Ирэх сард Швейцарьт болох Украины энх тайвны бага хуралд Хятад улс оролцохгүй. Учир нь Оросын талыг баримталдаг ч, олон улсад төвийг сахисан байр сууриа хадгалахыг эрмэлзэж байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Баасан гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр "Уулзалтын зохион байгуулалт нь Хятадын хүсэлт болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтээс зөрж байна. Энэ нь Хятадыг оролцоход хүндрэл учруулж байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн олон улсын энх тайвны бага хурлыг Орос, Украины аль аль нь дэмжиж, олон улсын бүх саналыг харгалзан үзсэний дагуу зохион байгуулах ёстойг онцолсон юм. "Үгүй бол энэ нь энх тайвныг сэргээхэд хэцүү байх болно" гэж Мао хэлжээ. Бээжин дэх Украины Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт өгсөн мэдэгдэлдээ "Хятадын тал Швейцарьт болох дээд хэмжээний уулзалтын тавцанд байр сууриа илэрхийлэх боломжийг ашиглахгүй байгаад бид маш их харамсаж байна" гэжээ.
Эх сурвалж: Ukrinform
Холбоотой мэдээ