нь улс орон даяар цацагдаж байжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж