Тойм: Цэцэрлэгийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгов

Тойм: Цэцэрлэгийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгов

Тойм: Цэцэрлэгийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгов

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 


ЗГ: ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ 3000-4100 ТӨГРӨГ БОЛГОВ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. Өнгөрсөн 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн. Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл тавдугаар сарын 29-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа.

Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл ажиллагааг сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд энэ чиглэлээр яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хүүхдийн хоолны зардлаа хуваалцахыг дэмжсэн байна.

Хэлэлцэн шийдвэрлэсэн бусад асуудлыг энд дарж уншина уу.


ТОГЛООМООС УНАЖ НАС БАРААГҮЙ ГЭВ

Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг Цагдаагийн байгууллагад 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр 15:54 цагт ирүүлсэн.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн төлөөлөл мэдээлэл өгөхдөө "Маш харамсалтай явдал боллоо. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Манай техникийн үзлэгийн дутуу байдлаас болж, осол аваар гарсангүй. Үндэсний соёл амралтын хүрээлэнд 2024 оны тавдугаар сарын эхээр цагийн ажилтнаар ажилд орсон ажилтан маань өнөөдөр амралтын өдрөөрөө паркийн тоглоом дээр тоглож байгаад ийм харамсалтай явдал боллоо. Цагдаагийн байгууллагаас  шүүх шинжилгээний бүрэлдэхүүн ирж ажилласан. Бүрэлдэхүүний зөвлөмжийн дагуу ар гэрт нь мэдэгдсэн.

Анхны мэдээллээр 12-13 настай дүүтэйгээ хамт явж байсан гэдэг мэдээлэл авсан. Манайх дадлага хийлгэж, ажилтнуудаа ажиллуулдаг. Талийгаач тоглоомоос унаагүй.

Тухайн хүн маань галзуу хулгана тоглоомын суудал дээр ухаангүй байдалтай байсан учраас эмчид үзүүлэхэд нас барсан байсан. Манай байгууллагын эмч Түргэн тусламжийн эмч ирэхээс өмнө газар дээр нь үзлэг хийж, анхны тусламжийг үзүүлсэн. "Галзуу хулгана" тоглоомын санамж дээр жирэмсэн эх, нуруу нь өвддөг, зүрх судасны өвчтэй хүмүүс үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Наснаас гадна өндрийн хязгаарын талаарх санамж сэрэмжлүүлгийг байршуулсан" гэжээ.


МОНАДА ДҮРМИЙН БУС АЖИЛЛАСАН УЧИР Т.БЭГЗСҮРЭНГИЙН ЭРХ СЭРГЭВ

Үндэсний их баяр наадам эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Бөхчүүд, уяачид, харваачид ч хэдийнэ бэлтгэлдээ гарч, уяа сойлго, бяр тэнхээ, онч мэргэнээ сойж байна. Албаны хүмүүс ч зохион байгуулах ажилдаа анхаарч, дүрэм журмын алдаа дахин гаргахгүй байх талаас анхаарч байгаа сурагтай. Учир нь, сүүлийн жилүүдэд баяр наадмын зохион байгуулах хорооны зүгээс процессын алдаа багагүй гаргаж, үүнийг нь ашиглаж зөрчил гаргасан бөхчүүд спортын арбирт, шүүхэд хандаж явсаар өөрт ашигтай шийдвэр гаргуулж буй.

Сүүлчийн жишээ гэхэд улсын харцага Т.Бэгзсүрэн. Тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож, тавын даваанд өвдөг шороодсон. Хуулиараа дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад түүнээс хориотой бодис илэрсэн билээ. Хуульд заасанчлан барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гарсан. Харин Т.Бэгзсүрэн энэ шийдвэрийг эсэргүүцэн, Спортын арбитрт гомдол гаргажээ. Түүний өргөдөлтэй, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нарт холбогдох үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх Допингийн давж заалдах комиссын нээлттэй хуралдаан тавдугаар сарын 28-нд боллоо.

Спортын арбитрын зүгээс "Нэгдүгээрт, Допинг илэрсэн асуудалд өргөдөл гаргагч анхаасаа маргаагүй. Анх илэрсэн цагаас хүлээн зөвшөөрсөн тул өргөдөл гаргагч Т.Бэгзсүрэнг допинг хэрэглэсэн болохыг тогтоосугай. Хоёрдугаарт, WADA-ийн дүрмийн дагуу эрх хасах хугацааг хоёр жилээр тогтоосугай. Мөн WADA-ийн дүрмийн 10.7.1.1-т заасны дагуу Т.Бэгзсүрэн допинг илэрсэн үеэс допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, спорт сонирхогч болон бусад өрсөлдөгч тамирчдаасаа уучлалт гуйж, допингийн эсрэг үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэсэн, манлайлал үзүүлэхээ илэрхийлсэн, допингийн эсрэг үйл ажиллагаанд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлэн шинжилгээ хийлгэхэд дэмжлэг үзүүлсэн, допингийг санаатай хэрэглээгүй болох нь тогтоогдсон, эмчлүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй учраас допингийг санаатайгаар хэрэглээгүй нь тогтоогдож байна. Иймээс эрх хасах хугацааг хоёр жилээр тогтоосугай. Мөн допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг дүрмэнд нийцүүлэхийн тулд арбитрын давж заалдах комисст өргөдөл гомдол гаргаж, өөрийн эрхийг хамгаалах замаар энэхүү үйл ажиллагааг дүрмэндээ нийцүүлэх ажилд идэвх санаачлагатай оролцсон, спортын бүрэн бүтэн байдлыг хангахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан үзэн эрх хассан хугацааг зургаан сараар багасгаж, нийт эрх хасах хугацааг 18 сар байхаар тогтоосугай. Эрх хасах өдрийг дээж авсан өдрөөр буюу 2022 оны долдугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосугай" гэжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


А.Г. ЛУКАШЕНКО МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд найрамдах Беларусь улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар  ярилцана. Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР Г.БАЯСГАЛАНГ ТОМИЛЛОО

Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг өнгөрч буй долоо хоногт УИХ-аас шинээр томилсон. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилох саналыг хэлэлцэн, баталсан. Тэгвэл шинээр бүрэлдсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд тавдугаар сарын 31-нд хуралдаж даргаараа Г.Баясгаланг томилсон байна. Ийнхүү сүүлийн хагас жилийн хугацаанд даргаа томилж чадахгүй байсан Цэцийн гишүүд шинэ бүрэлдэхүүнтэй болсноор даргынхаа асуудлыг эцэслэж чадлаа.

Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш хүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон снаал авсан хоёр хүний талаар дахин санал хураана. Эндээс нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгохоор заажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SusanLee 2024-06-02 45.90.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

LauraBarlow 2024-06-02 46.8.22.205

Харуулах боломжгүй.

Avatar

MeghanJohnson 2024-06-02 188.130.137.158

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBryant 2024-06-02 188.130.128.57

Харуулах боломжгүй.

Avatar

DalmaJusto 2024-06-02 45.84.177.101

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChristensen 2024-06-02 45.87.252.232

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayRoss 2024-06-02 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRodriguez 2024-06-02 46.8.111.96

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraBaker 2024-06-02 109.248.143.91

Харуулах боломжгүй.

Avatar

AmyRoss 2024-06-02 46.8.213.111

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaReeves 2024-06-02 46.8.110.88

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-06-02 188.130.129.164

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBrown 2024-06-02 109.248.166.231

Харуулах боломжгүй.

Avatar

MiaColbert 2024-06-02 46.8.57.58

Харуулах боломжгүй.

Avatar

KarenGalvan 2024-06-02 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

SandraSanchez 2024-06-02 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAlexander 2024-06-02 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBell 2024-06-02 109.248.205.43

Харуулах боломжгүй.

Avatar

ChantelleVance 2024-06-02 188.130.137.87

Харуулах боломжгүй.

Avatar

KarenBryant 2024-06-02 46.8.110.181

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleStokes 2024-06-02 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

JennaGarcia 2024-06-02 188.130.210.36

Харуулах боломжгүй.

Avatar

TracyEvans 2024-06-02 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilliams 2024-06-02 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BlancaThecollegeplace 2024-06-02 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

SaraAustin 2024-06-02 185.181.245.55

Харуулах боломжгүй.

Avatar

AngieJones 2024-06-02 46.8.23.194

Харуулах боломжгүй.

Avatar

DaphneSimmons 2024-06-02 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiMitchell 2024-06-02 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJohnson 2024-06-02 188.130.189.247

Харуулах боломжгүй.

Avatar

IngridMoore 2024-06-02 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

ElaineCantrell 2024-06-02 45.15.73.244

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJones 2024-06-02 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaHamm 2024-06-02 188.130.211.230

Харуулах боломжгүй.

Avatar

JamieCole 2024-06-02 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

JennyWalker 2024-06-02 45.84.176.114

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBrooks 2024-06-02 213.226.101.222

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeRamirez 2024-06-02 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewman 2024-06-02 45.11.21.6

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyRoss 2024-06-02 109.248.143.118

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMartins 2024-06-02 46.8.16.237

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBryant 2024-06-02 109.248.14.65

Харуулах боломжгүй.

Avatar

KasandraHead 2024-06-02 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaPerez 2024-06-02 46.8.23.163

Харуулах боломжгүй.

Avatar

LynnJenkins 2024-06-02 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

SandraEnglert 2024-06-02 2.59.50.213

Харуулах боломжгүй.

Avatar

MalloryRodriguez 2024-06-02 109.248.143.131

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDavis 2024-06-02 109.248.129.3

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж