Жейло салалтаас болж аялан тоглолтоо цуцалсан уу?

Хуучирсан мэдээ: 2024.06.02-нд нийтлэгдсэн

Жейло салалтаас болж аялан тоглолтоо цуцалсан уу?

Жейло салалтаас болж аялан тоглолтоо цуцалсан уу?

Дуучин Женнифер Лопез "This Is Me…" аялан тоглолтоо цуцалж буйгаа Баасан гаригт зарлажээ. Тасалбар борлуулдаг "Live Nation" компани уг мэдээг зарлаад, дуучин бүсгүйг гэр бүл, найзуудтайгаа амарч байгаа гэжээ. Тасалбарын мөнгийг нь хүмүүст автоматаар буцаан олгох аж. Аялан тоглолт зургадугаар сарын 26-нд Орландо хотоос эхлээд наймдугаар сарын сүүлээр Хьюстонд дуусах ёстой байв.

Жейло 20 жилийн өмнө "This Is Me… Then" цомгоо гаргаж байв. Энэ удаагийн аялан тоглолт нь 20 жилийн дараах "This Is Me… Now" цомогт зориулсан байжээ.

Жейло, Бен Аффлек нарыг салж байгаа гэх цуу яриа сүүлийн үед гарах болсон. Энэ цуу ярианаас болж Жейло аялан тоглолтоо цуцалсан гэж зарим нь таамаглаж буй бол зарим нь тасалбарын борлуулалт муу байсан гэх таамагийг ч гаргажээ. Жейло, Бен нар энэ долоо хоногийн эхээр Аффлекийн охин Виолетийн төгсөлтийн ёслол дээр хамтдаа харагдсан. Тэд 2022 оны долдугаар сард гэрлэсэн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж