Энэ жилийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өлрөөр төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа хоол хүнсний үйлчилгээг байршуулна.
Мөн талбайн урд талд байрлах автомашины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно.
Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Сүхбаатарын талбай орчмын замын хөдөлгөөнийг өглөөний 08:00 цагаас эхлэн 20:00 цаг хүртэл түр хязгаарлах юм. Нийслэлийн засаг даргын 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/613 дугаар захирамжийн дагуу уг журмыг гаргаад байна.
Холбоотой мэдээ