Хойд Солонгос дахин хог дүүргэсэн бөмбөлөг илгээв

Хуучирсан мэдээ: 2024.06.02-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин хог дүүргэсэн бөмбөлөг илгээв

Хойд Солонгос дахин хог дүүргэсэн бөмбөлөг илгээв

Хойд Солонгос улс Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө хог дүүргэсэн 260 орчим агаарын бөмбөлөгийг Өмнөдийн нутаг дэвсгэрт хаясан тухай бид мэдээлсэн билээ. Уг бөмбөлгүүдэд хүрэхгүй байхыг, гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид, албаныхан иргэдэд зөвлөсөн. Хогтой бөмбөлөг нийт найман мужийн нутаг дэвсгэрт унасан аж.

Тэгвэл Хойд Солонгос зургадугаар сарын 1-ний өдөр дахин хогтой бөмбөлгийг Өмнөдийн нутаг руу илгээв. Өмнөдийн Батлан хамгаалах яам бөмбөлгийн тоо ширхэг болон хэчнээн нь Өмнөдөд газардсан талаар мэдээлэл өгөөгүй байна. Иргэдийг унаж буй эд зүйлсээс болгоомжилж, янз бүрийн зүйлд хамаагүй хүрэхгүй байхыг өмнөхийн адил сануулав.

Хойд Солонгос улс энэ үйлдлээ Пёньян руу ухуулах хуудас илгээдэг идэвхтнүүдээс авч буй өшөө авалт гэж нэрлэжээ. Умард руу илгээсэн хог хаягдлаас нь хэдэн 10 дахин илүү хог хаягдлаар хариу барина гэдгээ Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгдсэн билээ.

Өмнөх удаагийн бөмбөлгүүдийг шалгахаар Өмнөдийн арми тэсрэх бөмбөг цэвэрлэх баг илгээсэн. Бөмбөлгүүдийг шалгахад янз бүрийн хог хаягдал, ялгадас байсан бөгөөд химийн, биологийн болон цацраг идэвхт бодис зэрэг аюултай бодис байгаагүй.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж