Израилийн сайдууд гал зогсоохыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.02-нд нийтлэгдсэн

Израилийн сайдууд гал зогсоохыг эсэргүүцэж байна

Израилийн сайдууд гал зогсоохыг эсэргүүцэж байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Баасан гаригт Газын зурваст гал зогсоох саналыг танилцуулсан. Хэрвээ Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ саналыг зөвшөөрвөл засгийн газрын эвслийг орхиж, бусниулна гэдгээ Израилийн хэт барууны үзэлтэй хоёр сайд мэдэгджээ. Тодруулбал, Сангийн сайд Безалел Смотрих, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир нар Хамас бүлэглэлийг устгахаас өмнө ямар нэгэн хэлэлцээр хийхийг эсэргүүцэж байна гэлээ.

"Хэлэлцээр хийх нь дайн дуусч, Хамасыг бүрэн устгах зорилгоо орхих гэсэн үг юм. Энэ бол бодлогогүй хэлэлцээр. Цаашилбал терроризмын ялалт, Израиль улсын аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг. Миний хувьд уг саналыг зөвшөөрөхийн оронд засгийн газрыг тараана" гэж Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир хэлжээ.

Харин сөрөг хүчний удирдагч Яир Лапид эсрэг байр суурьтай байна. Тэрбээр ерөнхий сайд Нетаньяху төлөвлөгөөг дэмжвэл засгийн газарт дэмжлэг үзүүлэхээ амлав. Яир Лапид нь Израилийн хамгийн нөлөө бүхий сөрөг хүчний улстөрчдийн нэг.

Беньямин Нетаньяхугийн хувьд Хамасыг устгаж, барьцааны бүх хүнийг суллах хүртэл байнгын эвлэрэл байхгүй гэж мэдэгдсэн юм.

Байдены танилцуулсан санал гурван хэсгээс бүрдэнэ. Израилийн Батлан ​​хамгаалах хүчин зургаан долоо хоногийн хугацаанд гал зогсоож, Газын хүн ам суурьшсан бүс нутгуудаас гарах саналыг Байден дэвшүүлсэн бөгөөд энэ хугацаанд барьцааны бүх хүнийг суллаж, байлдааны ажиллагааг бүрмөсөн зогсоон, Газын бүсийг сэргээн босгох томоохон төлөвлөгөөг хэрэгжүүлэх юм.

Байдены саналын дараа Тель-Авив хотод хэдэн арван мянган хүн жагсчээ. Иргэд Байдены төлөвлөгөөг хүлээн авахыг Израилийн засгийн газарт уриалахын зэрэгцээ Нетаньяхуг огцрохыг шаардаж байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч, зарим жагсагчийг саатуулсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж