"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожины дурсгалд зориулсан шинэ хөшөөг өчигдөр /2024.06.01/ нээж, анд нөхөд нь цэцэг өргөжээ. Тэрбээр зургадугаар сарын 1-ний өдөр 63 нас хүрэх байжээ. Хүрэл хөшөөг Санкт-Петербург хотын Пороховское оршуулгын газарт босгосон байна.
Евгений Пригожин өнгөрсөн оны зургадугаар сард Москваг чиглэн бослого гаргаж, өмнөд хэсгийн Ростов на Дону хот дахь Оросын цэргийн командлалын байруудыг эзлэн авсан. Гэвч энэ бослогоос хойш хоёр сарын дараа тэрээр онгоцны ослоор нас барсан билээ. Онгоцны сэг дундаас гранатын хэлтэрхий олдсон гэж Кремль хожим нь мэдэгдсэн. Мөн Кремль энэ осолд оролцоогүй гэж мэдэгдээд буй.
Харин барууны тагнуулын эх сурвалжууд Пригожиний онгоцны далавч дор тэсрэх бөмбөг суурилуулснаар осол гарсан гэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээлсэн. Тэсрэх бөмбөг суурилуулах ажиллагааг Путины эртний холбоотон Николай Патрушев хуйвалдаж, удирдан зохион байгуулсан гэж тэд үзсэн юм.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES
Холбоотой мэдээ