Хятадаас ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх баримт байхгүй

Хуучирсан мэдээ: 2024.06.01-нд нийтлэгдсэн

Хятадаас ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх баримт байхгүй

Хятадаас ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх баримт байхгүй

Хятадаас Орост зэвсэг нийлүүлсэн тухай нотлох баримт байхгүй гэж Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл Сингапурт болсон форумын үеэр мэдэгдэв. Тэрбээр “Шангри-Ла” яриа хэлэлцээний форумын үеэр “Хятад улс ОХУ-д зэвсэг нийлүүлэхгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд бидэнд нийлүүлсэн гэх нотлох баримт байхгүй. Гэхдээ зэвсгийн болон зэвсгийн бус нийлүүлэлт хоёрын хооронд тодорхой хил заагаагүй байна. Учир нь давхар ашиглах боломжтой зүйлүүд байдаг" гэжээ.
Гэхдээ АНУ, Европ, Их Британи зэрэг барууны орнуудад үйлдвэрлэсэн эд ангиудыг Оросын цэргийн техникийг үйлдвэрлэхэд ашиглаж магадгүй гэж Боррелл үзжээ.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Хятадыг Орост зэвсэг нийлүүлж байна гэсэн буруутгалыг няцаажээ. "Хятад улс цэргийн бүтээгдэхүүний экспортод ухаалгаар, хариуцлагатай хандсаар ирсэн бөгөөд давхар хэрэглээний бүтээгдэхүүний экспортод хатуу хяналт тавьдаг" гэж тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж