"Nomadic Masters"-ийг хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2024.06.01-нд нийтлэгдсэн

"Nomadic Masters"-ийг хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой

"Nomadic Masters"-ийг хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой

MESA-ийн зохион байгуулж 100 мянган ам.долларын шагналын сантай "Nomadic Masters" тэмцээний гал гарсан, өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтууд өнөөдөр/2024.06.01/ Степпе аренад үргэлжилнэ.

Тэмцээнд оролцсон нийт найман багаас зургаа нь үлдээд байгаа бөгөөд Европоос урилгаар ирсэн "OG", "Gaimin Gladiators" багууд хасагдаж, нутаг буцсан билээ. Тэгвэл өнөөдөр дээд, доод бүсийн хагас шигшээ, финалын тоглолтууд болох учиртай.

Хэрэв та "Nomadic Masters"-ийн хасагдах шатны гал гарсан, гайхалтай тоглолтуудыг үзэхийг хүсвэл энд дарж, тасалбараа аваарай.

Эхний тоглолт Монголын "ATOX" болон Хятадын "Lynn Vision" багуудын хооронд болно. Үүний дараа Оросын "Aurora" болон Монголын "Chingis Warriors" багууд тоглоно. Үргэлжлүүлэн дээд бүсийн финал болох "The MongolZ" болон "BLEED" багууд тоглох хуваарьтай.

Өнөөдөр хүүхдийн баярыг тохиолдуулан MESA-ийн зүгээс 14 болон түүнээс доош насны хүүхдүүдийг үнэгүй үзүүлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж